- Нүүр
- Монгол Улсын хууль
- ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2006 оны 6 дугаар сарын 29-ний өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
/Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцоно./
ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Засгийн газрын тусгай сангийн төрлийг тогтоож, эдгээр санг бүрдүүлэх, зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хянахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Хууль тогтоомж
2.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хууль тогтоомж нь Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай, Өрийн удирдлагын тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "олон улсын гэрээ" гэж Олон улсын гэрээний тухай3 хуулийн 3.1-д заасныг;
3.1.2. "төсөл хэрэгжүүлэгч" гэж Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг.
/Энэ заалтад 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
4 дүгээр зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
4.1. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан, Нийгмийн халамжийн сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Ирээдүйн өв сан, Улсын авто замын сан, Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сангаас бусад тусгай сантай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 01 дүгээр 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан" гэсний дараа "Төсвийн тогтворжуулалтын сан," гэж нэмэлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сан, Ирээдүйн тэтгэврийн нөөц сан," гэснийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сан," гэснийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
/Энэ хэсгийн "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан," гэснийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
/Энэ хэсгийн "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан," гэснийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
4.2. Гамшгийн хор уршгийг арилгах тодорхой арга хэмжээнд зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаадын болон дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс Монгол Улсад өгсөн буцалтгүй тусламж, хандивыг зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Засгийн газрын тусгай сан, түүний төрөл, ангилал
5 дугаар зүйл. Засгийн газрын тусгай сан, түүний төрөл
5.1.Засгийн газрын тодорхой чиг үүрэг, зорилтыг санхүүжүүлэх зорилгоор улсын нэгдсэн төсвөөс төвлөрүүлсэн хөрөнгө, түүнчлэн уг арга хэмжээнд зориулан олгосон хандив, буцалтгүй тусламжийн орлогыг Засгийн газрын тусгай сан /цаашид "Тусгай сан" гэх/ гэнэ.
5.2.Тусгай сангийн орлого, зарлагын тайлан нь Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг мөн.
5.3.Тусгай санг хуулиар байгуулна.
5.4.Тусгай сан дараахь төрөлтэй байна:
5.4.1. Аялал жуулчлалын сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.2. Байгаль орчин, уур амьсгалын сан;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.3. Эрсдэлийн сан;
5.4.4. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
5.4.5. Дархлаажуулалтын сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.6. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
5.4.7. Засгийн газрын нөөц сан;
5.4.8. Мал хамгаалах сан;
5.4.9. /Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.4.10. Нийгмийн даатгалын сан;
5.4.11. Нийгмийн халамжийн сан;
5.4.12. Соёл, урлагийг дэмжих сан;
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.13. Боловсролын зээлийн сан;
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.14. Тариаланг дэмжих сан;
5.4.15. Улсын авто замын сан;
5.4.16. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
5.4.17. Хүүхдийн төлөө сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.18. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
5.4.19. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.20. Шинжлэх ухаан, технологийн сан;
5.4.21. Эрүүл мэндийг дэмжих сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.22. Сэргээгдэх эрчим хүчний сан;
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.23. олон улсын гэрээний дагуу улсын төсвийн хөрөнгө, гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад улсын бусад байгууллагаас олгосон буцалтгүй тусламж, хандиваас бүрдүүлэх сан /цаашид "олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан" гэх/;
/Энэ заалтын дугаарт 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.24.Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
/Энэ заалтын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.25. Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.26. Орон сууц хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.27. Ирээдүйн өв сан.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
5.4.28.Төсвийн тогтворжуулалтын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.29.Цэвэр агаарын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
5.4.30.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.31.Инновацийн сан.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.32.Олон улсын хамтын ажиллагааны сан.
/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.33.Монгол судлалыг дэмжих сан.
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.34.цагдаагийн хөгжлийн сан.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.35.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
5.4.36.Эрүүл мэндийн даатгалын сан.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
5.4.37.Засгийн газрын өрийн баталгааны сан.
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.38.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
5.4.39.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан.
/Энэ заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
/Энэ заалтыг "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан" гэснийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
5.4.40.Спортыг дэмжих сан;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.41.Эрүүл мэндийг дэмжих сан.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
5.4.42.Агаарын бохирдлын эсрэг сан.
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
6 дугаар зүйл. Тусгай сангийн ангилал
6.1.Тусгай санг дараахь ангилалд хуваана:
6.1.1. тусгай хуулиар зохицуулах сан;
6.1.2. эх үүсвэрийг нь 100 хувь төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан;
6.1.3. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг төсвийн хөрөнгөөр бүрдүүлэх сан;
6.1.4. эх үүсвэрийнх нь зонхилох хэсгийг буцалтгүй тусламж, хандиваар бүрдүүлэх сан.
6.2.Энэ хуулийн 6.1.1-д заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.2.1. Нийгмийн даатгалын сан;
6.2.2. Нийгмийн халамжийн сан;
6.2.3. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан;
6.2.4. Улсын авто замын сан;
6.2.5./Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.2.6. Мэргэжлийн боловсрол, сургалтыг дэмжих сан.
/Энэ заалтын 2009 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.7. Ирээдүйн өв сан.
/Энэ заалтыг 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.2.8.Төсвийн тогтворжуулалтын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.9.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.2.10.Эрүүл мэндийн даатгалын сан.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
6.2.11.Үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.2.12.Ирээдүйн тэтгэврийн нөөц сан.
/Энэ заалтыг 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан/
/Энэ заалтыг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
/Энэ заалтыг "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан" гэснийг 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан./
6.3.Энэ хуулийн 6.1.2-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.3.1. Засгийн газрын нөөц сан;
6.3.2. /Энэ заалтыг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.3.3. Эрсдэлийн сан.
6.4.Энэ хуулийн 6.1.3-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.4.1. Аялал жуулчлалын сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.2. Байгаль орчин, уур амьсгалын сан;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.3. Дархлаажуулалтын сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.4. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан;
6.4.5. Соёл, урлагийг дэмжих сан;
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.6. Боловсролын зээлийн сан;
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
6.4.7.Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан;
6.4.8. Хүүхдийн төлөө сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.9. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.10. Шинжлэх ухаан, технологийн сан;
6.4.11. Эрүүл мэндийг дэмжих сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.12. Сэргээгдэх эрчим хүчний сан.
/Энэ заалтыг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.13.Зэвсэгт хүчний хөгжлийн сан;
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.14.Орон сууц хөгжүүлэх сан.
/Энэ заалтыг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.15.Цэвэр агаарын сан.
/Энэ заалтыг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
6.4.16.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 02-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.17.Инновацийн сан.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.18.Олон улсын хамтын ажиллагааны сан.
/Энэ заалтыг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.19.Монгол судлалыг дэмжих сан.
/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
6.4.20.цагдаагийн хөгжлийн сан.
/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.4.21.Засгийн газрын өрийн баталгааны сан
/Энэ заалтыг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.22.Спортыг дэмжих сан;
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.23.Эрүүл мэндийг дэмжих сан.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4.24.Агаарын бохирдлын эсрэг сан.
/Энэ заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
6.5.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай санд дараахь тусгай сан хамаарна:
6.5.1. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан;
6.5.2. Мал хамгаалах сан;
6.5.3. Тариаланг дэмжих сан;
6.5.4. олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан;
Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон
6.5.5.Олон улсын хамтын ажиллагааны сан.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.6.Энэ хуулийн 6.5-д заасан тусгай сан үйл ажиллагаагаа өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчмаар явуулна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Тусгай санг бүрдүүлэх, зарцуулах
7 дугаар зүйл. Тусгай санг бүрдүүлэх нийтлэг эх үүсвэр
7.1.Энэ хуулийн 6.1.3-т заасан тусгай сан нь дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:
7.1.1. улсын төсвийн хөрөнгө ;
7.1.2. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
7.1.3. гадаад улс, олон улсын байгууллагаас Засгийн газрын шугамаар олгосон зээл.
7.2.Энэ хуулийн 6.1.4-т заасан тусгай сан нь дараахь нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ:
7.2.1. хууль, олон улсын гэрээнд заасны дагуу улсын төсвөөс олгох хөрөнгө;
7.2.2. гадаадын тусламжийн мөнгөн хөрөнгө, тоног төхөөрөмж, бараа материал, бусад эд зүйл;
7.2.3. гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
7.2.4. тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;
7.2.5. бусад эх үүсвэр.
