- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛИУДЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 171
Нийгмийн даатгалын тухай хуулиудыг мөрдөх бэлтгэлийг хангах, "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 1994 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 61 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХнь :
1.Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны харьяа Улсын нийгэм хангамжийн газрыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар болгон зохион байгуулахын хамт аймгуудын нийгэм хангамжийн хэлтэс болон нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-уул, Налайх, Багануур дүүргийн нийгэм хангамжийн хэлтсүүдийн одоогийн орон тоонд багтаан аймаг, нийслэл, дээрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг энэ оны 1О дугаар сард багтаан зохион байгуулж ажиллуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
2.Сум, нийслэлийн Багахангай, Гачуурт, Жаргалант,Туул дүүрэгт нийгмийн даатгалын байцаагч ажиллуулахын хамт хүн амын тоо, аж ахуйн нэгжийн төвлөрөл, даатгалын байцаагчийн ажлын ачааллаас хамааруулан З ба түүнээс олон ажилтантай сум, дүүрэгт нийгмийн даатгалын тасаг байгуулж ажиллуулахыг сум, нийслэлийн холбогдох дүүргийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй.
З.Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Сангийн сайд Д.Даваасамбуу нарт даалгах нь:
а/нийгмийн даатгалын шинэ тогтолцоонд шилжих бэлтгэлийг хангах, нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээ, бүртгэлийн маягт зэргийг хэвлүүлэх, нийгмийн даатгалын ажилтнууд, ажил олгогчдын семинар зохион байгуулахад шаардагдах хөрөнгийн тооцоог хянаж санхүүжүүлэх арга хэмжээ авсугай;
б/орон тоо, зардлыг нэмэгдүүлэхгүй байх шаардлагыг харгалзан нийгмийн халамжийн үйлчилгээний асуудлыг төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад хариуцуулан гүйцэтгүүлж, холбогдох зардлыг төсвөөс санхүүжүүлж байсугай.
4."Нийгмийн даатгалын тухай" Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн З дахь хэсэг болон 26 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн "Нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын байцаагчийн дүрэм"-ийг 1 дүгээр хавсралтын ёсоор баталсугай./Энэ заалтыг ЗГ-ын 2014-10-25-ны өдрийн 354-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
5."Нийгмийн даатгалын тухай" Монгол Улсын хуулийн 21 дүгээр зүйлийн З дахь хэсэгт заасныг үндэслэн нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд ажиллах нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрүүг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/-ийн дүрмийг 2 дугаар хавсралтын ёсоор баталж 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
6."Нийгмийн даатгалын тухай" Монгол Улсын хуулийн 27 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн нийгмийн даатгалын Үндэсний зөвлөл /орон тооны бус/-ийн бүрэлдэхүүн, дүрмийг З, 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай. /Засгийн газрын 1996 оны 283 дугаар тогтоолоор 4 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/
Үүнтэй холбогдуулан Үндэсний зөвлөлийн дарга, гишүүдэд хуралдаж асуудал шийдвэрлэхэд оролцсон цаг тутамд тооцож олгох цалингийн нэмэгдлийн хэмжээг Засгийн газраас тогтоосон төр, аж ахуйн нэгжийн ажилтан болон иргэдийн хоорондын гэрээгээр ажиллагчдын цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тогтоох тухай Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамны саналыг зөвшөөрсүгэй.
7."Нийгмийн даатгалын тухай" Монгол Улсын хуулийн 29 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн "Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын дүрэм"-ийг 5 дугаар хавсралтын ёсоор баталж 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй./ЗГ-ын 2008-304-р 7-р заалтыг хүчингүй/
8.Аймгийн болон нийслэлийн дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дэргэд ажиллах эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссыг энэ оны 12 дугаар сард багтаан зохион байгуулж ажиллуулахын хамт сумдад эмнэлэг хөдөлмөрийн байгууллага байгуулах асуудлыг тэдгээрийн хүн амын нягтрал, аж ахуйн нэгж, байгууллагын төвлөрөлтэй уялдуулан шийдвэрлэж байхыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт; Эрүүл мэндийн яамны харьяанд байсан "Мэргэжлийн өвчин судлалын төв"-ийг үндсэн болон эргэлтийн хөрөнгө, төсвийн хамтаар Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын харьяанд шилжүүлж, уг төвд мэргэжлийн өвчнийг эмчлэн сэргийлэх үүргийн дээр эмнэлэг хөдөлмөрийн магадалгааны арга зүй, зохион байгуулалтын ажлыг нэмж хариуцуулан ажиллуулахыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожав, Эрүүл мэндийн сайд П.Нямдаваа нарт даалгасугай.
