A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

2010 оны 7 дугаар сарын 7-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 172

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.2, 7.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

(Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2010 оны 235-р тогтоол, ЗГ-ын 2011 оны 25, 150-р тогтоол, ЗГ-ын 2012 оны 124, 140, 202-р тогтоол, ЗГ-ын 2013 оны 120-р тогтоол, ЗГ-ын 2014 оны 98, 103, 121, 398-р тогтоол, ЗГ-ын 2015 оны 229, 308-р тогтоол, ЗГ-ын 2016 оны 217-р тогтоол, ЗГ-ын 2017 оны 97, 110, 149, 157-р тогтоолоор тус тус нэмэлт, өөрчлөлт орсон).

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 1998 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 234 дүгээр тогтоол, "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2004 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 163 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.