8 дугаар зүйл. Засгийн газрын нөөц сан
8.1.Төсвийн ерөнхийлөн захирагч энэ хуулийн 8.3-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардлын гүйцэтгэл, байгаль, цаг уурын болзошгүй өөрчлөлтийн талаархи судалгаа, урьдчилсан таамаглал, экспорт, импортын бүтээгдэхүүний дэлхийн зах зээл дэх үнийн хэлбэлзэл, цаашдын төлөв, төсвийн орлогын боломж, чадавхийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс нөөц санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
8.2.Засгийн газрын нөөц сан болон Эрсдэлийн санд төвлөрүүлэх хөрөнгийн нийт хэмжээ нь тухайн төсвийн жилд төлөвлөгдөж байгаа дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хүртэл хувьтай тэнцүү байна.
8.3.Тухайн жилийн төсөвт урьдчилан төлөвлөж тусгах боломжгүй дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд энэ хуулийн 8.1-д заасан сангийн хөрөнгийг зарцуулна:
8.3.1.гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон, нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан үед түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах;
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
8.3.2.үйлдвэрлэл, технологийн горим зөрчигдсөнөөс барилга байгууламж, шугам, сүлжээ, тоног төхөөрөмж эвдрэх, тээврийн хэрэгсэл сүйрэх, цацраг идэвхт болон химийн хорт бодис алдагдах зэрэг техникийн холбогдолтой томоохон осол гарсан тохиолдолд түүнийг таслан зогсоох, хохирлыг арилгах;
8.3.3. алан хядах ажиллагаа, дэлбэрэлтийн улмаас олон хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчинд учирсан хохирлыг арилгах;
8.3.4. төсвийн жилийн явцад шинээр батлагдсан хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхэд шаардагдах нэмэлт зардал;
8.3.5. Засгийн газар олон улсын шүүх, арбитрт хариуцагчаар татагдсан буюу тэдгээрээс гарсан шийдвэрийг биелүүлэхэд шаардагдах зардал;
8.3.6. олон улсын гэрээний дагуу Монгол Улс төлөх, тухайн жилийн төсөвт тусгагдаагүй татвар, төлбөр, хураамж;
8.3.7. байгууллага, иргэдээс тавьсан хүсэлт болон цаг үеийн шинжтэй зарим асуудлыг шийдвэрлэхэд шаардагдах зардал.
8.4.Гамшгийн хор уршгийг арилгахад зориулан гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын байгууллага, иргэн, хуулийн этгээдээс өгсөн буцалтгүй тусламж, хандивын хөрөнгийг тухайн зориулалтаар нь зарцуулах бөгөөд уг хөрөнгө нь хүрэлцэхгүй бол Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлнэ.
/9 дүгээр зүйлийг 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
91дүгээр зүйл.Төсвийн тогтворжуулалтын сан
91.1.Төсвийн тогтворжуулалтын сан нь төсвийн удирдлагын зарчим, төсвийн тусгай шаардлагыг мөрдөж, нэгдсэн төсвийн дунд, урт хугацааны тэнцвэртэй, тогтвортой байдлыг хангах, төсвийн тэнцвэржүүлсэн горимыг хэрэгжүүлэхэд санхүүгийн хэрэгслийн үүрэг гүйцэтгэнэ.
91.2.Төсвийн тогтворжуулалтын санг дараахь эх үүсвэрээс бүрдүүлнэ:
91.2.1.Төсвийн тогтвортой байдлын тухай[1] хуульд заасан нөхцөлөөр тодорхойлсон төсвийн тэнцвэржүүлсэн орлогоос давсан төсвийн орлого;
91.2.2.төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг;
91.2.3.Засгийн газрын нөөц сангийн болон Эрсдэлийн сангийн тухайн төсвийн жилийн зарцуулагдаагүй чөлөөт эх үүсвэр;
91.2.4.Төсвийн тогтворжуулалтын сангийн санхүүгийн үйл ажиллагаанаас олсон орлого;
91.2.5.бусад орлого.
91.3.Энэ хуулийн 91.1-д заасан сангийн хөрөнгөөс дор дурдсан санхүүжилт хийх зориулалтаар улсын төсөвт шилжүүлж болно:
91.3.1.урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдлын улмаас төсвийн орлого буурч төсвийн алдагдал баталсан хэмжээнээс дотоодын нийт бүтээгдэхүүний 4 хувиар нэмж буурсан тохиолдолд үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг;
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
91.3.2.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан тохиолдлын улмаас үүссэн төсвийн санхүүжилтийн нэмэлт эх үүсвэр.
91.3.3.төсвийн гол нэр төрлийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ төсөвт туссан тэнцвэржүүлсэн үнээс буурсан болон гол нэр төрлийн эрдэс баялгийн экспортын биет хэмжээ төсөвт туссан биет хэмжээнээс 20 хувиар буурсан тохиолдолд уг үнэ болон биет хэмжээ нь төлөвлөснөөс буурсан гол нэр төрлийн эрдэс баялгийн Төсвийн тогтворжуулалтын санд өмнө хуримтлагдсан хөрөнгөөс зөвхөн тэнцвэржүүлсэн үнэ болон зах зээлийн үнийн зөрүүгээс үүссэн төсвийн орлогын тасалдлыг.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
91.3.4.тухайн жилийн төсвийн алдагдлыг нөхөх.
/Энэ заалтыг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөхөөр заасан/
91.4.Энэ хуулийн 91.3.1-д заасан зөрүүг нөхөн зарцуулалт хийх шийдвэрийг Засгийн газар гарган хэрэгжүүлж, төсвийн гүйцэтгэлд тусгана.
91.5.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 91.3.1-д заасан төсвийн алдагдлыг бүрэн санхүүжүүлэхэд хүрэлцэхгүй тохиолдолд уг алдагдлыг санхүүжүүлэх зориулалтаар Засгийн газар Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-т заасан хязгаарт багтаан зээл авч болно.
/Энэ хэсэгт 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
91.6.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг Төрийн сангийн нэгдсэн дансны тусгай дансанд байршуулна.
/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
91.7.Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг энэ хуулийн 91.3-т заасан зориулалтаар санхүүжилт хийхэд байнга хөрвөх чадвартай байлгах, эрсдэлээс хамгаалах, олон улсын санхүүгийн зах зээлд үр ашигтай хөрөнгө оруулалт хийхэд чиглэсэн санхүүгийн нөөцийн удирдлагыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
91.8.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь Төсвийн тогтворжуулалтын сангийн хөрөнгийг хүүгийн түвшин нь арилжааны банкны тухайн жилийн хадгаламжийн хүүгийн түвшнээс багагүй байх санхүүгийн хэрэгсэлд байршуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
91.9.Энэ хуулийн 91.7, 91.8 дахь хэсгийн хэрэгжилтийг Монгол Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд тусгаж Улсын Их Хуралд танилцуулна.
/Энэ хэсгийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцохоор заасан бөгөөд үүнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө
92дугаар зүйл.Засгийн газрын өрийн баталгааны сан
92.1.Засгийн газрын өрийн баталгааны үүргийн гүйцэтгэлийг хангахад шаардлагатай мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг татан төвлөрүүлэх зорилгоор Засгийн газрын өрийн баталгааны санг байгуулна.
92.2.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
92.2.1.Өрийн удирдлагын тухай хуулийн 35.5-д заасан аргачлалын дагуу тооцсон шимтгэл;
92.2.2.Өрийн удирдлагын тухай хуулийн 37.5-д заасны дагуу авлага барагдуулах замаар хуримтлуулсан хөрөнгө;
92.2.3.Өрийн удирдлагын тухай хуулийн 40.6-д заасан Засгийн газрын өрийн баталгааны төлбөл зохих дүнг төсөвт тодотгол хийн татан төвлөрүүлсэн дүн
92.3.Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгийг Өрийн удирдлагын тухай хуулийн 37.1-д зааснаас бусад зориулалтаар зарцуулахыг хориглоно.
