A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2007 оны 10 сарын 11 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

Энэ хуулийг Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хороодын хуралдаан /цаашид "хуралдаан" гэх/-ыг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах дэг, журамтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хуралдааны дэгийн тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Хуралдааны дэгийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуралдааны үндсэн зарчим

Хэвлэх

3.1.Хуралдаан хууль дээдлэх, асуудлыг чөлөөтэй хэлэлцэж, цөөнхийн саналыг хүндэтгэн сонсож олонхийн саналаар шийдвэрлэх зарчмыг удирдлага болгоно.

3.2. Улсын Их Хурлын гишүүн /цаашид "гишүүн" гэх/ хуралдааныг товлон зарласан цагт хүрэлцэн ирэх үүрэгтэй.

4 дүгээр зүйл. Хуралдааны тов, ирц

Хэвлэх

4.1.Чуулганы үеэр нэгдсэн хуралдааныг долоо хоногийн Пүрэв, Баасан гаригт өглөө 10 цагаас эхэлж, үдээс хойш 15 цагаас үргэлжлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга тухайн намар, хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдааны цагийг чуулган эхлэхээс хоёроос доошгүй хоногийн өмнө өөрөөр тогтоож захирамж гаргаж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

4.2. Ажлын зайлшгүй шаардлага гарвал Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөл /цаашид "Зөвлөл" гэх/-ийн саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдааныг долоо хоногийн нам, эвслийн бүлгийн хуваарьт өдрөөс бусад өдөр зарлан хуралдуулна.

4.3. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол нам, эвслийн бүлгийн хуралдааныг долоо хоногийн Даваа гаригт, Байнгын, дэд, түр хороодын хуралдааныг Мягмар, Лхагва гаригт, шаардлагатай бол энэ хуулийн 4.2-т заасан журмыг баримтлан бусад ажлын өдөрт зохион байгуулж болно. Байнгын хорооны хуралдааны санал хураалтыг бусад Байнгын хорооны хуралдаан, нэгдсэн хуралдааны санал хураалттай давхцуулахгүйгээр зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.4.Тухайн долоо хоногт нэгдсэн, Байнгын, дэд, түр хороод, ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын товыг Зөвлөлийн саналыг үндэслэн Улсын Их Хурлын дарга тогтооно.

4.5.Нам, эвслийн бүлэг энэ хуулийн 4.4-т заасан товыг харгалзан тухайн долоо хоногт хуралдаанаараа хэлэлцэх асуудлаа өөрсдөө тогтооно.

4.6.Нам, эвслийн бүлэг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 27.1.4-т заасны дагуу завсарлага авах бол ийнхүү завсарлага авах хугацаа нь ажлын 5-аас илүүгүй өдөр байх бөгөөд шаардлагатай бол нам, эвслийн бүлгийн хүсэлтээр хуралдаан даргалагч завсарлагын хугацааг нэг удаа ажлын 3-аас илүүгүй өдрөөр сунгаж болно. Тухайн асуудлаар нам, эвслийн бүлэг дахин завсарлага авахыг хориглоно. Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлаар нам, эвслийн бүлэг завсарлага авах бол хуралдаан даргалагч тухайн асуудлыг хуулиар тогтоосон хугацаанд шийдвэрлэхэд саад болохгүй байхаар завсарлагын хугацааг тогтооно. Завсарлагын хугацаанд нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдаанаар тухайн асуудлаар хэлэлцүүлэг явуулахгүй.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

4.7.Нам, эвслийн бүлгийн дарга, эсхүл дэд дарга энэ хуулийн 4.6-д заасны дагуу завсарлага авахдаа завсарлага авах шалтгаан, хугацааг тодорхой хэлж, энэ талаар хуралдааны тэмдэглэлд тусгуулна.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

4.8.Гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

4.9.Гишүүн өвчтэй байсан буюу өвчтэй хүн асарсан, гадаад, дотоод томилолтоор явсан, түүнчлэн хурал, семинарт зайлшгүй оролцох шаардлагатай байсан бол хүндэтгэх шалтгаантай гэж үзэх бөгөөд эдгээр шалтгаан байхгүй бол хуралдаан тасалсанд тооцно.

4.10. Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн, эсхүл Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг эсэргүүцэхээс бусад шалтгаанаар гишүүн, нам, эвслийн бүлэг хуралдаанд оролцохгүй байх буюу түүнийг орхиж гарахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

4.11.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд ирцэд бүртгүүлсэн гишүүн чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх болон энэ хуулийн 4.10-т заасан эсэргүүцэх шалтгаантайгаа мэдэгдэлгүй хуралдааныг орхиж гарсан, эсхүл бүртгэлээс гарсан /картаа сугалсан/ бол түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

4.12.Төрийн ёслол, хүндэтгэлийн үйл ажиллагаанд Улсын Их Хурлын олонхи гишүүн оролцох, хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан нам, эвслийн бүлэгт саналаа зөвшилцөх боломж олгох зорилгоор хуралдаан даргалагч нэгдсэн хуралдааны эхлэх цагийг энэ хуулийн 4.1-д зааснаас өөрөөр тогтоож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

4.13. Хуралдааны цагийг сунган хуралдуулах асуудлыг гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5 дугаар зүйл. Хуралдааны нийтлэг журам

Хэвлэх

5.1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.1-д заасан асуудлыг нууцын горимоор хаалттай хуралдаанаар хэлэлцэнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29.2-т заасны дагуу хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг хаалттай хуралдаанаар хэлэлцэж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.3.Энэ хуулийн 5.1, 5.2-т зааснаас бусад тохиолдолд хуралдааныг нээлттэйгээр зохион байгуулна.

5.4./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

5.5.Онц байдал, дайн бүхий болон дайны байдал, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, олон улсын хөл хориот өвчин гарсан онцгой нөхцөлд асуудлыг хялбаршуулсан болон цахим хуралдаанаар хэлэлцүүлж болно.

/Энэ хэсгийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

6 дугаар зүйл. Хаалттай хуралдааны дэг

Хэвлэх

6.1.Энэ хуулийн 5.1-д заасан хаалттай хуралдаанд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тухайн асуудлыг хариуцсан Засгийн газрын гишүүн болон холбогдох төрийн бусад байгууллагын дарга, Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, мөн газрын нууцын асуудал хариуцсан ажилтан, түүнчлэн тухайн асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг оролцуулж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

6.2.Шаардлагатай бол энэ хуулийн 6.1-д зааснаас бусад хүнийг хаалттай хуралдаанд оролцуулж болох бөгөөд тэднээр нууц задруулахгүй байх баталгааг урьдчилан гаргуулна.

6.3. Хаалттай хуралдаанд дуу, дүрс бичлэг хийх, гар утас, бусад хөдөлгөөнт төхөөрөмж авч орох, утсаар ярихыг хориглоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.4. Хаалттай хуралдааны талаар зөвхөн нууцын дэвтэрт тэмдэглэл хийнэ.

6.5.Энэ зүйлд заасан журам мөн хуулийн 5.2-т заасан хуралдааныг зохион байгуулахад үл хамаарна.

6.6.Энэ хуулийн 5.2-т заасан хаалттай хуралдаанд асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнууд оролцож болох бөгөөд хуралдааны явцыг энэ хуулийн 54.1-д заасны дагуу тэмдэглэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

61дүгээр зүйл.Цахим хуралдааны дэг

Хэвлэх

/Энэ зүйлийг 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./

61.1.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөл үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн ирц бүрдүүлэх, санал хураалт явуулах, төсөл хэлэлцэх үе шатыг тогтоох, эцсийн найруулга сонсох болон шийдвэр хүчин төгөлдөр болох асуудлыг шуурхай хэлэлцэх талаар зарчмын зөрүүтэй санал гарсан бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэж болно.

61.2.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлийн үед чуулганы хуралдааны байршлыг өөрчилж болно.

61.3.Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг /цаашид "хуралдаан" гэх/ цахим хуралдааны программ ашиглан зохион байгуулах бөгөөд цахим хуралдааны программ нь гишүүд, ажлын хэсэг байршлаас үл хамааран дүрсээ харан нэгэн зэрэг сонсох болон ярих боломжтой байна.

61.4.Хуралдааны зарыг албан ёсны цахим шуудан болон холбооны хэрэгсэл ашиглан Улсын Их Хурлын гишүүнд мэдэгдэнэ.

61.5.Гишүүн товлосон цагт цахим хуралдааны программын ирцэд бүртгүүлэн оролцох үүрэгтэй. Гишүүн үүргээ эс биелүүлбэл энэ хуулийн 101-д заасан хариуцлага хүлээлгэх болон хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлосон цагт ирцэд бүртгүүлээгүй бол тухайн асуудлаар гишүүний үг хэлэх эрхийг хасна.

61.6.Хэлэлцэх асуудлын материалыг албан ёсны цахим шуудангаар илгээж, Улсын Их Хурлын цахим хуудсанд байршуулна.

61.7.Хуралдаанд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11.4-т заасан Зөвлөлийн гишүүд биечлэн, бусад гишүүн төрийн ордон дахь хуралдааны танхим, эсхүл албан өрөөнөөсөө оролцох бөгөөд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдсэн бол тухайн байгаа газраасаа цахим хуралдааныг хэвийн явуулах боломж, нөхцөлийг хангаж оролцоно.

61.8.Хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газрын холбогдох ажилтан оролцож болно.

61.9.Тухайн өдрийн хуралдаан эхлэхэд цахим хуралдааны программ ашиглаж, оролцсон гишүүнийг хуралдаанд хүрэлцэн ирснээр тооцож, хуралдааны ирцэд бүртгэнэ.

61.10.Хуралдааны ирцэд бүртгүүлсэн гишүүн тухайн хуралдаанаас албан ёсоор чөлөө аваагүй, Монгол Улсын Үндсэн хуулийн тодорхой заалтыг илтэд зөрчсөн асуудал хэлэлцсэн гэж бүртгэлээс гарахаа өөрөө мэдэгдэж, цахим хуралдаанаас гараагүй тохиолдолд түүнийг хуралдааны ирцэд тооцон тухайн асуудлаар санал хураахад эсрэг санал өгсөнд тооцно.

61.11.Хуралдааны үед нам, эвслийн бүлэг тухайн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан завсарлага авахаар бол хуралдаан даргалагч асуудлыг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулан завсарлагын хугацааг тогтооно.

61.12.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд үг хэлж, байр сууриа илэрхийлэх, тайлбар хийх, асуулт асуухдаа цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичвэр томьёоллоор мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр микрофон нээгдэхэд үг хэлж, асуулт асууна.

61.13.Онцгой нөхцөлд цахимаар хуралдаж байгаа үед асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 1 удаа 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах бөгөөд үг хэлэх хугацаа 3 минутаас илүүгүй байхаар тогтооно. Нам, эвслийн бүлэг, гишүүд шаардлагатай гэж үзвэл саналаа нэгтгэн асуулт асууж, саналаа илэрхийлж болно.

61.14.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаан даргалагч санал хураалтын цагийг урьдчилан мэдэгдэнэ.

61.15.Санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим хэлбэрээр явуулна. Санал хураалтын дүнг хуралдаан даргалагч нэгтгэн танилцуулна.

61.16.Нууц санал хураалтыг зөвхөн санал хураах хуудсаар явуулна.

61.17.Энэ хуулийн 5.5-д заасан нөхцөлд хаалттай хуралдаан явуулах дэгийг тусгайлан хуулиар зохицуулна.

61.18.Хуралдааны дэг зөрчсөн болон цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг бичих, цахим хуралдааныг хэвийн явуулахад саад учруулсан үйлдэл гаргавал гишүүнд хуралдаан даргалагч сануулах, сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах, цахим хуралдааны программын мэдээлэл солилцох хэсэгт бичих, үг хэлэх эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасаж, энэ тухайгаа мэдэгдэнэ.

61.19.Цахим хуралдаанд энэ хуулийн 91.2 дахь хэсгийг баримтлахгүй.

61.20.Хуралдааны явцыг дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газраас бэхжүүлнэ.

61.21.Энэ зүйлийн 61.5-д заасны дагуу ирц, санал хураалтад оролцсон гишүүдийн саналаа илэрхийлсэн талаарх баримтыг тухайн асуудлыг хэлэлцсэн хувийн хэрэгт хавсаргана.

7 дугаар зүйл. Нээлттэй хуралдааны дэг

Хэвлэх

7.1.Нээлттэй хуралдаанд тухайн хэлэлцэж байгаа асуудлыг боловсруулахад оролцсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн, Улсын Их Хурлын Тамгын газрын болон нам, эвслийн бүлгийн ажлын албаны холбогдох ажилтан, энэ хуулийн 531.2-т заасан сурвалжлах эрхтэй хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцож болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

7.2.Нээлттэй хуралдааны явцыг энэ хуульд заасны дагуу дуу, дүрс бичлэг, мэдээллийн бусад техник хэрэгсэл ашиглан бэхжүүлнэ.

