A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)

ИХ, ДЭЭД СУРГУУЛЬ, КОЛЛЕЖ ТӨГСӨГЧДИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2004 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 22

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2003-2004 оны хичээлийн жилээс өмнө их, дээд сургууль, коллежид зохих журмын дагуу элсэн суралцаж, сургалтын төрийн сангийн хөнгөлөлттэй зээлээр дипломын болон бакалаврын боловсрол эзэмшсэн төгсөгчдийг сургалтын төлбөрийн зээл, түүний хүүгийн төлбөрөөс бүрэн чөлөөлсүгэй

2. "Журам батлах тухай" Засгийн газрын 2000 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 158 дугаар тогтоолоор баталсан "Дотоодын их сургууль, коллежид суралцаж байгаа зарим суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс санхүүжүүлэх журам"-ын дагуу төрийн санхүүжилтээр бакалаврын боловсрол эзэмшсэн хүмүүсийг салбарын хүний нөөцийн бодлоготой уялдуулан хэрэгцээтэй газарт нь томилон ажиллуулж байсугай .

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, 1 дүгээр зүйлд заасан арга хэмжээг 2004 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2005 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.Цанжид, Санхүү, эдийн засгийн сайд Ч.Улаан нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд А.ЦАНЖИД