92.4.Засгийн газрын өрийн баталгааны хүрээнд үүсэх өр төлбөрийн эрсдэлийг даван туулах нөөц эх үүсвэрийг бүрдүүлэхэд Засгийн газрын өрийн баталгааны сангийн хөрөнгө хүрэлцээгүй болсон тохиолдолд Төсвийн тухай хуулийн 34.1.2, 34.2.2-т заасны дагуу төсөвт тодотгол хийх замаар шийдвэрлэнэ.
92.5.Засгийн газрын өрийн баталгааны санд хөрөнгө хуримтлуулах, сангийн хөрөнгийг захиран зарцуулах, төлбөрийн үүрэг гүйцэтгэх тухай журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталж, хэрэгжүүлнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/
10 дугаар зүйл. Эрсдэлийн сан
10.1.Дор дурдсан нөхцөл, байдал үүссэний улмаас төсвийн орлого их хэмжээгээр тасалдах буюу зарлага мөн хэмжээгээр нэмэгдэх тохиолдолд Эрсдэлийн сангийн хөрөнгийг зарцуулна:
10.1.1. гамшгийн улмаас хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспорт хязгаарлагдах;
10.1.2. олон улсын санхүүгийн зах зээлд чөлөөт валютын ханш огцом өөрчлөгдөх;
10.1.3. гамшиг болон урьдчилан тооцох боломжгүй бусад нөхцөл, байдал үүссэний улмаас дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ эрс буурах;
10.1.4.дотоодын зах зээл дээр гурил, улаан буудай, бензин шатахууны үнэ огцом өсөх.
/Энэ заалтыг 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
11 дүгээр зүйл. Аялал жуулчлалын сан
11.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд Засгийн газраас аялал жуулчлалын салбарт хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан Аялал жуулчлалын санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
11.2.Энэ хуулийн 11.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
11.2.1. эх орны байгалийн үзэсгэлэнт газар, үндэсний соёл, хүн ардын зан заншил, түүхийг сурталчилсан кино, дүрс болон дууны бичлэг хийх, ном, ил захидал, танилцуулга, цомог хэвлэх, мэргэжлийн сонин, сэтгүүл гаргах, улсын болон олон улсын чанартай хурал, зөвлөлгөөн, дотоод, гадаадын үзэсгэлэн, яармаг зохион байгуулах;
11.2.2. аялал жуулчлалын дэд бүтэц байгуулах төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
11.2.3. аялал жуулчлалаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах, байгаль орчныг хамгаалах;
11.2.4. байгаль, түүх, соёлын өвийг сэргээн засварлах, хадгалж хамгаалах.
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
12 дугаар зүйл.Байгаль орчин, уур амьсгалын сан
/Энэ зүйлийн гарчигт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.Байгаль орчин, уур амьсгалын сангийн хөрөнгө энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.1.1. тусгай хамгаалалттай газар нутагт байгалийн аялал, жуулчлал эрхлэх эрхийн бичиг олгосны хураамж;
12.1.2. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай1 хуулийн 4.2 дахь хэсэгт заасан мөнгөн хөрөнгө.
12.1.3.ус бохирдуулсны төлбөрийн орлого.
/Энэ заалтыг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.5.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.6.хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого.
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.1.7.бусад орлого.
/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
12.2.Энэ хуулийн 12.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
12.2.1. байгалийн баялгийн нөөц, байгаль орчны төлөв байдлын хувьсал, өөрчлөлтийн байдлыг судлан тогтоох, мэдээллийг хуримтлуулж боловсруулах, дүгнэлт гаргах төсөл, арга хэмжээ;
12.2.2. байгаль орчныг хамгаалах, түүний баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөллийг багасгах дэвшилт арга, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааг урамшуулах;
12.2.3. байгаль орчныг хамгаалахтай холбогдсон асуудлаар үндэсний болон олон улсын семинар, онол, практикийн бага хурал, уулзалт, симпозиум зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
12.2.4. байгаль орчныг хамгаалах, хянах, судлахад шаардагдах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэмжих багаж худалдан авахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
12.2.5. байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, сурталчлах, шинжлэн судлах үйл хэрэгт онцгой амжилт гаргасан өөрийн улсын болон гадаадын иргэдийг шагнах;
12.2.6. байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах;
12.2.7. байгаль орчныг хамгаалахтай холбогдсон хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих үйл ажиллагаа явуулах;
12.2.8. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн2 48 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан экологийн боловсрол, хүмүүжил олгох ажлыг дэмжих.
/Энэ заалтад 2008 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
12.2.9.байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болон илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтныг урамшуулах;
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.10.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг.
/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
12.2.11.уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийг бууруулахад дэмжлэг үзүүлэх.
/Энэ заалтыг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
121дүгээр зүйл.Цэвэр агаарын сан
121.1.Цэвэр агаарын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
121.1.1. агаарын бохирдлын төлбөр, нөхөн төлбөр;
121.1.2. бусад орлого.
121.2.Энэ хуулийн 121.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
121.2.1.агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
121.2.2.стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад татаас олгох;
121.2.3.агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлэх, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг тогтоох болон агаарыг хамгаалахтай холбогдолтой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;
121.2.4.эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаалгыг сайжруулах төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
121.2.5.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
121.2.6.сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
121.2.7.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах.
/Энэ зүйлийг 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
122дугаар зүйл.Агаарын бохирдлын эсрэг сан
122.1.Агаарын бохирдлын эсрэг сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
1221.1.агаарын бохирдлын төлбөрийн орлого 100 хувь, нөхөн төлбөр;
122.1.2.бусад орлого.
122.2.Энэ хуулийн 122.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
122.2.1.агаарыг хамгаалах, агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн шинэ дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхэд хөнгөлөлттэй зээл олгох;
122.2.2.стандартын шаардлагад нийцсэн цэвэр түлш, зуух үйлдвэрлэхийг дэмжих, тэдгээрийг худалдан авахад хөнгөлөлт үзүүлэх;
122.2.3.стандартын шаардлагад нийцсэн бүрэн шаталттай зуухны техник, технологийг нэвтрүүлэх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;
122.2.4.агаарын чанарын хяналт-шинжилгээний чадавхыг бэхжүүлэх, хэмжилтийн багаж төхөөрөмж худалдан авах, агаарын чанарын төлөв байдлын хувьсал өөрчлөлтийг судлан тогтоох болон агаарыг хамгаалахтай холбоотой стандарт, норм, дүрэм, арга, аргачлал боловсруулах, судалгаа, шинжилгээний төсөл, ажлыг гүйцэтгэх;
122.2.5.эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, барилгын дулаан алдагдлыг бууруулах, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эдийн засгийн үр ашигтай, найдвартай ажиллагааг хангасан эрчим хүчний шинэ эх үүсвэр барих, хэрэглэгчийг төвлөрсөн дулаанд холбох төсөл, арга хэмжээг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
122.2.6.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн иргэд, олон нийтийн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
122.2.7.сэргээгдэх эрчим хүч, цэвэр технологийг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа, төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
122.2.8.агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн олон нийтэд мэдлэг олгох сургалт, сурталчилгааны арга хэмжээг зохион байгуулах;
122.2.9.уул уурхайн орчны бохирдлыг арилгах, хүн амд үзүүлж байгаа сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай ажлыг санхүүжүүлэх, дэмжлэг үзүүлэх.
122.3.Энэ хуулийн 122.2.1-д заасан хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журмыг санхүү, төсвийн болон байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
/Энэ зүйлийг 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
13 дугаар зүйл. Дархлаажуулалтын сан
13.1.Дархлаажуулалтын сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1- д заасан болон сайн дурын дархлаажуулалтын төлбөрийн орлогоос бүрдэнэ.
13.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд дархлаажуулалтын арга хэмжээнд шаардагдах зардлыг харгалзан уг санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
13.3.Энэ хуулийн 13.1-д заасан дархлаажуулалтын төлбөрийн хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.