71дүгээр зүйл.Нийтийн сонсгол

Хэвлэх

71.1.Байнгын, дэд хороо нь Нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу тодорхой асуудлын талаар иргэн, хуулийн этгээдийн саналыг сонсох, мэдээлэл авах, Улсын Их Хурлаас батлан гаргасан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, нөхцөл байдлыг тогтоох зорилгоор нийтийн сонсголыг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

71.1.1.Байнгын, дэд хорооны дарга сонсголын сэдэв, өдөр, цагийг 14-өөс доошгүй хоногийн өмнө товлох бөгөөд энэ тухай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим сүлжээгээр нийтэд мэдээлэх;

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.1.2.тодорхой асуудлын талаар санал хэлэх, мэдээлэл хийх иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, холбогдох бусад хүмүүс /цаашид "сонсголд оролцогч" гэх/ уг сонсгол болохоос ажлын 5-аас доошгүй өдрийн өмнө холбогдох Байнгын, дэд хороонд мэдэгдэж бүртгүүлэх, илтгэл, санал, мэдээллээ өгөх;

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.1.3.сонсголд оролцогч санал хэлэх, мэдээлэл хийх дарааллыг сонсгол даргалагч тогтоох;

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.1.4.сонсголд оролцогч нь 10 минутаас илүүгүй хугацаанд санал, мэдээллээ танилцуулах;

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.1.5.гишүүн сонсгол даргалагчийн тогтоосон хугацаанд санал, мэдээлэлтэй нь холбогдуулж асуулт асуух;

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.1.6.сонсголд оролцогч нь гишүүдээс асуулт асуухгүй бөгөөд сонсгол даргалагчийн зөвшөөрснөөр 2 минутаас илүүгүй хугацаанд гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх;

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.1.7.Байнгын, дэд хороо сонсголын явцад гарсан саналыг нэгтгэн тухайн асуудлыг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэлийг хангах үүрэг бүхий ажлын хэсэгт өгөх.

/Энэ заалтыг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

71.2.Энэ хуулийн 71.1-д заасны дагуу тодорхой асуудлын талаар Байнгын, дэд хорооны сонсголыг нэгдсэн болон Байнгын, дэд хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд сонсголыг чуулганы чөлөөт цагт зохион байгуулж болно.

71.3.Сонсголын үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг Байнгын, дэд хороо, Тамгын газар хариуцан зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

8 дугаар зүйл. Хуралдаанд үг хэлэх, санал, дүгнэлт гаргах, асуулт тавих журам

Хэвлэх

8.1.Гишүүн хуралдаанд үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах, тайлбар хийх /цаашид "үг хэлэх" гэх/, асуулт асуухдаа дэгийг чанд сахиж дараахь журмыг баримтална:

8.1.1.үг хэлэх, асуулт асуухаа урьдчилан мэдэгдэн дараалалд орж хуралдаан даргалагчаас зөвшөөрөл авах;

8.1.2.тогтоосон хугацаанд өөрөө үг хэлэх, асуулт асуух, энэхүү эрхээ бусад гишүүдэд шилжүүлэхгүй байх;

8.1.3.хуралдаан даргалагч зөвшөөрөл өгөөгүй байхад үг хэлэх буюу асуулт тавих, энэхүү эрхээ эдлэхдээ бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, өмнөөс нь үг хэлэх, өөрийн саналыг дэмжүүлэх буюу бусдын саналыг үгүйсгэх зорилгоор шахалт үзүүлэх, хүч хэрэглэх зэрэг гишүүний ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх;

8.1.4./Энэ заалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

8.1.5. хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэхэд гишүүн өөрийн байр сууринаас хандаж үг хэлэх, санал хураалтад оролцох;

/Энэ заалтын "энэ хуулийн 8.1.4-т зааснаас бусад" гэсэн хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2008 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

8.1.6. үг хэлэх хугацаа 5 минутаас илүүгүй байх;

8.1.7.асуулт асуух хугацаа 4 минутаас илүүгүй, хариулт, тайлбар хангалтгүй гэж үзвэл тухайн гишүүний саналаар 2 хүртэл удаа тус бүр 1 минутаас илүүгүй хугацаагаар дахин нэмэлт асуулт асууж, тайлбар авах.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ заалтад 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

8.2.Гишүүний асуултад хариулах хугацаа 4 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 1 минутаас илүүгүй байна.

8.3.Тодорхой асуудлыг хэлэлцэхэд энэ хуулийн 8.1.6, 8.1.7, 8.2-т зааснаас өөрөөр заасан бол тусгайлан заасан хугацааг баримтална.

8.4.Энэ хуульд өөрөөр заагаагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэхэд тухайн төслийн талаархи хууль санаачлагчийн илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа тэдгээртэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүдээс асуух асуултыг тэдгээрийн нэрсээ ирүүлсэн дарааллыг нь баримтлан хуралдаан даргалагч зохицуулна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.5./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.6.Хуралдаанд төсөл хэлэлцэхэд зөвхөн тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, эсхүл түүнийг орлож байгаа Засгийн газрын гишүүн гишүүдийн асуултад хариулах буюу тайлбар хийнэ. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон, түүнчлэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдон уригдаж ирсэн хүмүүс хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр тайлбар хийж асуултад хариулж болно. Тайлбар хийж, асуултад хариулж байгаа албан тушаалтан үнэн зөв мэдээлэл өгөх, асуултад бүрэн хариулах үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

8.7.Нэгдсэн хуралдаанаар асуудал хэлэлцэхэд энэ хуулийн 18.1-д заасан холбогдох Байнгын хорооны дарга, эсхүл түүнийг орлож байгаа гишүүн хуралдаанд заавал оролцоно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

8.8.Гишүүн тодорхой асуудлын хэлэлцүүлгийн явцад гаргасан зарчмын зөрүүтэй саналаа нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгийн явцад татан авч болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

9 дүгээр зүйл. Хуралдаанд танилцуулга хийх журам

Хэвлэх

9.1.Хуралдаанд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн талаар хууль санаачлагч танилцуулга хийнэ.

9.2.Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой шийдвэрийн төслийн танилцуулгыг тухайн асуудлыг хариуцсан Байнгын хорооноос томилогдсон гишүүн хийж болно.

9.3.Ерөнхийлөгчийн санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн танилцуулгыг Ерөнхийлөгч өөрөө, эсхүл түүний томилсноор Тамгын газрын дарга нь буюу зөвлөх нь хийнэ.

9.4.Засгийн газраас санаачилсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн танилцуулгыг Ерөнхий сайд, эсхүл тухайн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн, уг гишүүн түр эзгүй байгаа бол түүнийг хууль ёсоор орлож байгаа гишүүн хийнэ.

9.5.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон танилцуулгыг тухайн байгууллагын дарга, түүний түр эзгүйд орлогч нь хийнэ.

91дүгээр зүйл.Санал хураалт явуулах ерөнхий журам

Хэвлэх

91.1.Хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудлыг ил болон нууц санал хураалтаар шийдвэрлэнэ.

91.2.Ил санал хураалтыг гар өргөж, эсхүл цахим тоолуураар, нууц санал хураалтыг санал хураах хуудсаар, эсхүл цахим тоолуураар явуулна. Хуралдааны ирцэд бүртгүүлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

91.3.Санал хураах хуудас ашиглан нууц санал хураалт явуулах бол Улсын Их Хурлын гишүүдээс бүрдсэн тооллогын комисс байгуулан санал хураалт явуулж, дүнг танилцуулна.

91.4.Цахим тоолуураар нууц санал хураалт явуулах бол зөвхөн санал хураалтын дүн гарах бөгөөд санал өгсөн гишүүдийн нэрс цахим тоолуурын системд хадгалагдахгүй.

91.5.Санал хураалт явуулах үед гишүүн санал өгөх эрхээ зөвхөн өөрөө эдлэх бөгөөд энэхүү эрхээ бусдад шилжүүлэх, бусад гишүүний өмнөөс санал өгөхийг хориглоно.

91.6.Гишүүн шийдвэр гаргах асуудлаар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл санал хураалтад оролцохоос сайн дураар татгалзах бөгөөд энэ тухайгаа хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэнэ.

91.7.Энэ хуулийн 91.6-д заасны дагуу гишүүн санал хураалтад оролцохоос татгалзсан бол түүнийг тухайн санал хураалтын ирцэд оруулахгүй.

91.8.Зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнээр тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон хамтад нь өргөн мэдүүлсэн бусад хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай бол тэдгээрийг багцлан нэг санал хураалт явуулна.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

91.9.Төслийн агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр төслийн зүйл, хэсэг, заалтыг уялдуулах, найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй саналыг багцлан нэг санал хураалт явуулж болно.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10 дугаар зүйл. Хуралдаан даргалагчийн эрх, үүрэг

Хэвлэх

10.1.Хуралдааныг зохион байгуулах талаар хуралдаан даргалагч дараахь эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

10.1.1.хуралдааны товыг тогтоон зарлаж бэлтгэлийг хангах;

10.1.2.хуралдааныг товлосон цагт эхлүүлж дэгийн дагуу зохион байгуулж, зөрчигдвөл таслан зогсоох;

10.1.3.саналаа ирүүлсэн дарааллыг баримтлан гишүүдэд асуулт асуух, үг хэлэх зөвшөөрөл өгөх;

10.1.4.гишүүдээс гаргасан горимын саналаар санал хураалт явуулах;

10.1.5.энэ хуулийн 8.6-д заасан хүмүүст гишүүдийн асуултад хариулах, тайлбар хийх зөвшөөрөл өгөх;

10.1.6.санал хураалт явуулж, дүнг мэдээлэх;

10.1.7.хуралдааны шийдвэрийг хэлбэржүүлэх, ёсчлох ажлыг зохион байгуулах;

10.1.8.ирц хүрэлцэхүйц байвал хүндэтгэх шалтгаантай гишүүнд чөлөө өгөх;

10.1.9.хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.

10.2.Гишүүнээс зөвхөн хэлэлцэж байгаа асуудлаар болон тухайн асуудлыг хэлэлцэх дараалал, журмын талаар гаргасан саналыг горимынх гэх бөгөөд түүгээр нэг удаа санал хураана. Энэ хуулийн 4.4-т заасны дагуу хэлэлцэх асуудалд ороогүй болон хуультай зөрчилдөх асуудлаар санал гаргасан бол санал хураалт явуулахыг хориглоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

10.3.Улсын Их Хурлын Тамгын газар хэлэлцэж байгаа асуудлын онцлогийг харгалзан төсөл, тодорхой асуудлыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх "Хуралдаан удирдах дараалал"-ыг бэлтгэж, хуралдаан даргалагчид өгөх бөгөөд хуралдаан даргалагч уг дарааллын дагуу нэгдсэн хуралдааны үйл ажиллагааг зохион байгуулна.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

10.4.Гишүүн энэ хуулийн 4.9-д заасан хүндэтгэх шалтгаанаар хуралдаанд ирэх боломжгүй бол хуралдаан даргалагчид урьдчилан мэдэгдэж чөлөө авна. Энэ тухай хуралдаан даргалагч танилцуулна.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

101 дүгээр зүйл.Хуралдааны дэг зөрчигчид хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

101.1.Гишүүн хуралдааны дэг зөрчсөн бол хуралдаан даргалагч дараахь хариуцлага хүлээлгэнэ:

101.1.1.сануулах;

101.1.2.сануулга авсан гишүүн дахин зөрчил гаргавал түүний тухайн өдрийн хуралдаанд, эсхүл тухайн хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асуух, үг хэлэх эрхийг нь хасах;

101.1.3.хуралдааны дэгийг удаа дараа зөрчсөн, хуралдааныг хэвийн явуулахад саад учруулж байгаа гишүүний хуралдааны санал хураалтаас бусад үйл ажиллагаанд оролцох эрхийг нь 3 цаг хүртэл хугацаагаар хасах. Хугацааг хуралдаан даргалагч тогтоож хуралдаанд мэдэгдэнэ;

101.1.4.гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг хэлсэн бол хуралдаан даргалагч нэг удаа сануулж, сануулгыг биелүүлээгүй бол тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох;

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

101.1.5.хуралдааны явцад ёс зүйн зөрчил гаргасан гэж үзвэл тухайн гишүүний талаар Ёс зүйн дэд хороонд санал тавих.