9."Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр,тэтгэмж, төлбөрийн тухай" Монгол Улсын хуулийн 2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн "Үйлдвэрлэлийн ослыг судлан тогтоох байнгын комисс /орон тооны бус/-ын дүрэм"-/ЗГ-ын 2000 оны 107-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./-ийг 6 дугаар хавсралтын ёсоор баталж, 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
1О."Нийгмийн даатгалын тухай" Монгол Улсын хуулийн 15 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг үндэслэн "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийг өмчлөлийн хэлбэрээс үл хамааран 2,0 хувиар төлөх ажил олгогчийн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний чиглэл"-ийг 7 дугаар хавсралтын ёсоор баталж, 1995 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.
/ЗГ-ын 2008 оны 142-р тогтоолоор 10-р заалтыг хүчингүй болгосон/
Үүнтэй холбогдуулан үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний дээр дурдсан чиглэлд хамаарах ажил олгогчийн жагсаалтыг баталж мөрдүүлэхийг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт зөвшөөрсүгэй.
11.Хүн амын бодлого хөдөлмөрийн сайд Э.Гомбожавт даалгах нь:
а/нийгмийн даатгалын дэвтэр, гэрчилгээ, тайлан,бүртгэлийн болон хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох шийдвэрийн маягт, түүнчлэн тэтгэмж олгох эмнэлгийн хуудас, тэдгээрийг хэрэглэх журам, аргачиллыг баталж 1994 оны 12 дугаар сард багтаан хэвлүүлэн зохих байгууллагуудад хүргэх арга хэмжээ авсугай;
б/аймаг, нийслэл, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, тасгийн ажилтнууд болон ажил олгогчдын семинарыг холбогдох яам, тусгай газар, аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран нийслэлд болон Ховд, Завхан, Дорнод, Дундговь, Орхон, Дархан-уул аймагт бүсчилсэн байдлаар 1994 оны 12 дугаар сарын 15-ны дотор багтаан зохион байгуулсугай;
в/олон улсын байгууллага,хандивлагч орнуудын хөрөнгө, техникийн туслалцаатайгаар нийгмийн даатгалын бүртгэл, тайлан, мэдээллийн ажлыг компьютержүүлэх, нийгмийн даатгалын байгууллагын ажилтнуудын мэргэжлийг дээшлүүлэх ажлыг холбогдох яамдтай хамтран зохион байгуулж, ээлж дараатай хэрэгжүүлсүгэй;
г/нийгмийн даатгалын талаархи хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдсон аргачлал, гарын авлагаар аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагыг хангаж ажилласугай.
12.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгах нь:
а/аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумдын нийгмийн даатгалын тасгийн дарга, байцаагчдыг хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын зохих шатны байгууллагатай зөвшилцөн 1994 оны 12 дугаар сард багтаан томилон ажиллуулсугай;
б/дэвсгэр нутгийнхаа хэмжээнд нийгмийн даатгалын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, нийгмийн даатгалын байгууллагыг мэдлэг чадвар сайтай, үнэнч шударга ажилтнаар бэхжүүлэх, тэднийг хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулахад шаардагдах нөхцөлөөр хангах арга хэмжээ авахын хамт нийгэм хангамжийн хэлтэс, тасгуудад байгаа үндсэн ба эргэлтийн хөрөнгийг нийгмийн даатгалын байгууллагад шилжүүлэн өгч эзэмшүүлсүгэй;
в/нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлан таниулах, иргэдийг нийгмийн даатгалын талаар зохих мэдлэгтэй болгох ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, иргэдийг нийгмийн даатгалд хамруулах арга хэмжээ авсугай.
а/аймаг, нийслэл, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс, сумдын нийгмийн даатгалын тасгийн дарга, байцаагчдыг хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын зохих шатны байгууллагатай зөвшилцөн 1994 оны 12 дугаар сард багтаан томилон ажиллуулсугай;
1З.Нийгмийн даатгалын хууль тогтоомжийг сурталчлан таниулах ажлыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн яамтай хамтран зохион байгуулахыг Монголын радио, телевизийн хэрэг эрхлэх газар /Б.ӨВГӨНХҮҮ/, "Засгийн газрын мэдээ" сонины редакцид үүрэг болгосугай.
14.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын "Дүрэм батлах тухай" 1991 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 51 дүгээр тогтоол, "Дүрэм батлах тухай" 1991 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 140 дүгээр тогтоол, "Дүрэм өөрчлөлт оруулах тухай" 1992 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 110 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Э.ГОМБОЖАВ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2022 оны 7 дугаар сарын 5-ны өдөр
Дугаар 266
Улаанбаатар хот
ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд ажиллах нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх "Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг хэрэгжүүлж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар (Д.Зоригт)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 171 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.АРИУНЗАЯА
Текст томруулах
A
A
A