13.4.Энэ хуулийн 13.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
13.4.1. урьдчилан сэргийлэх тарилга хийх;
13.4.2. дархлаажуулалтын зориулалтаар урьдчилан сэргийлэх тарилга хийх, эм, бэлдмэл, зүү, тариур бэлтгэх зэрэг үйл ажиллагаа явуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
14 дүгээр зүйл. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан
14.1.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
14.1.1. тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;
14.1.2. олгосон зээлийн буцаан төлөлтийн орлого;
14.1.3. бусад орлого.
14.2.Энэ хуулийн 7.1.1-д заасан Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд жил бүр улсын төсвөөс хуваарилах хөрөнгийн хэмжээ нь тухайн жилийн улсын төсвийн хөрөнгө оруулалтын 10 хувиас доошгүй байна. Энэ хэсгийг 2030 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.3.Жижиг, дунд үйлдвэрлэлийн бодит өсөлт, мөнгөний ханшны өөрчлөлтийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд олгох хөрөнгийн хэмжээг Засгийн газрын саналыг үндэслэн Улсын Их Хурал тухайн жилийн төсөвт тусгаж батална.
/Энэ хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.4.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд орон нутгийн төсвөөс хөрөнгө олгож болох бөгөөд түүний хэмжээг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн жилийн орон нутгийн төсөвт тусгаж батална.
/Энэ хэсгийг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.5.Энэ хуулийн 14.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
14.6.Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсгийг 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.5.1.ажлын байр бий болгох;
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
14.5.2. жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох;
/Энэ заалтад 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
14.5.3.зээлийн батлан даалтын байгууллагад хөрөнгө оруулах, зээлийн батлан даалтын байгууллагын гаргасан батлан даалтыг давхар батлан даах;
/Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2012 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.5.4.мэргэжлийн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
/Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.5.5.сургалт, давтан сургалтад хамруулах;
/Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.5.6.тоног төхөөрөмж худалдан авахад санхүүгийн түрээсийн дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
14.5.7.хуульд заасан бусад арга хэмжээ.
/Энэ заалтыг 2007 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
15 дугаар зүйл. Соёл, урлагийг дэмжих сан
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1. Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.1. соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгөөр зохион байгуулсан урлагийн тоглолт, уран бүтээлийн болон түүх, соёлын дурсгалт зүйлийн үзэсгэлэнгийн орлого;
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
15.1.2. гадаад улсад зохион байгуулсан урлагийн тоглолт, уран бүтээлийн болон түүх соёлын дурсгалт зүйлийн үзэсгэлэн, тэдгээртэй адилтгах арга хэмжээнээс олсон орлого.
15.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь соёлыг хөгжүүлэх, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах чиглэлээр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан энэ хуулийн 15.1-д заасан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
15.3.Энэ хуулийн 15.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
15.3.1. соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах;
15.3.2. урлаг, утга зохиолын шинэ уран бүтээл туурвих, нийтийн хүртээл болгох төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
15.3.3. төсвийн хөрөнгөөр бүтээх уран сайхны болон баримтат кино, үндэсний уламжлалт бөгөөд сонгодог урлагийн бүтээл туурвих;
15.3.4. соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйл, үндэсний соёл, урлагийг гадаадад болон өөрийн оронд сурталчилсан кино, дуу авианы бичлэг хийх, ном хэвлүүлэх, соёл, урлагийн мэргэжлийн сонин, сэтгүүл гаргахад дэмжлэг үзүүлэх;
15.3.5. соёл, урлагийн тоглолт хийх, түүх, соёлын дурсгалт зүйл, уран бүтээлийн үзэсгэлэнг гадаадад болон өөрийн оронд зохион байгуулах;
15.3.6. хүүхдэд уран сайхан, гоо зүйн мэдлэг олгох уран бүтээл туурвих, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах;
15.3.7. соёл, урлагийн байгууллагад онцгой шаардлагатай техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал худалдан авах;
15.3.8. соёл, урлагийн ажилтан, уран бүтээлчдийн мэргэшил дээшлүүлэх сургалт-семинар зохион байгуулах, тэдгээрийг гадаад, дотоодод зохиогдох соёл, урлагийн арга хэмжээ, тэмцээнд оролцуулах;
15.3.9. хөгжмийн том хэмжээний болон дүрслэх урлаг, кино, ном хэвлэлийн шилдэг бүтээлийг улсын санд худалдан авах;
15.3.10. олон улсын хэмжээний соёл, урлагийн наадам, тэмцээн, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдийг шагнаж урамшуулах;
15.3.11. үндэсний соёл, урлагийг хөгжүүлэх, соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалахад хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг алдаршуулах.
16 дугаар зүйл. Боловсролын зээлийн сан
/Энэ зүйлийн гарчигт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1. Боловсролын зээлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
16.1.1.сургалтын зориулалттай зээлийн төлбөр;
16.1.2. буцалтгүй тусламжийг давхардуулан олгосон зөрчлийг арилгахтай холбогдсон болон хуулиар хориглоогүй бусад эх үүсвэр.
16.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэгт хамрагдах суралцагчдын тоо, сургалтын төлбөрийн жишиг хэмжээ, сургалтын төлбөрийн зээлийн эргэн төлөлтийг тус тус харгалзан энэ зүйлийн 16.1-д заасан сангийн хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
/Энэ хэсгийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.3.Энэ зүйлийн 16.1-д заасан сангийн хөрөнгийг Засгийн газраас тогтоосон журмын дагуу суралцагчид олгох сургалтын төлбөрийн зээл, хуулиар тогтоосон бусад санхүүгийн дэмжлэг олгох арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
/Энэ хэсгийг 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсгийг 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.4. Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
17 дугаар зүйл. Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сан
17.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг урьд онд тухайн санд орсон орлого болон гарсан зардлын гүйцэтгэл, жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан төлөвлөнө.
17.2.Энэ хуулийн 17.1-д заасан сангийн хөрөнгийг хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд эд материал, санхүүгийн дэмжлэг үзүүлэх арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна.
171дүгээр зүйл.Олон улсын хамтын ажиллагааны сан
171.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь өмнөх онд төвлөрүүлсэн орлого, санхүүжүүлсэн зардлын гүйцэтгэл болон жилийн эцсийн үлдэгдлийг харгалзан Олон улсын хамтын ажиллагааны сангийн хөрөнгийн хэмжээг тооцож төлөвлөнө.
/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
171.2.Энэ хуулийн 171.1-д заасан сангийн хөрөнгийг дараах зориулалтаар зарцуулна:
171.2.1.ардчилал, хүний эрх, сайн засаглалын асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг өөрийн орондоо зохион байгуулах;
171.2.2.ардчиллын замаар хөгжиж байгаа шинэ тулгар орнуудтай туршлага хуваалцах;
171.2.3.гадаад улс, олон улсын болон бүс нутгийн байгууллагатай хамтран хөгжиж байгаа зарим улсын дипломат, төрийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хамруулсан богино хугацааны сургалт, семинар зохион байгуулах;
171.2.4.ардчилал, хүний эрх, сайн засаглалын чиглэлээр мэргэшсэн үндэсний экспертүүдийг олон улсын холбогдох арга хэмжээнд оролцуулах.
/Энэ зүйлийг 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар нэмсэн/
18 дугаар зүйл. Хүүхдийн төлөө сан
18.1. Төсвийн ерөнхийлөн захирагч нь Хүүхдийн төлөө санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн жилд Засгийн газраас хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах чиглэлээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан төлөвлөнө.
18.2.Энэ хуулийн 18.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
18.2.1. хүүхдийн хөгжил, хамгааллын бодлого, чиглэлд нийцсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
18.2.2. хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах зорилгоор зарим онцгой нөхцөлд тусламж үзүүлэх;
18.2.3. хүүхэд, өсвөр үеийнхний гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагын зарим үйл ажиллагааг дэмжих.
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
19 дүгээр зүйл. Хөрөнгө оруулалт, хөгжлийн сан
19.1.Энэ хуулийн 6.4.9-д заасан Хөрөнгө оруулалт, хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
19.1.1. зээл олгох, зээлийн баталгаа гаргах, зээлийн хүүгийн татаас олгох;
/Энэ заалтад 2008 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
19.1.2. бизнес /аж ахуйн үйл ажиллагаа/ эрхлэхтэй холбогдсон зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах;
19.1.3. гадаад зах зээлд гарахад туслалцаа үзүүлэх;
19.1.4. өндөр технологи нутагшуулах;
19.1.5. бизнес инкубатор байгуулах.