ХОЁРДУГААР БҮЛЭГ
Анхдугаар чуулган

11 дүгээр зүйл. Анхдугаар чуулганы нээлт

Хэвлэх

11.1.Анхдугаар чуулганаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.3-т заасан асуудлыг хэлэлцэх бөгөөд нээлтийн ажиллагааг дараахь журмаар зохион байгуулна:

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

11.1.1.Ерөнхийлөгч чуулганы хуралдааныг даргалж түүнийг нээж үг хэлэх;

11.1.2.Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай илтгэлийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга тавих бөгөөд илтгэлтэй холбогдуулан асуулт асуух;

11.1.3.Сонгуулийн ерөнхий хорооны дарга илтгэл тавьсны дараа насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх, насаар хамгийн ахмад гишүүн гишүүний тангараг унших боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн гишүүний тангаргийг уншиж бусад гишүүд нь давтан хэлж тангараг өргөх;

11.1.4.тангараг өргөснийхөө дараа гишүүд цагаан толгойн үсгийн дарааллаар төрийн сүлдэнд мэхийн ёсолж тангарагийн хуудсанд гарын үсэг зурах;

11.1.5.тангараг өргөх ёслол үйлдэж дуусмагц гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тогтоол батлах.

11.2.Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслол үйлдэж дуустал Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын даргыг сонгож дуустал чуулганд оролцсон гишүүдийн насаар хамгийн ахмад гишүүн чуулганы хуралдааныг зохион байгуулж даргална. Насаар хамгийн ахмад гишүүн даргалах боломжгүй бол насаар ахмад дараагийн гишүүн даргална.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.3.Анхдугаар чуулганы нээлтийн хуралдаанд оролцож амжаагүй гишүүн өөрийн оролцсон анхны өдрийн хуралдаанд тангараг өргөнө. Тангараг өргөхтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэхгүй.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

11.4.Нөхөн сонгогдсон гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг энэ хуулийн 11.1-д заасан журмаар зохион байгуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12 дугаар зүйл. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох

Хэвлэх

12.1.Анхдугаар чуулганы нээлтийн ажиллагаа дууссаны дараа Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9, 12 дугаар зүйлд заасан журмыг баримтлан Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

13 дугаар зүйл. Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсаныг зарлах

Хэвлэх

13.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр өргөн мэдүүлэх бөгөөд ийнхүү өргөн мэдүүлснээр бүлэг эрх, үүргээ хэрэгжүүлнэ.

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

13.2.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулах тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншин танилцуулах бөгөөд энэ асуудлаар аливаа хэлэлцүүлэг явуулахгүй.

14 дүгээр зүйл. Байнгын болон дэд хороо байгуулах журам

Хэвлэх

14.1. Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн бүрэлдэхүүнийг зарласны дараа Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг дараахь журмаар батална:

14.1.1.гишүүд Байнгын хороонд харьяалагдах саналаа нам, эвслийн бүлэгт, бүлэгт харьяалагдаагүй гишүүд Улсын Их Хурлын даргад ирүүлэх;

14.1.2. нам, эвслийн бүлэг нь Байнгын хорооны тоо, олонхи, цөөнхийн харьцаа зэргийг харгалзан гишүүдийг Байнгын хороодод хуваарилах саналаа Улсын Их Хурлын даргад ирүүлэх;

14.1.3.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг болон тэдгээрт харьяалагдаагүй гишүүдээс ирүүлсэн саналыг нэгтгэсэн эцсийн хувилбарыг нэгдсэн хуралдаанд танилцуулах.

14.2.Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын даргаас энэ хуулийн 14.1.3-т заасны дагуу оруулсан саналыг хэлэлцэж Байнгын хорооны бүрэлдэхүүнийг тогтоолоор батална.

14.3.Гишүүн Байнгын хорооны харьяаллаа өөрчлөх хүсэлт гаргавал энэ хуулийн 14.1-14.2-т заасны дагуу шийдвэрлэнэ.

14.4.Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална. Дэд хорооны бүрэлдэхүүнд орсон гишүүн харьяалах Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарвал тухайн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

15 дугаар зүйл. Байнгын болон дэд хорооны даргыг сонгох журам

Хэвлэх

15.1.Байнгын хороо бүрэлдэхүүнд нь орсон гишүүдийн дотроос олонхийн саналаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлнэ.

15.2.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг үндэслэн ил санал хураалт явуулж, олонхийн санал авсан нэр дэвшигчийг Байнгын хорооны даргаар сонгох тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

15.3.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол өөр гишүүний нэрийг энэ хуулийн 15.1, 15.2-т заасны дагуу дэвшүүлж Байнгын хорооны даргыг сонгоно.

15.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

15.5.Дэд хорооны даргыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар ил санал хураалт явуулж олонхийн саналаар сонгож Байнгын хороо тогтоол гаргана.

15.6.Түр хорооны даргыг энэ хуулийн 15.1-15.4-т заасан журмын дагуу сонгоно.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

151дүгээр зүйл.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах

Хэвлэх

151.1.Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14.5-д заасны дагуу Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах шийдвэр гаргасан бол Улсын Их Хурлын дарга Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хуралд суудал бүхий нам, эвсэл болон бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн төлөөллийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна.

151.2.Энэ хуулийн 151.1-д заасан ажлын хэсэг Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх бөгөөд төслийг Улсын Их Хурлын дарга анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.

151.3.Энэ хуулийн 151.2-т заасны дагуу шилжүүлсэн төслийг энэ хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмыг баримтлан хэлэлцэнэ.

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

151.4.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зөвхөн Улсын Их Хурлын гишүүн санаачлах эрхтэй.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

ГУРАВДУГААР БҮЛЭГ
Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн

16 дугаар зүйл. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх үе шат

Хэвлэх

16.1.Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /цаашид "төсөл" гэх/-ийг дараахь үе шаттайгаар хэлэлцэнэ:

16.1.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан харьяаллын дагуу холбогдох Байнгын хороо /цаашид "холбогдох Байнгын хороо" гэх/, шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлэг төслийг урьдчилан хэлэлцэж чуулганаар хэлэлцэх эсэх тухай санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх;

16.1.2.нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх;

16.1.3.холбогдох Байнгын хороо, шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн бүлэг төслийг урьдчилан хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлэгт оруулах;

16.1.4.нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулж төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх;

16.1.5.холбогдох Байнгын хороо нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналуудыг төсөлд нэмж тусган танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт оруулах;

16.1.6.нэгдсэн хуралдаан эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Байнгын хорооны танилцуулгыг хэлэлцэж төслийг эцэслэн батлах.

16.2.Энэ хуулийн 16.1.6-д заасны дагуу батлагдсан шийдвэрийг энэ хуулийн 53.1.1, 53.1.2-т заасны дагуу хянан үзэж эцсийн найруулга хийж нэгдсэн хуралдаанд танилцуулна.

16.3.Төслийн талаар зарчмын зөрүүтэй санал гараагүй, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн бол төслийг анхны хэлэлцүүлгээр батлах боломжтой гэсэн санал, дүгнэлтийг гаргаж нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи уг горимын саналыг дэмжсэн бол төслийг анхны хэлэлцүүлгээр баталж болох бөгөөд хэрэв олонхи дэмжээгүй бол эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр санал хураалт явуулахгүйгээр холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

16.4.Нэг асуудлаар хоёр болон түүнээс дээш төсөл өргөн мэдүүлсэн бөгөөд хууль санаачлагчид нь зөвшөөрсөн бол Байнгын хороо тэдгээрийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн нэг төсөл болгож Байнгын хорооны санал, дүгнэлтийн хамтаар, хэрэв ийнхүү нэгтгэхийг зөвшөөрөөгүй бол тус тусад нь санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.5.Төслийн зохицуулах харилцааны ач холбогдол, хамрах хүрээг харгалзан Улсын Их Хурлын дарга, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг төслийг чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг гишүүд, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор байгуулж болно.

16.6.Энэ хуулийн 16.5-д заасан ажлын хэсэг дор дурдсан эрх, үүрэгтэйгээр ажиллана:

16.6.1. хууль санаачлагч болон шаардлагатай бусад байгууллага, албан тушаалтнаас нэмэлт мэдээлэл, судалгаа гаргуулан авч дүн шинжилгээ хийх;

16.6.2. шаардлагатай гэж үзвэл хэлэлцэж байгаа асуудлаар нарийн мэргэшсэн шинжээчдийг ажилдаа татан оролцуулах;

16.6.3. тухайн асуудлаар гаргах санал, дүгнэлтийн төсөл боловсруулж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх.

16.7.Ажлын хэсэг энэ хуулийн 16.6.3-т заасан төслийг хуралдаанаар хэлэлцэж ажлын хэсэгт орсон Улсын Их Хурлын гишүүдийн дунд санал хураалт явуулж олонхийн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх бөгөөд Байнгын хороо нь хуралдаанаар гарсан бусад саналыг нэгтгэн хэлэлцэж эцсийн санал, дүгнэлтийг гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

16.8. Байнгын хороо, нам, эвслийн бүлэг энэ хуулийн 16.1.1-д заасны дагуу төслийг хэлэлцээд тухайн асуудлаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр гаргах шаардлагагүй, эсхүл өргөн мэдүүлсэн төсөл нь боловсруулалтын шаардлага хангаагүй буюу хэрэгжих боломжгүй гэж үзвэл төслийг хууль санаачлагчид нь буцаах тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг тогтоолд буцаах үндэслэлийг тусгасан байна.

16.9.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, энэ хуулийн 16.8-д заасан санал, дүгнэлт, тогтоолын төслийг ердийн журмаар хэлэлцэж ил санал хураалт явуулах бөгөөд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.

16.10.Энэ хуулийн 16.8-д заасны дагуу Байнгын хорооноос оруулсан санал, дүгнэлт, тогтоолын төсөл олонхийн дэмжлэг авбал төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.11.Төслийг хэлэлцэхдээ тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баримтлах бөгөөд тухайн ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд орсон боловч хэлэлцэж амжаагүй төслийг дараагийн ээлжит чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж хэлэлцэн батална.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.12.Хуралдаанаар нэг асуудлыг хэлэлцэж эхэлсэн боловч түүний хэлэлцүүлгийг хойшлуулж дараагийн асуудлыг хэлэлцэх эсэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

16.13. Байнгын хороо ажлын хэсгийг байгуулахдаа ахлагчийг томилох бөгөөд ахлагчид нэг хүн дэвшвэл шууд, нэгээс илүү хүн нэр дэвшвэл илээр санал хураалт явуулж, ахлагчийг сонгож, томилсноор ажлын хэсэг байгуулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

16.14. Энэ хуулийн 16.13-т заасан ажлын хэсэг 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд ажлын хэсгийн ахлагч олонхи, цөөнхийн харьцааг харгалзан бүрэлдэхүүнийг өөрөө сонгох бөгөөд ингэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ахлагчид нэр дэвшсэн бусад гишүүнийг оруулсан байна.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

16.15.Байнгын хороо хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө Ерөнхийлөгч, Засгийн газар уг төсөлтэй холбогдуулан санал ирүүлсэн бол тухайн Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг хийх үед уг саналыг хуралдаан даргалагч танилцуулах бөгөөд шаардлагатай гэж үзвэл гишүүд асуулт асууж, тайлбар авч болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

161дүгээр зүйл. Улсын Их Хурлын чуулганаар төслийг нэн яаралтай хэлэлцүүлэх

Хэвлэх

161.1.Засгийн газрын хуралдааны шийдвэрийг үндэслэн Ерөнхий сайдаас үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр Улсын Их Хуралд хүсэлт тавьсан бол Улсын Их Хурлын дарга хянаж, өмнө баталсан хэлэлцэх асуудлын тов, дараалалд өөрчлөлт оруулж, чуулганаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргана.

161.2.Энэ хуулийн 161.1-д заасан Улсын Их Хурлын даргын захирамжийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслийн хамт холбогдох Байнгын хороо нийт гишүүдэд яаралтай хүргүүлж, Байнгын хорооны хуралдаанаар төслийг энэ хуулийн 18.2, 28.2-т заасан хугацааг харгалзахгүйгээр хэлэлцүүлнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2008 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

161.3.Улсын Их Хурлын гишүүдийн олонх Улсын Их Хурлын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьж, тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол төслийг энэ хуулийн 161.1, 161.2-т заасан журмын дагуу хэлэлцүүлнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн хуулиар нэмсэн/

17 дугаар зүйл. Хууль санаачлагч төслөө татан авах журам

Хэвлэх

17.1.Хууль санаачлагч нь хэлэлцүүлгийн аль ч шатанд төслөө татан авч болно.

