A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 117

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (МБ,сургалтын сангийн хөрөнгө)

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж, дүнг жил бүрийн 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Боловсрол,соёл,шинжлэх ухааны сайд Ё.ОТГОНБАЯР