19.1.6.аж үйлдвэрийн тэргүүлэх чиглэлтэй уялдсан, инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулсан гадаад улсын тэргүүний технологи худалдаж авахад хөнгөлөлттэй зээл олгох;
/энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
19.1.7.инновацийн бүтээгдэхүүнийг гадаад улсын зах зээлд гарахад батлан даалт гаргах, олон улсын чанар, стандартын баталгаажуулалтын зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх.
/энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20 дугаар зүйл.Шинжлэх ухаан, технологийн сан
20.1.Шинжлэх ухаан, технологийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэр болон тухайн сан өөрийн үйл ажиллагаанаас олсон орлогоос бүрдэнэ.
20.2./Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
20.3.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд Засгийн газрын захиалгаар хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төсөл болон онолын суурь судалгааны зардлыг харгалзан улсын төсвөөс энэ хуулийн 20.1-д заасан санд олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
20.4.Энэ хуулийн 20.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
20.4.1. шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийн онолын суурь судалгаа хийх;
20.4.2. Засгийн газрын /улсын/ захиалгатай шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх;
20.4.3. эрдэм шинжилгээний ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх.
20.4.4.инновацийн төсөл хэрэгжүүлэх, технологи, үйлдвэрлэлийн туршилт, зүгшрүүлэлтэд грант олгох.
/Энэ заалтыг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
21 дүгээр зүйл. Эрүүл мэндийг дэмжих сан
21.1.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь болон тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдэнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.Энэ хуулийн 21.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
21.2.1. тамхи, архины болон эмийн зохисгүй хэрэглээний хяналт, эрүүл мэндийг дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;
/Энэ заалтад 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.2. тамхи, архинаас үүдэлтэй өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах бусад үйл ажиллагааг дэмжих;
21.2.3. тамхи, архины хор хөнөөлтэй тэмцэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах, хяналт тавих;
/Энэ заалтад 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.4. тамхи, архинаас гаргах эмчилгээ, түүнд шаардлагатай эм, хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангамжийг нэмэгдүүлэх;
21.2.5. тамхи, архины болон эмийн зохисгүй хэрэглээнээс хүн амын эрүүл мэнд, эдийн засагт учрах хор холбогдлыг судлах;
/Энэ заалтад 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.6. архинд донтох өвчтэй хүнд үзүүлэх эрүүл мэнд, нийгмийн халамж үйлчилгээг боловсронгуй болгох, хүртээмжийг нэмэгдүүлэх;
21.2.7. архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ажилд идэвхитэй оролцож үр дүнд хүрсэн төрийн бус байгууллага, хуулийн этгээд, иргэдийн үйл ажиллагааг дэмжих.
/Энэ заалтад 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
21.2.8.нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнийг дэмжихэд чиглэсэн төсөл, хөтөлбөрт дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.2.9.нийтийн биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах;
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.2.10.орон нутгийн захиалгаар эмнэлгийн мэргэжилтний чадавхийг бэхжүүлэх төсөл, арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх;
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.2.11.анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих;
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
21.1.12.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх талаар мэдээлэл, сургалт, сурталчилгаа явуулах.
/Энэ заалтыг 2010 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
211дүгээр зүйл. Сэргээгдэх эрчим хүчний сан
211.1. Сэргээгдэх эрчим хүчний сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
211.1.1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцийн Киотогийн протокол1-ын дагуу хүлэмжийн хийн бууруулалтыг бусад оронд худалдах үйл ажиллагаанаас төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд орох орлогын 50 хувь;
211.1.2. бусад орлого.
211.2. Сэргээгдэх эрчим хүчний сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
211.2.1. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийн 7.3.2-т заасны дагуу бие даасан үүсгүүрээр эрчим хүч үйлдвэрлэгчид үнийн зөрүүг олгох;
211.2.2. сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх;
211.2.3. сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл, хэрэглээнд шинэ техник технологи нэвтрүүлэх судалгаа, шинжилгээний ажлыг гүйцэтгэх;
211.2.4. сэргээгдэх эрчим хүчний нөөцийг үнэлэх.
/Энэ зүйлийг 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
212дугаар зүйл. Орон сууц хөгжүүлэх сан
212..1.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
212..1.1.зээлийн үйл ажиллагаанаас олсон орлого.
212.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Орон сууц хөгжүүлэх санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөхдөө тухайн жилд Засгийн газраас орон сууцны талаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан үзнэ.
212.3.Орон сууц хөгжүүлэх сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
212.3.1.орон сууц, түүний дэд бүтцийг шинэчлэх, сайжруулах, шинээр барих;
212.3.2. энэ хуулийн 212.3.1-д заасан зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд зээл олгох.
/Энэ зүйлийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
213 дугаар зүйл.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан
213.1.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
213.1.1.шүүхээс ногдуулсан торгох ялыг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
213.1.2.замын хөдөлгөөний болон хэв журмын зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж төсөвт тушаасан мөнгөн хөрөнгийн 60 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө;
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
213.1.3.шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр энэ хуулийн 213.2-т заасан гэмт хэрэгт гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс хохирол барагдуулсан төлбөр.
213.2.Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл /Хүнийг алах/, 11.1 дүгээр зүйл /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/, 12.1 дүгээр зүйл /Хүчиндэх/, 13.3 дугаар зүйл /Хүн барьцаалах/, 13.4 дүгээр зүйл /Хүнийг хууль бусаар хорих, хүчээр алга болгох/, 17.2 дугаар зүйл /Дээрэмдэх/, 19.3 дугаар зүйл /Төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах/, 21.12 дугаар зүйл /Эрүү шүүлт тулгах/, 29.1 дүгээр зүйл /Түрэмгий дайныг төлөвлөх, бэлтгэх, өдөөх, дэгдээх/, 29.8 дугаар зүйл /Террор үйлдэх/-т заасан гэмт хэргийн улмаас амь насаа алдсан этгээдийн гэр бүлийн гишүүн, түүнчлэн хүнд гэмтэл учирсан хохирогчийн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт заасан дор дурдсан хохиролд нөхөн төлбөр олгоход зарцуулна:
/Энэ хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
213.2.1.эмчилгээний зардал;
213.2.2.оршуулгын зардал;
213.2.3.хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого.
213.3.Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийн хэмжээ нь хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тодорхойлогдоно.
213.4.Энэ хуулийн 213.1-д заасан сангаас олгох нөхөн төлбөр нь дор дурдсан хэмжээнээс ихгүй байна:
213.4.1.энэ хуулийн 213.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гуч дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг;
213.4.2.энэ хуулийн 213.2-т заасан гэмт хэргийн улмаас хохирогчийн бие махбодид хүнд гэмтэл учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг.
213.5.Гэмт хэргийн хохирогчид олгох нөхөн төлбөрийг нэг удаа олгоно.
213.6.Энэ хуулийн 213.1-д заасан сангаас гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох журмыг Засгийн газар тогтооно.
213.7.Гэмт хэргийн хохирогчид энэ хуулийн 213.1-д заасан сангаас олгосон нөхөн төлбөрийг гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээр уул санд буцаан төлүүлнэ.
213.8.Гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу зохих төлбөрийг гаргуулна.
213.9.Төсвийн ерөнхийлөн захирагч нь энэ хуулийн 213.2-т заасан зориулалтаар өмнөх онд гарсан зардал болон төвлөрсөн орлогын гүйцэтгэлийг харгалзан тухайн жилд улсын төсвөөс санд төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
213.10.Гэмт хэргийн улмаас Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуульд заасны дагуу хамгаалалтад байгаа гэрч, хохирогчийн амь нас, эрүүл мэндэд ноцтой аюул учирсан бол энэ хуулийн 213.2.1-д заасан эмчилгээний зардлыг шүүхийн шийдвэр гарсан эсэхээс үл хамааран нэн даруй олгож, буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.