17.2.Хэд хэдэн гишүүд хамтарч хууль санаачилсан тохиолдолд олонхийн саналаар төслөө татан авч болно.

17.3.Энэ хуулийн 17.1, 17.2-т заасны дагуу төслөө татан авах тохиолдолд тухайн төсөл нь хэлэлцүүлгийн аль шатанд байгаагаас үл хамааран хууль санаачлагч төслөө татан авах тухай албан бичгийг Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанд энэ тухай танилцуулснаар төслөө татан авсанд тооцно.

17.4.Хуулиар шийдвэрлэх хугацааг тусгайлан заасан асуудлыг санаачилсан хууль санаачлагч болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7.1.12-т заасан санал гаргасан Улсын Их Хурлын гишүүн уг асуудлыг хэлэлцэхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдаанд оролцоогүй, эсхүл төсөл, саналаа танилцуулаагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, саналыг хууль санаачлагчид буцаасанд тооцно.

/Энэ хэсгийг 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн/

18 дугаар зүйл. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх

Хэвлэх

18.1.Өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд шилжүүлэх бөгөөд уг хороо төслийг хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бүх ажлыг хариуцна.

18.2.Энэ хуулийн 18.1-д заасны дагуу төсөл, түүнд хавсаргасан баримт бичгийг холбогдох Байнгын хороонд шилжүүлснээс хойш 3 хоногийн дотор нийт гишүүдэд хувилж хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

18.3.Байнгын хорооны хуралдаанаар өргөн мэдүүлсэн төслийн үзэл баримтлалын талаар ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, түүнийг илтгэх гишүүнийг томилно.

/Энэ хэсэгт 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.4.Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлаар хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас төслийн үзэл баримтлалын талаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үзэл баримтлалыг дэмжих эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

/Энэ хэсгийг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

18.5.Хэрэв уг төслийг баталснаар тухайн санхүүгийн жилийн улсын төсвийн орлогын хэмжээ буурах, зарлагын хэмжээ нэмэгдэхээр байвал энэ тухай Засгийн газрын саналыг заавал сонсоно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19 дүгээр зүйл. Нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэх

Хэвлэх

19.1.Нэгдсэн хуралдаанаар тухайн чуулганы хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд тусгагдсан, Улсын Их Хурлын даргын захирамжийн дараалалд орсон төслийг хэлэлцэнэ.

19.2.Энэ хуулийн 19.1-д заасан төлөвлөгөө, дараалалд ороогүй боловч тухайн ээлжит чуулганы явцад өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурлын дарга Зөвлөлтэй зөвшилцөн чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

19.3.Нэгдсэн хуралдаанаар төслийг хэлэлцэх эсэх тухай хэлэлцүүлгийг дараахь журмаар явуулна:

19.3.1.хууль санаачлагч 15 минутад багтаан төслийн үзэл баримтлалын талаар илтгэл тавих;

19.3.2. Байнгын хороо, нам, эвслийн бүлэг 10 минутад багтаан санал, дүгнэлтээ танилцуулах;

19.3.3.энэ хуулийн 19.3.1, 19.3.2-т заасан илтгэл, санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асуух;

19.3.4.төслийн талаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн үг хэлэх;

19.3.5.төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулах;

19.3.6.энэ хуулийн 19.3.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи үзэл баримтлалыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн бол төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнд тооцон анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх;

19.3.7.энэ хуулийн 19.3.5-д заасан санал хураалтад оролцсон гишүүдийн олонхи төслийн үзэл баримтлалыг дэмжээгүй, эсхүл энэ хуулийн 16.8-д заасан үндэслэлээр төслийн үзэл баримтлалыг дэмжихгүй гэж үзсэн бол төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцох.

19.4.Энэ хуулийн 19.3.3-т заасны дагуу гишүүн асуулт асуух, түүнд хариулах, нэмэлт тайлбар хийх, түүнчлэн 19.3.4-т заасны дагуу үг хэлэх хугацааг энэ хуулийн 8.1.6, 8.1.7, 8.2-т заасныг баримтлан хуралдаан даргалагч зохицуулна.

19.5.Энэ хуулийн 19.3.6-д заасны дагуу төслийг Байнгын хороонд шилжүүлэхдээ санал хураалт явуулахгүй.

19.6.Засгийн газар Хууль тогтоомжийн тухай хуулийн 21.13-т заасан дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 19.3.2-т заасан санал, дүгнэлтийн дараа 10 минутад багтаан танилцуулна. Засгийн газрын дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асууж, үг хэлэхгүй.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

20 дугаар зүйл. Байнгын хороо төслийн талаар санал, дүгнэлт гаргах хүрээ хязгаар

Хэвлэх

20.1. Анхдагч болон шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхдээ Байнгын хороо шинэ бүлэг, зүйл, хэсэг, заалт нэмэх, эсхүл өргөн мэдүүлсэн төслөөс холбогдох бүлэг, зүйл, хэсэг, заалтыг хасах, бүтэц, найруулга, үг хэллэгийг өөрчлөх, засварлах тухай санал, дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.2.Энэ хуулийн 20.1-т заасан төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд анхдагч болон шинэчилсэн найруулгын төсөлтэй нийцүүлэх өөрчлөлтөд энэ хуулийн 20.3-т заасан хүрээ хязгаар хамаарахгүй.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсгийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

20.3.Хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг хэлэлцэхдээ дараах санал, дүгнэлт гаргахыг хориглоно:

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

20.3.1.хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт өөрчлөлт оруулах;

20.3.2.төсөлд тусгагдаагүй зүйлд өөрчлөлт оруулах;

20.3.3.төсөлд тусгагдаагүй хэсэгт өөрчлөлт оруулах;

20.3.4.төсөлд тусгагдаагүй заалтад өөрчлөлт оруулах;

20.3.5.төсөлд зүйл, хэсэг, заалт нэмэх;

20.3.6.төсөлд эшилсэн зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах.

20.4.Энэ хуулийн 20.1-д зааснаар Байнгын хорооноос гаргасан санал, дүгнэлтийг хууль санаачлагч эс зөвшөөрвөл төслөө татаж авна.

21 дүгээр зүйл.Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

21.1. Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 19.3.6-д заасны дагуу анхны хэлэлцүүлэгт шилжүүлсэн төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.2.Тухайн асуудал хуваарилагдаагүй Байнгын хороо /цаашид "бусад Байнгын хороо" гэх/, түүнчлэн нам, эвслийн бүлэг төслийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан бол түүнийгээ зарчмын зөрүүтэй саналын томъёололтойгоо энэ хуулийн 18.1-д заасан холбогдох Байнгын хороонд өгнө.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.3.Нэг төсөл буюу асуудлыг хэд хэдэн Байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хууль тогтоомжид заасан бол тэдгээр нь хуралдаанаа тус тусдаа зохион байгуулж санал, дүгнэлтээ бие даан гаргаж зарчмын зөрүүтэй саналын томъёололтойгоо энэ хуулийн 18.1-д заасан холбогдох Байнгын хороонд өгнө.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.4.Зөвлөлийн шийдвэрээр энэ хуулийн 21.3-т заасан төслийг Байнгын хороодын хамтарсан хуралдаанаар хэлэлцэж болно.

21.5.Энэ хуулийн 21.2, 21.3-т заасны дагуу санал, дүгнэлт гаргасан бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг тухайн асуудлыг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд тэдгээрийг төлөөлөх гишүүнийг томилж, энэ тухайгаа санал, дүгнэлтдээ урьдчилан тэмдэглэнэ.

21.6.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 21.2, 21.3-т заасны дагуу бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн саналын томъёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж олонхийн санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулж санал хураалгана.

21.7.Төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед түүнд харьяалагдсан гишүүд таслах эрхтэй оролцоно.

21.8./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.9./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.10.Энэ хуулийн 21.2, 21.3-т заасны дагуу бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс бичгээр томъёолсон санал ирүүлсэн бол энэ хуулийн 21.5-д заасан гишүүн үндэслэлийг нь санал тус бүрээр 5 минутаас илүүгүй хугацаанд холбогдох Байнгын хороонд тайлбарлан санал хураалгана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.11.Байнгын хороо төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр түүнийхээ үндэслэлийг тайлбарлан 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах, санал нь олонхийн дэмжлэг аваагүй бол нэгдсэн хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж санал хураалгах хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

21.12.Тухайн Байнгын хороонд харьяалагддаг болон үл харьяалагддаг гишүүн хэлэлцэж байгаа аливаа асуудлаар бичгээр санал ирүүлж болох бөгөөд ийнхүү санал гаргасан гишүүн хуралдаанд өөрөө оролцоогүй ч гэсэн гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна.

21.13.Байнгын хороо гишүүн, нам эвслийн бүлгээс гаргасан саналын томъёоллоор санал хураалт явуулах бөгөөд энэ тохиолдолд төслийн томъёолол хажуугийн саналд тооцогдоно.

21.14.Энэ хуулийн 21.13-т заасан саналын нэг томъёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа олонхийн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны санал, дүгнэлт гэж тооцон нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд цөөнх болсон гишүүн Байнгын хорооны санал, дүгнэлтэд тэмдэглүүлж нэгдсэн хуралдаанд үг хэлж саналаа тайлбарлаж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

21.15. Төр, нийгмийн анхаарал, ашиг сонирхлыг хөндсөн төслийг нэгдсэн хуралдаан хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсний дараа анхны хэлэлцүүлэг явуулахаас өмнө уг төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлүүлж олон нийтээс санал авах ажлыг дараахь журмаар холбогдох Байнгын хороо зохион байгуулж болно:

21.15.1.төслийг өдөр тутмын хэвлэлд нийтлэхдээ санал ирүүлэх хугацаа, түүнийг хүлээн авах Байнгын хорооны нэрийг заасан байх;

21.15.2.олон нийтээс ирүүлсэн саналыг судалж үзсэний үндсэн дээр холбогдох Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл төсөлд санал өгсөн иргэн буюу хуулийн этгээдийн төлөөлөгчийг Байнгын хорооны хуралдаанд урьж ирүүлэн саналынх нь талаар асуулт асуух.

21.16./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.17./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

21.18.Хуулийн төслийг хэвлэлд нийтлүүлж санал авах, түүнийг нэгтгэн судлах үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудлыг Байнгын хороо, Тамгын газар хариуцна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

21.19.Төслийн нэг зүйл, хэсэг, заалтын талаар хоёр буюу түүнээс дээш саналын томьёолол гарсан тохиолдолд хамгийн эхэнд ирүүлсэн саналаар санал хураалт явуулахдаа зэрэгцээ саналыг танилцуулж санал хураалгах бөгөөд уг санал дэмжигдвэл бусад санал дэмжигдээгүйд тооцож санал хураалт явуулахгүй.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

22 дугаар зүйл. Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

22.1.Нэгдсэн хуралдаанаар зөвхөн холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан төслийг хэлэлцэнэ.

22.2.Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 10 минут, санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн асуулт асуух, түүнд хариулах хугацаа тус бүр 4 минутаас илүүгүй байх бөгөөд гишүүд хуралдаан даргалагчийн зөвшөөрснөөр нэмэлт асуулт асууж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.3.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 22.2-т заасан хэлэлцүүлэг явуулсны дараа Байнгын хорооноос санал хураалгахаар бэлтгэсэн томъёолол тус бүрээр дараахь журмаар санал хураалт явуулна:

22.3.1.төслийн талаар Байнгын хороо, гишүүд, нам, эвслийн бүлгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг тайлбарлаж болох бөгөөд түүнийг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн тус бүр 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа санал хураалт явуулах;

22.3.2. хуралдаан даргалагч зарчмын зөрүүтэй санал тус бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэх;

22.3.3. гишүүн "зөвшөөрсөн" буюу "татгалзсан" саналын аль нэгийг өгөх;

22.3.4./Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

22.3.5.хуралдаан даргалагч санал хураалт явуулах цагийг урьдчилан товлож зарлах бөгөөд санал хураалт явуулахаас 5 минутын өмнө тусгайлан дохио өгч гишүүдэд мэдэгдэнэ.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

22.4.Нэгдсэн хуралдаанаар энэ хуулийн 22.3.3-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа хуралдаан даргалагч төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэх тухай зарлах ба энэ талаар санал хураалт явуулахгүй.

22.5.Байнгын хороо энэ хуулийн 16.8-д заасан санал, дүгнэлт гаргасныг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол төслийг хууль санаачлагчид буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

22.6.Нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг дахин явуулах шаардлагатай гэж гишүүдийн олонхи үзсэн бол төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүлнэ.

