A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 375

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 12.7, 21.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам"-ыг 1 дүгээр, "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл, санхүүгийн дэмжлэг олгох журам"-ыг 2 дугаар, хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 159, "Журам батлах тухай" Засгийн газрын 2006 оны 7 дугаар сарын 5-ны өдрийн 166 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.ГАНДИ