/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
214дүгээр зүйл.Инновацийн сан
214.1.Инновацийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
214.1.1.хамтарсан болон 100 хувь гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хөрөнгө оруулалтын болон ашгийн тус бүр 0.5 хувь;
214.1.2.Инноавцийн сангаас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүжүүлсэн хөрөнгийн эргэн төлөгдсөн орлого;
214.1.3.өөрийн үйл ажиллагаанаас олсон орлого;
214.1.4.хуулиар хориглоогүй бусад орлого.
214.2.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн жилд Засгийн газрын оролцоотойгоор хэрэгжүүлэх инновацийн үйл ажиллагааны зардлыг харгалзан улсын төсвөөс энэ хуулийн 214.1-д заасан санд олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
214.3.Инновацийн сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
214.3.1.төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн эрдэм шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулан ашиглах;
214.3.2.патент, лиценз худалдан авах замаар гадаад улсын дэвшилтэт технологи, ноу-хау оруулж ирэх, нутагшуулах, нэвтрүүлэх;
214.3.3.эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажлын үр дүнг үйлдвэрлэлийн нөхцөлд туршин зүгшрүүлэх, түүний техник, эдийн засгийн үзүүлэлтийг сайжруулах;
214.3.4.инноавцийн тэргүүлэх чиглэл, цөм технологид хамаарах инновацийн төсөлд грант олгох;
214.3.5.Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийг санхүүжүүлэх венч хөрөнгө оруулалтын компанийн үйл ажиллагааг санхүүжүүлэх;
214.3.6.Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн инновацийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай өндөр өртөгтэй тоног төхөөрөмж авахад лизингийн зээл олгох;
214.3.7.оюуны өмчийн зүйлийг дотоод, гадаадын патентын байгууллагад бүртгүүлэхэд патентын мэдүүлгийн төлбөрийн зардлыг бүхэлд нь буюу хэсэгчлэн санхүүжүүлэх;
214.3.8.инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн инновацийн төсөл хэрэгжүүлэх зорилгоор банк санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хүүний 50 хүртэл хувийг санхүүжүүлэх;
214.3.9.дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлэх, импорт орлох болон экспортын зориулалттай шинэ нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг эхлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
214.3.10.өндөр болон ногоон технологи, сэргээгдэх эрчим хүчний салбарын инноавцийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх Инновацийн тухай хуульд заасан гарааны компанийн үйлдвэрлэлийн зориулалтын эрчим хүчний зардлын 50 хүртэл хувийг санхүүжүүлэх;
214.3.11.инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, хурал, семинар зохион байгуулах, инновацийн мэдлэг, соёлыг сурталчлах арга хэмжээг санхүүжүүлэх;
214.3.12.гадаад улс, олон улсын байгууллагатай хамтарсан инновацийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх.
214.4.Инновацийн сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ зүйлийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
215дугаар зүйл.Монгол судлалыг дэмжих сан
215.1.Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
215.1.1.тусгай сангийн үйл ажиллагаанаас олсон орлого;
215.1.2.дотоод, гадаадын байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн хөтөлбөр, төслийн хөрөнгө.
215.2.Төсвийн өрөнхийлөн захирагч монгол судлалыг хөгжүүлэх чиглэлээр тухайн жилд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний зардлыг харгалзан монгол судлалыг дэмжих санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг төлөвлөнө.
215.3.Монгол судлалыг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
215.3.1.монголын түүх, хэл, соёл, зан заншил, уламжлалт мэдлэг ухааныг судлах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
215.3.2.монгол судлалын номын сан, мэдээллийн нэгдсэн сан байгуулж, баяжуулах;
215.3.3.гадаад дахь монгол судлалын төвийг хөгжүүлэх, сэргээх, шинээр байгуулахад дэмжлэг үзүүлж, үе шаттайгаар санхүүжүүлэх;
215.3.4.монгол судлаачдыг бэлтгэх, давтан сургах зорилгоор тэтгэлэг олгох;
215.3.5.монгол судлалын чиглэлээр олон улсын хурал, үзэсгэлэн зохион байгуулж, эрдэм шинжилгээний бүтээл, мэдээлэл солилцох;
215.3.6.монгол судлалын үйл ажиллагааг дотоод, гадаадад түгээн дэлгэрүүлэх, сурталчлах;
215.3.7.монгол судлаач, эрдэмтдийн шилдэг бүтээлийг шалгаруулж, хэвлүүлэх, сурталчлахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх.
/Энэ зүйлийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/
216 дугаар зүйл.Цагдаагийн хөгжлийн сан
216.1.Цагдаагийн хөгжлийн сан нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
216.1.1.тухайн жилийн төсвийн үлдэгдэл;
216.1.2.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон хэсэг;
216.1.3.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын цагдаагийн байгууллагаас ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;
216.1.4.зэвсэглэлээс хасагдсан зарим төрлийн техникийг худалдан борлуулсны орлого;
216.1.5.энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.
216.2.Энэ хуулийн 216.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
216.2.1.энхийг дэмжих ажиллагаанд цагдаагийн байгууллагын оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
216.2.2.байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед хорио цээрийн дэглэмийг сахиулах, эмх замбараагүй байдал, террорист халдлага, онц болон дайны байдал зарласан үед ажиллахад алба хаагчдын сургалт болон бэлтгэлийг хангуулах;
216.2.3.цагдаагийн байгууллагын зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг нөөцийг бэхжүүлэх;
216.2.4.энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
216.2.5.цагдаагийн алба хаагч, ажилтны нийгмийн хамгааллыг сайжруулах.
/Энэ зүйлийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
217дугаар зүйл.Спортыг дэмжих сан
217.1.Спортыг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг эх үүсвэрээс бүрдэнэ.
217.2.Энэ хуулийн 217.1-д заасан сангийн хөрөнгийг доор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
217.2.1.нийтийн биеийн тамир, хүн амын идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээ;
217.2.2.өндөр зэрэглэлийн тамирчин, дасгалжуулагчийг шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэх, хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, арга хэмжээнд дэмжлэг үзүүлэх;
217.2.3.үндэсний спортын төрлийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
217.2.4.үндэсний хэмжээний тэмцээн, наадмын сэргээшийн эсрэг хяналтыг хэрэгжүүлэх, сэргээшийн эсрэг үйл ажиллагааны сургалт, сурталчилгааг зохион байгуулах.
217.3.Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
218дугаар зүйл.Эрүүл мэндийг дэмжих сан
218.1.Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д заасан эх үүсвэр, архи, согтууруулах ундааны онцгой албан татварын 1 хувь, эмийн импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татварын 2 хувь болон тамхины онцгой албан татварын 2 хувьтай тэнцэх хөрөнгөөс бүрдэнэ.
218.2.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг дараахь чиглэлээр эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
218.2.1.халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх;
218.2.2.халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх;
218.2.3.орчны эрүүл мэндийг хамгаалах;
218.2.4.осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй амьдралын орчныг бүрдүүлэх;
218.2.5.сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, архи, тамхи, мансууруулах бодисын хорт нөлөөллөөс сэргийлэх;
218.2.6.эмийн зохистой хэрэглээ;
218.2.7.эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, эрүүл мэндийн байгууллагын ил тод байдал, хариуцлагыг дээшлүүлэх.
218.3.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг хүртээмжтэй болгох чиглэлээр хороо, сум, дүүрэг, аймаг, нийслэлийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж байгууллагын үр дүнтэй санаачилга, төсөл, хөтөлбөрийг дэмжих, урамшуулах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж болно.
218.4.Энэ хуулийн 218.1-д заасан сангийн хөрөнгийг нийгмийн эрүүл мэнд, анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны дэвшилтэт технологийг эзэмшүүлэх зорилгоор эмнэлгийн мэргэжилтнийг гадаадад сургах, мэргэшүүлэх үйл ажиллагааг дэмжих арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулж болно.
218.5.Эрүүл мэндийг дэмжих сангийн дүрэм, хөрөнгийг зарцуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
22 дугаар зүйл. Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан
22.1.Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн хөрөнгө нь дор дурдсан эх үүсвэрээс бүрдэнэ:
22.1.1. энэ хуулийн 7.2-т заасан эх үүсвэр;
22.1.2. харилцаа холбооны үйлчилгээ эрхэлж байгаа хуулийн этгээдээс төвлөрүүлсэн хөрөнгө.