/Энэ хэсгийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

22.7.Төслийг энэ хуулийн 22.4-т зааснаар эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шийдвэрлэсэн бол нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг төслийн хэмжээ, цар хүрээг харгалзан хуралдаан даргалагч тогтооно.

22.8.Төслийн талаар гарсан зарчмын зөрүүтэй санал гэдгийг:

22.8.1.Байнгын хорооноос санал нэгтэй буюу олонхийн саналаар оруулахаар шийдвэрлэсэн төсөлд тусгагдаагүй санал;

22.8.2. Байнгын хорооны хуралдаанаар дэмжигдээгүй гишүүний санал;

22.8.3.нам, эвслийн бүлгээс зарчмын гэж үзэж санал, дүгнэлтдээ тусгасан саналыг тус тус ойлгоно.

22.9. Гишүүн зөвхөн хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой горимын санал гаргах хүсэлт тавьж болох бөгөөд хуралдаан даргалагч горимын саналыг сонсож түүгээр санал хураалгана.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

23 дугаар зүйл. Байнгын хороо төслийг нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

23.1.Энэ хуулийн 22.4-т зааснаар шилжүүлсэн төслийг холбогдох Байнгын хороо дараахь журмаар нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

23.1.1.нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбарын төсөл болон эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга бэлтгэх;

23.1.2.энэ хуулийн 23.1.1-д заасан төсөл, танилцуулгыг Байнгын хорооны гишүүдэд урьдчилан тараан танилцуулсны үндсэн дээр хуралдаанаар хэлэлцэх.

23.1.3.энэ хуулийн 23.1.1-д заасан танилцуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуух.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

23.2.Байнгын хороо энэ хуулийн 23.1.2-т заасан эцсийн хэлэлцүүлэг явуулахдаа зөвхөн дараахь тохиолдолд санал хураалт явуулж болно:

23.2.1.нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн;

23.2.2.нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх явцад төслийн зарим зүйл, заалт хоорондоо, эсхүл мөрдөж байгаа хууль тогтоомжтой зөрчилдсөн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд Хууль зүйн байнгын хороо ийм санал, дүгнэлтийг дэмжсэн бол;

23.2.3. нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн.

23.3.Энэ хуулийн 23.2-т зааснаас бусад үндэслэлээр нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргахыг хориглоно.

23.4.Энэ хуулийн 23.1.2, 23.2-т заасны дагуу хэлэлцэж эцэслэсэн төслийг танилцуулга, хураалгах саналын томъёоллын хамтаар олшруулж нийт гишүүдэд тараана.

23.5.Төслийн анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуулийн заалттай зөрчилдвөл Байнгын хороо эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хамтад нь хэлэлцүүлж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.6. Энэ хуулийн 23.5-д заасан төсөл нь бусад Байнгын хорооны эрхлэх асуудалд хамааралтай бол тухайн Байнгын хороо заавал хэлэлцэж гаргасан санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хорооны танилцуулгад тусгуулах, эсхүл нэгдсэн хуралдаанд танилцуулна.

23.7.Төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдааны эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх болон энэ хуулийн 23.5, 24.6-д заасан төслийг боловсруулах ажлыг хууль санаачлагч, холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудаас бүрдсэн ажлын хэсэг хариуцан гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23.8.Энэ хуулийн 23.7-д заасны дагуу боловсруулсан төслийг хууль санаачлагчийн өргөн мэдүүлсэн төсөл гэж үзнэ.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

24 дүгээр зүйл. Нэгдсэн хуралдаанаар төслийн эцсийн хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

24.1.Холбогдох Байнгын хорооноос томилогдсон гишүүн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулгыг нэгдсэн хуралдаанд 10 минутад багтаан танилцуулна.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасны дагуу танилцуулга хийсний дараа гишүүд зөвхөн Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан асуулт асууж болно.

24.3.Байнгын хороо энэ хуулийн 23.2-т заасны дагуу санал хураалгах томъёолол оруулсан бол уг саналыг дэмжсэн 3 хүртэл, эсрэг байр суурьтай 3 хүртэл гишүүн тус бүр 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа хуралдаан даргалагч санал тус бүрийг уншиж сонсгон санал хураалт явуулна.

24.4.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 24.3-т заасны дагуу санал хураалт явуулж дууссаны дараа хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол хууль батлагдсанд тооцно.

24.5.Энэ хуулийн 24.4-т зааснаар төслийг батлах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжээгүй бол түүнийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

24.6.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон энэ хуулийн 23.5-д заасан бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг мөн хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

ГУРАВ (1) ДҮГЭЭР БҮЛЭГ
/Энэ бүлгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

241дүгээр зүйл.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэн шийдвэрлэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

241.1.Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл /цаашид "Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл" гэх/-ийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль болон энэ хуульд заасан журмаар хэлэлцэнэ.

241.2.Байнгын хорооны хуралдаанд тухайн Байнгын хороонд харьяалагддаг нийт гишүүний олонхи хүрэлцэн ирсэн бол түүнийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр ирцтэй гэж үзнэ.

241.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэхэд энэ хуулийн 4.1, 4.3 дахь хэсэг хамаарахгүй.

241.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүний асуулт асуух хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүний асуултад хариулах хугацаа 8 минутаас илүүгүй, нэмэлт хариулт, тайлбар өгөх хугацаа 2 минутаас илүүгүй, гишүүн үг хэлэх хугацаа 10 минутаас илүүгүй, Байнгын хороо, нам, эвслийн бүлэг санал, дүгнэлтээ танилцуулах хугацаа 20 минутаас илүүгүй байна.

241.5.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.5 дахь заалтад заасны дагуу нууцаар санал хураахаар шийдвэрлэснээс бусад тохиолдолд санал хураалтыг илээр явуулна.

241.6.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээллийг нийтэд зарлан мэдээлэх, төслийг нийтэлж санал авах, түүнийг нэгтгэн судлах, хэлэлцүүлгийн явцад ирсэн саналыг нэгтгэн танилцуулах үйл ажиллагааг Төрийн байгуулалтын байнгын хороо, Тамгын газар хариуцан зохион байгуулна.

241.7.Хуулиар Улсын Их Хурлаас батлах хугацааг нь тусгайлан заасан асуудлыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийн дундуур хэлэлцэн шийдвэрлэж болно.

242дугаар зүйл.Нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

242.1.Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ.

242.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлийг сонсоно.

242.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болох бөгөөд хэлэлцэх эсэх асуудлаар цөөнх болсон гишүүн нэгдсэн хуралдаанд үг хэлэх хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

242.4.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар уг төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, түүнийг илтгэх гишүүнийг томилно.

243дугаар зүйл.Нэг дэх хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

243.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан журмын дагуу төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлнэ.

243.2.Нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу гишүүд дэмжээгүй бол төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

243.3.Төрийн байгуулалтын байнгын хороо санал гаргасан бол төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүдийн олонхийн саналаар байгуулна.

244дүгээр зүйл.Хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

244.1.Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана.

244.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчаас асуулт асууж, саналаа урьдчилан бичгээр томъёолж хуралдаан даргалагчид өгсний үндсэн дээр түүнийхээ үндэслэлийг тайлбарлан 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж санал хураалгах эрхтэй. Гишүүн хуралдаанд өөрөө оролцоогүй ч гэсэн гаргасан саналыг нь хэлэлцэж санал хураалт явуулна.

244.3.Энэ хуулийн 244.2-т заасан санал нь Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол гишүүн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд зарчмын зөрүүтэй саналаа тайлбарлан үг хэлж, санал хураалгах хүсэлтээ Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгуулж болно.

244.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед түүнд харьяалагдсан гишүүд таслах эрхтэй оролцоно.

244.5.Саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны дэмжсэн санал гэж тооцон нэгдсэн хуралдаанд оруулна.

244.6.Байнгын хороо санал, дүгнэлтдээ дараах зүйлийг тусгана:

244.6.1.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх мэдээлэл;

244.6.2.Байнгын хороо дэмжсэн зарчмын зөрүүтэй саналын томьёолол, үндэслэл, шаардлага;

244.6.3.санал хураалтын дүн.

244.7.Байнгын хороод санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

244.8.Төрийн байгуулалтын байнгын хороо холбогдох Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын үндэслэлийг санал тус бүрээр 5 минутаас илүүгүй хугацаанд тайлбарлан санал хураалгах бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг нэгдсэн хуралдаанд оруулна.

244.9.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах шаардлагагүй санал гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгана.

244.10.Зарчмын зөрүүтэй саналаар санал хураахдаа төслийн зүйл, хэсэг, заалт тус бүрээр хамтатган санал хураана.

244.11.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах тухай санал хураалт явуулж, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар санал, дүгнэлт гаргана.

244.12.Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

245дугаар зүйл.Хоёр дахь хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

245.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан журмын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явуулна.

245.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналыг дэмжсэн болон эсрэг байр суурьтай гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлсний дараа санал хураалт явуулна.

245.3.Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлгийг явуулахдаа Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан шаардлагатай бол саналын нэг томьёоллоор 3 хүртэл удаа санал хурааж болох бөгөөд 2 удаа нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг дэмжигдсэн санал гэж үзнэ.

245.4.Энэ хуулийн 245.3-т заасан санал хураалтаар шийдвэрлэгдсэн санал нь Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтын утга агуулга, ач холбогдлыг алдагдуулах, зөрчилдөхөд хүргэвэл Төрийн байгуулалтын байнгын хороо гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ өргөн мэдүүлсэн төслийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан зөрчлийг арилгах санал, дүгнэлт гаргана.

246дугаар зүйл.Гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

246.1.Төрийн байгуулалтын байнгын хороо дараах журмаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг нэгдсэн хуралдааны гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

246.1.1.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд нэмж тусган эцсийн хувилбар болон гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлт гаргах;

246.1.2.энэ хуулийн 246.1.1-д заасан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал, дүгнэлтийг Байнгын хорооны гишүүдэд гурваас доошгүй хоногийн өмнө урьдчилан тарааж, хуралдаанаар хэлэлцэх;

246.1.3.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийх саналын томъёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэх;

/Энэ заалтыг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

246.1.4.энэ хуулийн 246.2-т заасан үндэслэлээр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтыг баримтлан санал хураалт явуулах бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг авсан саналыг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгана.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

246.2.Байнгын хороо энэ хуулийн 246.1-д заасан гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зөвхөн дараах тохиолдолд санал хураалт явуулж болох бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэнэ:

/Энэ хэсгийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмсэн./

246.2.1.нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед төслийн зарим зүйл, хэсэг, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл хуралдаан даргалагчаас өгсөн;

246.2.2.энэ хуулийн 245.4 дэх хэсэгт заасан санал, дүгнэлт;

246.2.3.нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн боловч уг асуудлаар Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дахин санал хураалгах шаардлагатай гэж үзсэн;

246.2.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн.

246.3.Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн дэмжлэг аваагүй бол зарчмын зөрүүтэй саналыг төсөлд тусгах шаардлагагүй гэж үзсэн үндэслэл, шалтгаанаа Байнгын хороо санал, дүгнэлтдээ тусгана.

246.4.Энэ хуулийн 246.1.4, 246.2-т зааснаас бусад үндэслэлээр нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргахыг хориглоно.

247дугаар зүйл.Гурав дахь хэлэлцүүлэг явуулах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

247.1.Нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан журмын дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг явуулна.

247.2.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа гишүүд зөвхөн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж болно.

247.3.Төрийн байгуулалтын байнгын хорооноос энэ хуулийн 246.2-т заасан саналын томъёолол тус бүрийг 10 минутад багтаан тайлбарлаж, саналын томъёолол бүрийг дэмжсэн, дэмжээгүй байр суурьтай гишүүд тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

247.4.Саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулах бөгөөд Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүй нь дэмжсэн бол саналыг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгана.

247.5.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсэгт заасан санал хураалтыг хоёр удаа явуулахад нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн санал авч эс чадвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хууль санаачлагчид нь буцаах тухай тогтоол батлагдсанд тооцно.

247.6.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол, дагаж мөрдөх журмын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг энэ хуулийн 21-24 дүгээр зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.

248дугаар зүйл.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

248.1.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг Ард нийтийн санал асуулгын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан журмын дагуу хэлэлцэнэ.

248.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар батална.

248.3.Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр дэмжигдсэн саналыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал, дүгнэлт гаргах, Улсын Их Хурлын гишүүн, цөөнх хоёр дахь хэлэлцүүлгээр батлагдсан саналаасаа зөрүүтэй болон өөр зүйл, хэсэг, заалт нэмэх санал гаргахыг тус тус хориглоно.