22.2.Энэ хуулийн 22.1.2-т зааснаар төвлөрүүлэх хөрөнгийн хэмжээ нь тухайн этгээдийн албан татвар ногдуулах орлогын 2 хувьтай тэнцүү байна.
22.3.Энэ хуулийн 22.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
22.3.1. зайлшгүй шаардлагатай харилцаа холбооны үйлчилгээг алслагдсан орон нутагт болон үйлчилгээ хүрээгүй хүн амд хүргэх;
22.3.2. харилцаа холбооны сүлжээ шинээр байгуулах, өргөтгөх, шинэчлэх.
23 дугаар зүйл. Мал хамгаалах сан
23.1.Энэ хуулийн 6.5.2-т заасан Мал хамгаалах сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
23.1.1. бэлчээрийн даацыг тодорхойлох, мал оторлон өвөлжүүлэхтэй холбогдсон судалгаа явуулах;
23.1.2. хадлан, тэжээл бэлтгэх зориулалттай техник, технологийн шинэчлэлт хийх;
23.1.3. худаг сэргээн засварлах, уст цэг шинээр гаргах;
23.1.4. тусгай сангийн үйл ажиллагаатай холбогдсон зардлыг нөхөх.
24 дүгээр зүйл. Тариаланг дэмжих сан
24.1.Энэ хуулийн 6.5.3-т заасан Тариаланг дэмжих сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
24.1.1. усалгаатай тариаланг хөгжүүлэх, услалтын систем байгуулах, сэргээн засварлах;
24.1.2. тариалангийн газрыг нөхөн сэргээх, хөрсний үржил шимийг сайжруулах;
24.1.3. таримал ургамлын үрийн аж ахуйг хөгжүүлэх;
24.1.4. хөдөө аж ахуйн техник, технологийн шинэчлэлт хийх;
24.1.5. тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчээс стандартын шаардлага хангасан буудай худалдан авах;
24.1.6. тусгай сангийн үндсэн хөрөнгөд засвар үйлчилгээ хийх.
25 дугаар зүйл. Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан сан
25.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь олон улсын гэрээний дагуу байгуулагдсан санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг үйл ажиллагаа явуулж байгаа сангуудын урьд оны орлогын гүйцэтгэл, тухайн төсвийн жилд эдгээр санд төвлөрөх буцалтгүй тусламж, хандивыг харгалзан төлөвлөнө.
25.2.Энэ хуулийн 25.1-д заасан сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
25.2.1. тухайн гэрээнд заасан төсөл, хөтөлбөр, арга хэмжээ;
25.2.2. гадаад улс, түүнчлэн олон улсын болон гадаад улсын байгууллагатай тохиролцсон төсөл, хөтөлбөр, арга хэмжээ.
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
251дүгээр зүйл. Зэвсэгт хүчний хөгжлийн сан
251.1.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгө нь энэ хуулийн 7.1-д зааснаас гадна дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:
251.1.1.энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны нөхөн төлбөрийн Засгийн газраас тогтоосон зохих хэсэг;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.1.2.энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын зэвсэгт хүчнээс ашиглуулж байгаа үндсэн болон туслах зэвсэглэл, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал хэрэгслийн нөхөн төлбөр;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.1.3.зэвсэглэлээс хасагдаж акт тавигдсан зарим төрлийн техникийг худалдаж борлуулсны орлого;
251.1.4.улсын хэмжээний бүтээн байгуулалтад цэргийн анги, салбар, нэгжийг оролцуулснаас олсон ашиг;
251.1.5. энхийг дэмжих ажиллагааны сургалт, бэлтгэлийн нөхөн төлбөр.
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.Зэвсэгт хүчний хөгжлийн сангийн хөрөнгийг дараахь зориулалтаар зарцуулна:
251.2.1.зэвсэгт хүчнийг энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэх;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.2.террорист үйлдлийн сөрөг тусгай ажиллагаанд оролцох, гамшиг, аюулт үзэгдэл, осол, тохиолдсон, аюул бий болсон үед, бусад олон талт үүрэг гүйцэтгэхэд хүн, байгаль орчны аюулгүй байдлыг хангах, орон нутгийн хамгаалалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний сургалт болон бэлтгэлийг хангуулах;
/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.3.зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийг сэргээн сайжруулах, шинэчлэх, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх;
251.2.4. энхийг дэмжих ажиллагаанд оролцохтой холбогдсон бусад үйл ажиллагааг санхүүжүүлэх;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.5.энхийг дэмжих ажиллагаа, хүмүүнлэгийн сургалтыг Монгол Улсад зохион байгуулах;
/Энэ заалтад 2010 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.6.батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа офицер, ахлагч, ажилчин, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруулах;
251.2.7.олон улсын гэрээний заалтын дагуу зориулалт зааж олгосон хандив, тусламжаас бусад орлогын 70-аас доошгүй хувийг энэ хуулийн 251.2.1-251.2.5-д заасан зориулалтаар.
251.2.8.энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэхэд оролцогч цэргийн алба хаагч амь насаа алдсан тохиолдолд цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу түүний ар гэрт нэг удаагийн тэтгэмжийг олгох.
/Энэ заалтыг 2010 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтад 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
251.2.9.зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний нормын хувцас, хэрэгсэл, сургалт, дадлагын зардлыг санхүүжүүлэх.
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ заалтыг 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
252дугаар зүйл.Газрын тосны салбарыг хөгжүүлэх сан
252.1.Энэ хуулийн 5.4.35-д заасан Газрын тосны салбарыг хөгжүүлэх сангийн хөрөнгийг дор дурдсан арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
252.1.1.газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул хийх;
252.1.2.газрын тос, уламжлалт бус газрын тосны салбарын үндэсний чадавхыг бүрдүүлэх, бэхжүүлэх.
/Дээрх 252дугаар зүйлийг 2014 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ зүйлийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
26 дугаар зүйл. Тусгай сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргах
26.1.Төсвийн ерөнхийлөн захирагчдаас энэ хуульд заасны дагуу тусгай санд төвлөрүүлэхээр төлөвлөсөн хөрөнгийн хэмжээг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хянаж, тухайн жилийн төсвийн хүрээний мэдэгдэл болон улсын төсвийн төсөлд тусгана.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.2.Энэ хуулийн 6.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг Засгийн газар гаргана.
26.3.Энэ хуулийн 6.4-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргах бөгөөд энэ хуулийн 6.4.4, 6.4.6, 6.4.10, 6.5.3-т зааснаас бусад тусгай санд зориулан ажлын алба байгуулж, санхүүжүүлэхийг хориглоно.
/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
26.4.Энэ хуулийн 6.5-д заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг тухай бүр Засгийн газар тогтоох бөгөөд Засгийн газраас эрх олгосон этгээд нь төсөл хэрэгжүүлэгч байна.
26.5.Энэ хуулийн 4.2-т заасан хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар гаргана.
26.6.Энэ хуулийн 5.4.3-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
26.7.Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 213.1-д заасан сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийг дараахь шаардлагыг хангасан тохиолдолд гаргана:
/Энэ хэсэгт 2012 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
26.7.1.хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;
26.7.2.гэм буруутай этгээд хохирлыг барагдуулаагүй, эсхүл дутуу барагдуулсан;
26.7.3.Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр гарсан.
/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмсэн/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Тусгай сангаас санхүүжилт олгох журам
27 дугаар зүйл. Тусгай сангийн байршил
27.1.Олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 5.4.10, 5.4.16, 5.4.32-т зааснаас бусад тусгай сангийн хөрөнгийг төрийн сангийн тусгай дансанд байршуулна.
/Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
/Энэ хэсэгт 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
27.2.Энэ хуулийн 27.1-д заасан дансанд байршиж байгаа мөн хуулийн 6.5-д заасан тусгай сангийн хөрөнгийн үлдэгдэлд хүү олгоно.
28 дугаар зүйл. Тусгай сангаас санхүүжилт хийх хэлбэр
28.1.Тусгай сангийн санхүүжилтийг Төсвийн тухай хуульд заасан журмын дагуу хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
28.2.Засгийн газрын нөөц сангаас дараахь хэлбэрээр санхүүжилт олгоно:
28.2.1. урьдчилгаа олгож гүйцэтгэлээр санхүүжүүлэх буюу тухайн ажил, үйлчилгээний онцлог, шаардагдах хөрөнгийн хэмжээтэй уялдуулан үе шаттайгаар санхүүжүүлэх;
28.2.2. шууд санхүүжүүлэх буюу ажил, үйлчилгээг гүйцэтгэсний дараа санхүүжилтийг бүрэн хэмжээгээр нэг удаа олгох.
28.3.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл, арга хэмжээ, гүйцэтгэх ажил, үйлчилгээний онцлог, зарцуулах хөрөнгийн хэмжээг харгалзан санхүүжилтийн хэлбэрийг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно.
29 дүгээр зүйл. Төрийн сангаас санхүүжилт олгох журам
29.1.Төрийн сангийн газар энэ хуулийн 27.1-д заасны дагуу тусгай дансанд байршуулсан тусгай сангийн хөрөнгөөс санхүүжилтийг дараахь журмаар гүйцэтгэнэ:
29.1.1.энэ хуулийн 5.4.2, 5.4.4, 5.4.6, 5.4.8, 5.4.12-5.4.14, 5.4.16, 5.4.20, 5.4.25, 5.4.30, 5.4.32, 5.4.33, 5.4.40, 5.4.41-т заасан тусгай сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг энэ хуулийн 26.3-т заасан этгээдийн шийдвэрээр;
/Энэ заалтад 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2010 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
/Энэ заалтад 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ заалтад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
29.1.2. энэ хуулийн 5.4.3-т заасан тусгай сангийн хөрөнгөөс хийх санхүүжилтийг мөн хуулийн 26.6-д зааснаар батлагдсан журмын дагуу;
/Энэ заалтад 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтад 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
29.1.3. энэ хуулийн 5.4.23-т заасан тусгай сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, арга хэмжээний санхүүжилтийг мөн хуулийн 26.4-т заасан этгээдийн шийдвэрээр.
/Энэ заалтад 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ заалтыг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
29.2.Энэ хуулийн 5.4.7-д заасан тусгай сангаас хөрөнгө зарцуулах тухай Засгийн газрын шийдвэрийг дараахь журмаар хэрэгжүүлнэ:
29.2.1. санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь уг арга хэмжээг хариуцан хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн Төсвийн ерөнхийлөн захирагчийн дансанд шилжүүлэх;
29.2.2. төсвийн ерөнхийлөн захирагч тухайн төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч байгууллагын дансанд шилжүүлэх;
29.2.3. энэ хуулийн 28.2.1-д заасан хэлбэрээр санхүүжилт хийсэн бол төсвийн ерөнхийлөн захирагч нь гүйцэтгэгч байгууллагын урьдчилгаагаар авсан хөрөнгөөр гүйцэтгэсэн ажлын тайланг хянаж, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараагийн шатны санхүүжилтийг авах хүсэлт гаргах.
29.3. Төрийн сангийн газар нь Засгийн газрын нөөц сангаас олгох санхүүжилтийг тухайн төсөл, арга хэмжээ, ажил, үйлчилгээг хэрэгжүүлж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүний харилцах дансанд шууд шилжүүлэхийг хориглоно.
ТАВДУГААР БҮЛЭГ
Тусгай сангийн гүйцэтгэлийг тайлагнах,хяналт тавих журам
30 дугаар зүйл.Тусгай сангийн тайлан
30.1.Төсвийн ерөнхийлөн захирагч нь тусгай сангийн зарцуулалтын тайланг хагас, бүтэн жилээр гаргаж, Төсвийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан заасан тайланд тусган санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
/Энэ хэсэгт 2011 он 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
30.2.Энэ хуулийн 5.4.22-т заасан тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий этгээд нь энэ хуулийн 30.1-д заасан журмыг нэгэн адил баримтална.
/Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
30.3.Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний гүйцэтгэгч нь хөрөнгийн зарцуулалтын тайланг гаргаж, тогтоосон хугацаанд төсвийн ерөнхийлөн захирагчид хүргүүлнэ.
30.4.Тусгай сангийн зарцуулалтын тайланд Төрийн аудитын тухай[2] хуульд заасны дагуу аудит хийж, дүгнэлт гаргана.
30.5.Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн зарцуулалтын тайланг санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Төсвийн тухай хуулийн 54.4-т заасан тайланд тусгаж Засгийн газар болон Улсьн Их Хуралд тайлагнана.
/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар "Эрсдэлийн" гэсний дараа "сан, Төсвийн тогтворжуулалтын" гэж нэмэлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
30.6.Тусгай сангийн жилийн эцсийн зарцуулалтын тайланг аудитын дүгнэлтийн хамт уг тайлан гарснаас хойш 20 хоногийн дотор өдөр тутмын хэвлэлд нийтэлж нийтэд мэдээлнэ.
30.7.Олон улсын гэрээний дагуу байгуулагдсан тусгай сангийн бүрдүүлэлт, зарцуулалтын тайланг хандивлагч талд өгөхийн зэрэгцээ түүнд аудит хийх боломж олгоно.
Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
31 дүгээр зүйл. Тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавих
31.1. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан журмын дагуу тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт, шалгалт хийнэ.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.2.Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтын тайланг хэлэлцэж болно.
31.3.Засгийн газрын нөөц сангийн хөрөнгийн зарцуулалтын явцад санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.
/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.4.Төсвийн ерөнхийлөн захирагч нь Засгийн газрын нөөц сангийн санхүүжилтээр тухайн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад хяналт тавина.
31.5.Засгийн газрын нөөц сан, Эрсдэлийн сангийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалтын байдалд төрийн аудитын байгууллага хуульд заасан журмын дагуу аудит хийх эрхтэй.
/Энэ хэсэгт 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
31.6.Энэ хуулийн 5.4.23-т заасан тусгай сангийн хөрөнгийн зарцуулалтад олон улсын гэрээ болон энэ хуулийн дагуу хяналт тавина.
/Энэ хэсэгт 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
32 дугаар зүйл. Тусгай сангийн үйл ажиллагаанд хориглох зүйл
32.1. Тусгай сангийн хөрөнгийг батлагдсан төсвөөс хэтрүүлэх, хуульд зааснаас өөр зориулалтаар ашиглах, зарцуулахыг хориглоно.
32.2. Олон улсын гэрээнд тухайн сангийн дансыг арилжааны банкинд байршуулахаар зааснаас бусад тохиолдолд тусгай сангийн дансыг төрийн сангаас гадуур байршуулахыг хориглоно.
Энэ хэсгийг 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
33 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
33.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
33.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ зүйлийг 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
34 дүгээр зүйл.Хуулийг дагаж мөрдөх журам
34.1.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 4.1 дэх хэсгийн "Эрүүл мэндийн даатгалын сан," гэснийг, 5.4.36 дахь заалт, 6.2.10 дахь заалтыг 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс, 4.1 дэх хэсгийн "Ирээдүйн тэтгэврийн нөөц сан," гэснийг, 5.4.39 дэх заалт, 6.2.12 дахь заалтыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус тус дагаж мөрдөнө.
/Энэ зүйлийг 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
/Энэ хэсэгт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
34.2.Энэ хуулийн 91.3.4 дэх заалтыг 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дагаж мөрдөнө.
/Энэ хэсгийг 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Ц.НЯМДОРЖ
[1] Төсвийн тогтвортой байдлын тухай хууль-"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2010 оны 30 дугаарт нийтлэгдсэн.
1 Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, байгалийн нөөцийг нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах хөрөнгийн хувь, хэмжээний тухай хууль -"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2000 оны 6 дугаарт нийтлэгдсэн.
2 Байгаль орчныг хамгаалах тухай хууль -"Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1993 оны 4-5 дугаарт нийтлэгдсэн.
1 Протокол соёрхон батлах тухай Монгол Улсын хууль. "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 1999 оны 33 дугаарт хэвлэгдсэн.
[2] Төрийн аудитын тухай хууль "Төрийн мэдээлэл" эмхтгэлийн 2003 оны 2 дугаарт нийтлэгдсэн.
Текст томруулах
A
A
A