248.4.Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг дараах журмаар нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэнэ:

248.4.1.Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн дэмжлэг авсан саналыг төсөлд нэмж тусган ард нийтийн санал асуулгад оруулах төсөл болон нэг дэх хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай санал, дүгнэлт гаргах;

248.4.2.энэ хуулийн 248.4.1-д заасан төсөл, санал, дүгнэлтийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх;

248.4.3.ард нийтийн санал асуулгад оруулах төсөлд найруулгын засвар хийх саналын томьёоллыг Байнгын хорооны нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэн шийдвэрлэх.

248.5.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дараах журмаар явуулна:

248.5.1.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох;

248.5.2.санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, тайлбар авах;

248.5.3.Төрийн байгуулалтын байнгын хорооноос Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийсэн бол найруулгын томъёолол тус бүрийг 10 минутад багтаан тайлбарлаж, найруулгын томъёолол бүрийг дэмжсэн, дэмжээгүй байр суурьтай гишүүн тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх;

248.5.4.Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг зүйл, хэсэг, заалтад найруулгын засвар хийх саналын томьёолол тус бүрийг Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар хэлэлцэж, шийдвэрлэх;

248.5.5.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэх.

248.6.Төрийн байгуулалтын байнгын хороо ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт дараах журмаар бэлтгэнэ:

248.6.1.нэгдсэн хуралдааны нэг дэх хэлэлцүүлгээр Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн найруулгын томьёоллыг тусгасан ард нийтийн санал асуулгад оруулах төслийг бэлтгэх;

248.6.2.гишүүд төсөлтэй холбогдуулж асуулт асууж, үг хэлэх;

248.6.3.ард нийтийн санал асуулгад оруулах төслийг нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлэгт оруулах талаар санал, дүгнэлт гаргах.

248.7.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгад оруулах төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг дараах журмаар явуулна:

248.7.1.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсох;

248.7.2.Улсын Их Хурлын гишүүд ард нийтийн санал асуулгад оруулах төсөлтэй холбогдуулан асуулт асууж, тайлбар авах, үг хэлэх;

248.7.3.ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах.

248.8.Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар ард нийтийн санал асуулгад оруулах эхийг батлах санал өгсөн бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсанд тооцно.

249дүгээр зүйл.Ард нийтийн санал асуулгын дүнг Улсын Их Хуралд танилцуулах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

249.1.Нэгдсэн хуралдаанаар ард нийтийн санал асуулгын дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсоно.

249.2.Гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

249.3.Ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн эхийг сонгуулийн эрх бүхий иргэдийн олонхи нь оролцож, тэдгээрийн олонхи нь уг хуулийг "зөвшөөрнө" гэсэн санал өгсөн бол Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанд тооцож, хуралдаан даргалагч зүйл, хэсэг, заалт нэг бүрээр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болно.

249.4.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийг хүчин төгөлдөр болсонд тооцсоноос хойш ажлын хоёр өдрийн дотор Улсын Их Хурлын дарга Монгол Улсын Ерөнхийлөгчид биечлэн хүргэж танилцуулна.

249.5.Ард нийтийн санал асуулгаар батлагдсан хуулийн уг эхийг нотлох, хадгалах, албан ёсны эхийг нийтлэхэд Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3, 16.4 дэх хэсэгт заасныг баримтална.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэл,

25 дугаар зүйл. Үндсэн чиглэл, мөнгөний бодлого, төсөв хэлэлцэх

Хэвлэх

25.1.Засгийн газар, Монголбанк нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл /цаашид "Үндсэн чиглэл" гэх/, төсөв, мөнгөний бодлогын баримт бичгийг хуульд заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

25.2.Төсвийг зохиоход хууль тогтоомжид өөрчлөлт оруулж төсвийн орлого, зарлагад зохицуулалт хийх шаардлагатай гэж Засгийн газар үзвэл холбогдох хуулийн төслийг Үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдлийн хамт өргөн мэдүүлж хэлэлцүүлнэ. Засгийн газар төсвийг зохиохдоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /цаашид "хөтөлбөр" гэх/ болон Үндсэн чиглэлтэй нийцүүлнэ.

/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

25.3.Энэ хуулийн 25.2-т заасныг зөрчиж өргөн мэдүүлсэн төслийг Улсын Их Хурал хүлээн авахаас татгалзана.

25.4.Улсын Их Хурлаар төсвийн төслийг хэлэлцэхэд дор дурдсан этгээд Засгийн газрыг төлөөлөн дараах байдлаар оролцоно:

25.4.1.төсвийн ерөнхийлөн захирагч нь төсвийн жилд хэрэгжүүлэх хөтөлбөр, чиг үүрэг, түүний төсөв, тэдгээрийн тооцоо, үндэслэлийн талаар;

25.4.2.санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь макро эдийн засгийн тооцоо, төсвийн орлого, төсвийн тэнцвэртэй байдал, Засгийн газрын өр төлбөр, төсвийн шатлал хоорондын татаас, шилжүүлгийн талаар.

/Энэ хэсгийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/

25.5.Үндсэн чиглэл, мөнгөний бодлогын баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд оруулна.

/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.6. Бусад Байнгын хороо Үндсэн чиглэлийг хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд өгнө.

25.7. Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 25.5-д заасан баримт бичиг, Байнгын хороодын гаргасан санал, дүгнэлтийг хэлэлцэн санал хураалт явуулна. Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад хүмүүс байлцана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

25.8. Энэ хуулийн 25.5-д заасан баримт бичгийг хэлэлцэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх ердийн журмыг баримталж 3 үе шаттай хэлэлцүүлэг явуулна.

25.9. Төсвийн төслийг дараахь 4 үе шаттайгаар хэлэлцэнэ:

/Энэ хэсэгт 2009 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

25.9.1. нэг дэх хэлэлцүүлэгт Ерөнхий сайд төсвийн төслийн талаар нэгдсэн хуралдаанд илтгэл тавина;

25.9.2. хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, Төсвийн зарлагын хяналтын дэд хороо төсвийн төслийг эрхлэх асуудлынхаа хүрээнд хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн байнгын хороонд өгөх ба тус хороо эдгээр болон гишүүдийн гаргасан саналыг нэг бүрчлэн хэлэлцэн санал хураалт явуулж гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд нэгдсэн хуралдаан санал тус бүрээр ил санал хураалт явуулна;

25.9.3. гурав дахь хэлэлцүүлгээр Төсвийн байнгын хороо нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхийн дэмжлэг авсан саналыг төсвийн төсөлд нэмж тусган төслийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд оруулна;

25.9.4. дөрөв дэх хэлэлцүүлгээр нэгдсэн хуралдаан даргалагч Монгол Улсын төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг уншин сонсгож тус бүрээр нь санал хураалт явуулж батлуулна.

25.10.Нэг дэх хэлэлцүүлэгт Засгийн газрын гишүүд, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын дарга болон Үндсэн хуулийн цэцийн дарга, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурорыг байлцуулах ба гишүүд тэдгээрээс асуулт асууж, үг хэлсний дараа төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлнэ.

25.11.Байнгын хороо, дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед нам, эвслийн бүлэг, гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллагын гаргасан санал нь Төсвийн тухай хуулийн 6.2.6 дахь заалтад нийцсэн байна.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.12.Хоёр дахь хэлэлцүүлгийн үед нам, эвслийн бүлэг, гишүүд, Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага тодорхой төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардал нэмэгдүүлэх санал гаргасан бол бусад төсөл, хөтөлбөр, арга хэмжээний зардлыг мөн хэмжээгээр бууруулах, түүнчлэн татвар бууруулах санал гаргасан бол мөн хэмжээгээр зардал бууруулах саналыг хамтад нь гаргаж, нэг санал болгон санал хураалт явуулах бөгөөд саналуудыг багцалж хурааж болно.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.13.Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүд хууль санаачлагч болон энэ хуулийн 25.10-д заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсвийн ерөнхийлөн захирагч нараас асуулт асууж, гаргасан саналынхаа үндэслэлийг тайлбарлаж үг хэлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

25.14.Байнгын хороод, нам, эвслийн бүлгийн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед гишүүдийн гаргасан санал тус бүрээр санал хураалт явуулж олонхийн дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томъёолж Төсвийн байнгын хороонд өгнө.

25.15.Төсвийн байнгын хороо энэ хуулийн 25.12-т заасан болон өөрийнхөө Байнгын хорооны гишүүд, түүнчлэн төсөвтэй холбогдуулан Ерөнхийлөгч, Төрийн аудитын төв байгууллага, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооноос гаргасан санал нэг бүрийг хэлэлцэж ил санал хураалт явуулж олонхийн дэмжлэг авсан, аваагүйгээр нь бүлэглэн томъёолж нэгдсэн хуралдаанд оруулна.

25.16.Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Байнгын хороо, нам, эвслийн бүлэг, гишүүд гаргасан саналаа тайлбарлан үг хэлж болно.

25.17. Нэгдсэн хуралдаанаар гурав дахь хэлэлцүүлэг явуулах үед зөвхөн Төсвийн байнгын хорооноос гаргасан танилцуулгын талаар тайлбар хийх, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж болох бөгөөд өөр аливаа хэлэлцүүлэг явуулахгүй.

25.18. Улсын төсвийн тухай хуульд тодотгол хийх асуудлыг энэ зүйлд заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

25.19.Шаардлагатай гэж үзвэл төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоолыг энэ хуульд заасан журмын дагуу хэлэлцэн баталж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

26 дугаар зүйл. Төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайланг хэлэлцэх

Хэвлэх

26.1.Засгийн газар Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоолын төсөл, Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлан /цаашид "төсвийн гүйцэтгэл" гэх/-г Төсвийн тухай хуулийн 8.10.3-т заасан хугацаанд Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.Төсвийн гүйцэтгэлийн талаархи танилцуулгад төсвийн орлого, зарлагыг эдийн засгийн ангиллаар, төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр гаргаж, батлагдсан төсвөөс зөрүүтэй бол түүний шалтгааныг тайлбарласан дэлгэрэнгүй мэдээллийг хавсаргасан байна.

26.3.Төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, төсвийн ерөнхийлөн захирагч нар, Монгол Улсын ерөнхий аудитор байлцана.

26.4. Төсвийн гүйцэтгэлийг дараахь 2 үе шаттайгаар хэлэлцэнэ:

26.4.1.нэг дэх хэлэлцүүлэгт улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн талаар санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний илтгэл, Улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн тайлангийн талаархи аудитын дүгнэлтийг нэгдсэн хуралдаанаар сонсоно;

26.4.2. хоёр дахь хэлэлцүүлгээр бүх Байнгын хороо, нам, эвслийн бүлэг төсвийн гүйцэтгэлийг хэлэлцэж гарсан санал, дүгнэлтийг томъёолон Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд өгөх ба тус дэд хороо эдгээр санал, дүгнэлтийг сонсож нэгтгэн гаргасан санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.

26.5.Нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлэг явуулах үед гишүүд энэ хуулийн 26.4.1-д заасан илтгэл болон аудитын дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн энэ хуулийн 26.3-т заасан албан тушаалтнаас асуулт асууж, үг хэлж болох бөгөөд үүний дараа төсвийн гүйцэтгэлийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүлнэ.

26.6. Нэгдсэн хуралдаанаар хоёр дахь хэлэлцүүлэг явуулах үед Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авсны дараа улсын төсвийн орлого, зарлагын нийт дүнг тусгасан Улсын төсвийн гүйцэтгэл батлах тухай тогтоол батална.

26.7. Шаардлагатай гэж үзвэл Төсвийн зарлагын хяналтын дэд хороо Улсын төсвийн гүйцэтгэл батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

261дүгээр зүйл.Хөтөлбөр хэлэлцэх

Хэвлэх

261.1.Засгийн газар хөтөлбөрийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

261.2.Хөтөлбөрийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулна.

261.3.Нам, эвслийн бүлэг, бусад Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хөтөлбөрийг хуралдаанаараа хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.

261.4.Нэгдсэн хуралдаан хөтөлбөр, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн санал хураалт явуулна.

261.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр хөтөлбөр хэлэлцэхэд гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад албан тушаалтнаас, түүнчлэн Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

261.6.Хөтөлбөрийг хэлэлцэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл хэлэлцэх ердийн журмыг баримталж 3 үе шаттайгаар хэлэлцүүлэг явуулна.

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

ТАВДУГААР БҮЛЭГ

Бусад асуудал хэлэлцэх журам

27 дугаар зүйл.Ард нийтийн санал асуулга явуулах саналыг хэлэлцэх

Хэвлэх

27.1. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэрийн төслийг Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

27.2. Нэгдсэн хуралдаанаар хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

27.3. Энэ хуулийн 27.2-т заасан тогтоолын төсөлд шийдвэрлэх асуудлын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хариултын хувилбарыг тусгана.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

27.4.Ард нийтийн санал асуулга явуулах тухай шийдвэрийн төслийг Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

28 дугаар зүйл.Хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг Улсын Их Хуралтай урьдчилан зөвшилцөх

Хэвлэх

28.1.Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах бол уг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний эцэслэн тохиролцсон, эсхүл үзэглэсэн төсөл, эсхүл баталсан буюу жинхэлсэн эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол орчуулгын хамт тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурахаас өмнө Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлнэ.

28.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс гурав хоногийн өмнө гишүүдэд тараана.

28.3.Доор дурдсан олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө:

28.3.1.гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи олон улсын гэрээ;

28.3.2.чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээ.

28.4.Доор дурдсан олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө:

28.4.1.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;

28.4.2.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ.

28.5.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.

28.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэр, холбогдох баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.

28.7.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

28.8.Олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эх бичвэртэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

28.9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийн талаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:

28.9.1.олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг бүхэлд нь зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;

28.9.2.баталсан буюу жинхэлсэн олон талт гэрээний эх бичвэрээс бусад олон улсын гэрээний төсөлтэй холбогдуулан зарчмын шинжтэй тодорхой засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх;

28.9.3.олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.

28.10.Ерөнхийлөгч, Засгийн газрын санал, эсхүл олон улсын гэрээний агуулга, ач холбогдлыг харгалзан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гишүүдийн олонхийн саналаар олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшилцөхөөр шийдвэрлэж болно.

28.11.Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 28.9.2-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу олон улсын гэрээний төсөлд засвар, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай хэлэлцээ хийж, хэлэлцээний үр дүнг олон улсын гэрээний шинэчилсэн төслийн хамт Улсын Их Хуралд зөвшилцөхөөр дахин ирүүлнэ.

28.12.Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 28.9.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний шинэчилсэн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.

28.13.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо нь Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

28.14.Энэ хуулийн 28.10, 28.13-т заасны дагуу хэлэлцүүлсэн олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээний төсөл, эсхүл эх бичвэрийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар энэ хуулийн 28.9.1-28.9.3-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.

/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

281дүгээр зүйл.Олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, гэрээг Улсын Их Хуралтай урьдчилан зөвшилцөх, хэлэлцүүлэх

Хэвлэх

281.1.Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар Улсын Их Хурал соёрхон батлах хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээний эх бичвэрийн хуулбар, боломжтой бол баталгаат хуулбар, шаардлагатай бол түүний орчуулга, гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний хувьд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Улсын Их Хуралд зөвшилцөх, хэлэлцүүлэхээр ирүүлнэ.

281.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ, хуулийн төсөл, холбогдох баримт бичгийг хэлэлцэхээс гурав хоногийн өмнө гишүүдэд тараана.

281.3.Чөлөөт худалдаа, давхар татвар, хөрөнгө оруулалттай холбогдсон олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо тус тусдаа урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө.

281.4.Доор дурдсан олон улсын гэрээний хувьд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг Хууль зүйн байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд өгнө:

281.4.1.Монгол Улсын хуульд зааснаас өөр журам тогтоож байгаа, эсхүл тухайн олон улсын гэрээг байгуулснаар, нэгдсэнээр, эсхүл хэрэгжүүлснээр Монгол Улсын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл хууль шинээр батлах шаардлагатай олон улсын гэрээ;

281.4.2.хүний салшгүй эрх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, гэмт этгээд болон ялтан шилжүүлэхтэй холбогдсон олон улсын гэрээ.

281.5.Бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлэг олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлж болно.

281.6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төсөл, баримт бичиг, Төсвийн, Эдийн засгийн болон Хууль зүйн байнгын хорооны, эсхүл бусад Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэнэ.

281.7.Байнгын хорооны хуралдаанд олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төслийг Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, эсхүл тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн танилцуулна.

281.8.Олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

281.9.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийн талаар ил санал хураалт явуулж, гишүүдийн олонхийн саналаар дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргана:

281.9.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;

281.9.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний хувьд тухайн олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх,

281.9.3.олон улсын гэрээнд нэгдэн орох санал, олон улсын гэрээг дэмжээгүй бол шалтгааныг тайлбарласан санал, дүгнэлтийг Ерөнхийлөгч, Засгийн газарт хүргүүлэх.

281.10.Энэ хуулийн 281.9.2-т заасан шийдвэр гаргахдаа тухайн олон улсын гэрээг соёрхон батлахдаа тайлбар хийхээр Засгийн газраас санал болгосон бол тайлбар хийх шаардлагатай эсэх талаархи Байнгын хорооны санал, дүгнэлтийг хамтад нь гаргана.

281.11.Энэ хуулийн 281.9.2-т заасан гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо Засгийн газарт буцаахгүйгээр Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

281.12.Ерөнхийлөгч, Засгийн газар энэ хуулийн 281.9.3-т заасан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтэд дурдсан шалтгааныг арилгасан бол олон улсын гэрээнд нэгдэн орох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлж болно.

281.13.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны, эсхүл Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл энэ тухай санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлнэ.

281.14.Энэ хуулийн 281.9.2, 281.13-т заасны дагуу хэлэлцүүлэх олон улсын гэрээ байгуулах санал, олон улсын гэрээ болон хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн олонхийн саналаар дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:

281.14.1.олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, олон улсын гэрээнд гарын үсэг зурах эрхийг Ерөнхийлөгч, Засгийн газарт олгох;

281.14.2.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээний хувьд тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хууль батлах;

281.14.3.гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнд нэгдэн орохыг зөвшөөрч, тухайн олон улсын гэрээг соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлэх.

281.15.Гарын үсэг зурах боломжит хугацаа нь дууссан, эсхүл гарын үсэг зурах шаардлагагүй олон улсын гэрээнээс бусад олон талт олон улсын гэрээнд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, гадаад харилцааны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гарын үсэг зурахаас өмнө энэ хуульд заасны дагуу Улсын Их Хуралтай зөвшилцөнө.

/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

29 дүгээр зүйл.Хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх

Хэвлэх

29.1.Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн хоёр талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:

29.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;

29.1.2.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.

29.2.Бусад Байнгын хороо, нам эвслийн бүлэг энэ хуулийн 29.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.

29.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан томьёоллоор ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

29.4.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцно.

29.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

291дүгээр зүйл.Олон талт олон улсын гэрээг соёрхон батлах асуудлыг хэлэлцэх

Хэвлэх

291.1.Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж дараахь санал, дүгнэлтийн аль нэгийг гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна:

291.1.1.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлах;

291.1.2.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх;

291.1.3.гэрээг тайлбартайгаар соёрхон батлах;

291.1.4.олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах.

291.2.Бусад Байнгын хороо, нам эвслийн бүлэг энэ хуулийн 291.1-д заасан олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл, шаардлагатай бол холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд ирүүлсэн бол тус хороо тэдгээрийг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахдаа харгалзан үзэж болно.

291.3.Нэгдсэн хуралдаан хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, Байнгын хорооноос оруулсан томьёоллоор ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргана.

291.4.Байнгын хороо гэрээг тайлбартайгаар батлах санал гаргасан бол уг тайлбар, мэдэгдлийн төслийг гэрээний хамт нэгдсэн хуралдаанд оруулж тусад нь санал хураалгаж батлуулна.

291.5.Нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжээгүй бол хуулийн төслийг хууль санаачлагчид буцаах тогтоол батлагдсанд тооцно.

291.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед гишүүд хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

291.7.Энэ хуулийн 291.1.2-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаас хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн олон улсын гэрээ соёрхон батлах тухай болон холбогдох бусад хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох бусад хуулийн төсөл эрхлэх асуудалд нь хамаарах Байнгын хороонд шилжүүлж, хуулийн төсөл хэлэлцэх ердийн журмаар хэлэлцэн батална.

/Энэ зүйлийг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмсэн/

30 дугаар зүйл. Гадаад улсыг хүлээн зөвшөөрөх, түүнтэй дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх

Хэвлэх

30.1.Засгийн газар гадаад улсыг хүлээн зөвшөөрөх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаан ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.

30.2. Засгийн газар гадаад улстай дипломат харилцаа шинээр буюу сэргээн тогтоохоор төлөвлөж байгаа бол энэ тухай саналаа танилцуулгын хамтаар Улсын Их Хуралд ирүүлнэ.

30.3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо энэ хуулийн 30.2-т заасны дагуу Засгийн газраас ирүүлсэн санал, танилцуулгыг хуралдаанаараа хэлэлцэж ил санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол саналыг дэмжиж байгаагаа Засгийн газарт хариу мэдэгдэх ба ингэхдээ уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар гишүүдийн гаргасан саналыг хавсаргана.

30.4.Засгийн газар гадаад улстай дипломат харилцаа тогтоох, эсхүл цуцлах асуудлаар тогтоолын төсөл өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг энэ хуулийн 30.1-д заасан журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

31 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх

Хэвлэх

31.1. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт Ерөнхийлөгч хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг чуулганы үеэр 14 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хориг тавьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 10 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэж тогтоол батална.

31.2.Хоригийг анх тухайн асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан холбогдох Байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

31.3.Нэгдсэн хуралдаанд хоригийг Ерөнхийлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч танилцуулсны дараа энэ хуулийн 31.2-т заасан Байнгын хороодын санал, дүгнэлтийг сонсоно.

31.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн хориг болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

31.5.Гишүүд энэ хуулийн 31.4-т заасны дагуу үг хэлсний дараа Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэх асуудлаар ил санал хураалт явуулах бөгөөд хэрэв хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн зарим хэсэгт хориг тавьсан бол тухайн зүйл, заалт нэг бүрээр санал хураалт явуулж дүнг танилцуулна.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.6.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр буюу 66.6 хувь нь хоригийг хүлээж аваагүй бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр үлдэнэ.

31.7.Хоригийн талаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл холбогдох Байнгын хорооны саналаар эхэлж санал хураалт явуулна.

31.8.Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан бол хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь хүчингүй болгох, шаардлагатай гэж үзвэл зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг хэлэлцэн баталж болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

31.9.Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсантай холбогдуулан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах бол холбогдох шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.

32 дугаар зүйл.Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам

Хэвлэх

32.1.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэц /цаашид "Цэц" гэх/ дүгнэлт гаргасан бол түүнийг ёсчилсноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.

32.2.Цэц дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврыг холбогдох Байнгын хороо болон Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд тайлбарлаж, дүгнэлтийнхээ үндэслэл, үр дагаврын талаар гишүүдийн асуултад хариулна.

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

32.3.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:

32.3.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон холбогдох Байнгын хороо хэлэлцэж бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг нь /хэсэгчлэн/ хүлээн зөвшөөрөх, эс зөвшөөрөх асуудлаар санал, дүгнэлт гаргана;

32.3.2.энэ хуулийн 32.3.1-д заасны дагуу Байнгын хороод Цэцийн дүгнэлтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргахдаа холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн Үндсэн хууль зөрчсөн гэсэн зүйл, хэсэг, заалт бүрээр, хэрэв Үндсэн хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн бол Үндсэн хуулийн холбогдох заалт бүрээр тус тусад нь санал хураалт явуулна;

32.3.3.нэгдсэн хуралдаан энэ хуулийн 32.3.2-т заасны дагуу Байнгын хорооноос гаргасан санал тус бүрээр ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх талаар тогтоол батлах бөгөөд уг тогтоолд зөвшөөрсөн, эс зөвшөөрсөн заалтыг тус тусад нь заана;

32.3.4.Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэх асуудлаар Хууль зүйн болон холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт зөрвөл нэгдсэн хуралдаан дээр Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтээр эхэлж санал хураалгах бөгөөд энэ санал эс дэмжигдвэл холбогдох Байнгын хорооны санал дэмжигдсэн гэж үзнэ;

32.3.5.хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол ажлын 15 өдрийн дотор тухайн болон холбогдох бусад хууль, шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлт оруулна;

32.3.6.Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ, сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцээгүй гэсэн Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн бол эдгээр шийдвэр хүчингүй болсонд тооцогдоно;

32.3.7.энэ хуулийн 32.3.5-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг холбогдох Байнгын хороо боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй;

32.3.8.Цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасан маргаантай асуудлаар Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй.

32.4.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасан маргаантай асуудлаар Цэц дүгнэлтээ Улсын Их Хуралд оруулсан бол Улсын Их Хурал дараах журмаар хэлэлцэнэ:

32.4.1.Цэцийн дүгнэлтийг чуулганы үеэр хүлээн авсан бол 7 хоногийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш 5 хоногийн дотор Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж санал, дүгнэлт гаргана;

32.4.2.Улсын Их Хурлын дарга Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлт гарсан бол нэгдсэн хуралдааныг олонхийн бүлгээс сонгогдсон дэд дарга, бусад тохиолдолд Улсын Их Хурлын дарга даргалан хуралдуулна;

32.4.3.нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор /цаашид "холбогдох албан тушаалтан" гэх/ Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлттэй танилцсаны дараа уг албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэх эсэх, эсхүл тухайн зөрчлийг арилгуулах талаар Хууль зүйн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэнэ;

32.4.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд энэ хуулийн 32.4.3-т заасан Цэцийн дүгнэлтийн үндэслэл, үр дагавар болон Байнгын хороодын санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно;

32.4.5.Үндсэн хуулийн зөрчилд холбогдсон албан тушаалтан санал хураахын өмнө Байнгын хорооны хуралдаан дээр 5 минутаас илүүгүй хугацаанд, нэгдсэн хуралдаан дээр 10 минутаас илүүгүй хугацаанд үг хэлж болно;

32.4.6.энэ хуулийн 32.4.3-т заасны дагуу гаргасан Байнгын хорооны саналаар ил санал хураалт явуулах бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол тухайн албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах асуудлыг энэ хууль болон холбогдох хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ;

32.4.7.энэ хуулийн 32.4.3-т заасан холбогдох албан тушаалтны талаар Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гаргасан бол энэ тухай дүгнэлтийг Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцүүлэхгүйгээр шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд энэ тохиолдолд асуулт хариулт, санал шүүмжлэл, санал хураалт явуулахгүй;

32.4.8.Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт гарсан бол уг дүгнэлтийг шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд энэ тухай Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид танилцуулна.

32.5.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байгаа эсэх талаар Улсын Их Хурал, эсхүл холбогдох албан тушаалтан өөрөө Цэцэд хандаж болно.

32.6.Цэц энэ хуулийн 32.5-д заасан албан тушаалтныг огцруулах, эгүүлэн татах Үндсэн хууль зөрчсөн гэх үндэслэл байна гэсэн дүгнэлт гаргасан бол түүнийг огцруулах, эгүүлэн татах эсэх асуудлыг энэ хуульд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд харин Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хуралдаанд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхи дэмжсэн бол энэ тухай хууль батална.

/Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

/Энэ зүйлийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

321дүгээр зүйл.Үндсэн хуулийн цэцийн тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан холбогдох хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах журам

Хэвлэх

/Энэ зүйлийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

321.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Цэцийн тогтоолоор хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хүчингүй болгосон бол Улсын Их Хурал Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулна.

321.2.Цэцийн тогтоолыг чуулганы үеэр хүлээн авсан бол ажлын 15 өдрийн дотор, чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш ажлын 15 өдрийн дотор холбогдох Байнгын хороо энэ хуулийн 321.1-д заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслийг боловсруулж, нэгдсэн хуралдаанд оруулах бөгөөд уг төслийн талаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагаас санал авахыг шаардахгүй.

33 дугаар зүйл.Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

33.1.Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрүүлэх тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш ажлын таван өдрийн дотор уг асуудлаар дүгнэлт гаргана.

33.2.Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын таван өдрийн дотор дараах журмаар батална:

33.2.1.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлийг сонсох;

33.2.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлтийг сонсох;

33.2.3.ил санал хураалт явуулах;

33.2.4.Ерөнхийлөгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авсан нэр дэвшигчийг Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн тухай хууль батлах.

33.3.Төрийн байгуулалтын байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэл, Төрийн байгуулалтын байнгын хорооны дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ зүйлийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

34 дүгээр зүйл. Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

34.1.Ерөнхийлөгч эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ Улсын Их Хуралд гаргасан бол Төрийн байгуулалтын байнгын хороо уг асуудлыг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

34.2.Нэгдсэн хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг ажлын 5 өдрийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулж, чөлөөлөгдөх хүсэлтийг гишүүдийн олонхи дэмжсэн бол Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай хууль батална.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

34.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

35 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

36 дугаар зүйл. Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцах

Хэвлэх

36.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

36.2.Ерөнхийлөгч ажлын тайлангаа жил бүр Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд уг тайланг нэгдсэн хуралдаанаар нэг сарын дотор сонсоно.

36.3.Ерөнхийлөгчийн тайлантай холбогдуулж гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

361дүгээр зүйл. Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хуульд тусгайлан заасан бусад асуудал хэлэлцэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

361.1.Улсын Их Хурал шийдвэр гаргахаар хууль тогтоомжид заасан болон хууль хэрэгжүүлэхтэй холбогдсон аливаа зохион байгуулалтын шинжтэй асуудлын талаар хариуцсан байгууллага, эрх бүхий албан тушаалтан саналаа ирүүлсэн бол холбогдох Байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлтээ шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулна.

361.2.Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн холбогдох шийдвэрийг гаргана.

361.3.Нэгдсэн хуралдаан шаардлагатай гэж үзвэл уг асуудлыг дахин хэлэлцүүлэхээр холбогдох Байнгын хороонд буцааж болно.

361.4.Байнгын хороо боловсруулан Улсын Их Хуралд оруулах асуудлыг энэ хуулийн 361.1-361.3-т заасан журмын дагуу хэлэлцэнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

362дугаар зүйл.Цэцэд хүсэлт гаргах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

362.1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан асуудлаар гишүүн Цэцэд хүсэлт гаргах саналыг Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлбэл уг асуудлыг Хууль зүйн байнгын хороо ажлын 14 өдрийн дотор хуралдаанаараа хэлэлцэж саналд дурдсан асуудал нэг бүрээр санал хураан нэгдсэн хуралдаанд санал, дүгнэлтээ оруулна.

362.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 362.1-д заасан санал, дүгнэлт гарснаас хойш ажлын 7 өдрийн дотор хуралдаж асуудал нэг бүрээр Байнгын хорооны саналаар санал хураалт явуулах бөгөөд санал хураалтаар олонхийн дэмжлэг авсан асуудлаар Цэцэд хүсэлт гаргахыг зөвшөөрсөн гэж үзнэ.

362.3.Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 362.2-т заасан асуудлаар хүсэлт гаргах тухай албан бичгийг Цэцэд хүргүүлнэ.

363дугаар зүйл.Цэцийн хуралдаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, тайлбар гаргах

Хэвлэх

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

363.1.Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэх хуралдаанд тайлбар авахаар ирүүлсэн Цэцийн албан бичгийг Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд шилжүүлнэ.

363.2.Холбогдох Байнгын хорооны дарга Цэцийн хуралдаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох гишүүний талаархи саналаа Улсын Их Хурлын даргад оруулна.

363.3.Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилно.

363.4.Итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн маргаантай асуудлаар Цэцэд өгөх тайлбарыг бэлтгэхэд Байнгын хорооны дарга шаардлагатай гэж үзвэл энэ талаар Байнгын хорооны гишүүдийн саналыг авах, эсхүл Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж чиглэл өгч болно.

364дүгээр зүйл.Онц болон дайны байдал зарлах, цуцлах тухай асуудлыг хэлэлцэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

364.1.Онц болон дайны байдал зарлах тухай асуудлыг Онц байдлын тухай хуулийн 5-7 дугаар зүйл, Дайны байдлын тухай хуулийн 5, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

364.2.Энэ хуулийн 364.1-д заасан шийдвэрийн төсөлтэй холбогдон гарах бусад хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг энэ хуульд заасан хугацааг харгалзахгүйгээр хэлэлцэнэ.

364.3.Онц болон дайны байдал зарлах тухай Ерөнхийлөгчийн зарлиг батлах, эсхүл хүчингүй болгох асуудлыг хэлэлцэхэд уг асуудлыг нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгч танилцуулна.

364.4.Онц байдал зарлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүд санаачлан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол уг асуудлыг нэгдсэн хуралдаанд хууль санаачилсан гишүүн танилцуулж, энэ хуулийн 364.1-д заасан дэгийн дагуу хэлэлцэнэ.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Албан тушаалтныг томилох, чөлөөлөх, эгүүлэн

татах асуудлыг хэлэлцэх журам

37 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

37.1.Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг томилуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснээс хойш Төрийн байгуулалтын байнгын хороо 3 хоногийн дотор хуралдаж санал, дүгнэлт гаргана.

37.2.Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн танилцуулга, Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжсэн бол түүнийг Ерөнхий сайдаар томилох тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн танилцуулга, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

37.4.Нэр дэвшигчийг гишүүдийн олонхи дэмжээгүй бол Ерөнхийлөгч 7 хоногийн дотор Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн өөр хүнийг Улсын Их Хуралд оруулна.

/Энэ хэсгийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

37.5.Ерөнхий сайд томилогдсоноосоо хойш 14 хоногийн дотор Засгийн газрын гишүүдийг томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

37.6.Байнгын хороод өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах нэр дэвшигчийг өргөн мэдүүлснээс хойш 3 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

37.7.Байнгын хороод Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн талаар санал, дүгнэлт гаргасны дараа нэгдсэн хуралдаан хуралдаж хүн бүрээр хэлэлцэн тус тусад нь ил санал хураалт явуулж олонхийн дэмжлэг авсан нэр дэвшигчдийг Засгийн газрын гишүүнээр томилох тухай нэг тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

37.8.Нэр дэвшигч олонхийн дэмжлэг авч чадаагүй бол Ерөнхий сайд 7 хоногийн дотор өөр хүний нэр дэвшүүлнэ.

37.9. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхий сайд болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

38 дугаар зүйл. Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

38.1.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах саналыг Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

38.2. Нэгдсэн хуралдаан Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хуралдаж Байнгын хорооны, хэрэв Цэц дүгнэлт гаргасан бол түүний дүгнэлтийг сонсож илээр санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол огцруулах тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

38.3. Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

38.4.Ерөнхий сайд, Засгийн газар, Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлаар нам, эвслийн бүлэг санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулж болно.

38.5.Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нэгдсэн хуралдаан дээр үг хэлж болно.

38.6.Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол энэ зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

39 дүгээр зүйл. Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцрох тухай саналыг хэлэлцэх журам

Хэвлэх

39.1.Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцрох тухайгаа илэрхийлж Улсын Их Хуралд саналаа өргөн мэдүүлсэн бол Төрийн байгуулалтын байнгын хороо 48 цагийн дотор хуралдаж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай тогтоолын төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанд оруулна.

39.2.Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 3 хоногийн дотор нэгдсэн хуралдааныг зохион байгуулж, Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг ил санал хураалтаар батална.

39.3.Нэгдсэн хуралдаанд огцрохоо илэрхийлсэн Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын аль нэг гишүүн танилцуулга хийнэ.

39.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдээс асуулт асууж хариулт авч болох бөгөөд үүнээс өөрөөр хэлэлцүүлэг явуулахгүй.

39.5.Улсын Их Хуралд олонхийн суудал авч Засгийн газар байгуулсан эвсэл Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 25.9-25.11-д заасны дагуу тарсантай холбогдуулж Засгийн газрыг огцруулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол энэ зүйлд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

391дүгээр зүйл.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

391.1.Ерөнхий сайд эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаанаас өмнө чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, түүнчлэн мөнхүү шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан Засгийн газрын гишүүний саналыг Улсын Их Хуралд оруулсан бол холбогдох Байнгын хороо уг асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

391.2.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 391.1-д заасан хүсэлтийг холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг нь хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

391.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

40 дүгээр зүйл. Цэцийн гишүүдийг томилох, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

40.1. Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчийг Хууль зүйн байнгын хороо ажлын 5 өдрийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

40.2. Нэгдсэн хуралдаан Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор хуралдаж нэр дэвшүүлсэн байгууллагын танилцуулга, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож нэр дэвшигч тус бүрээр ил санал хураалт явуулж олонхийн санал авсан нэр дэвшигчийг Цэцийн гишүүнээр томилох тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

40.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд нэр дэвшүүлсэн байгууллага болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

40.4.Цэцийн гишүүнийг эгүүлэн татах бол энэ талаар гарсан Цэцийн дүгнэлт, анх нэр дэвшүүлсэн байгууллагын саналыг энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

401дүгээр зүйл.Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

401.1.Цэцийн гишүүн эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхийн хугацаа дуусахаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг, эсхүл Төрийн албаны тухай хуульд заасан төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулж тэтгэвэрт гаргах асуудлыг анх илгээсэн байгууллага санал болгон Улсын Их Хуралд ирүүлсэн бол Хууль зүйн байнгын хороо энэ асуудлыг 7 хоногийн дотор хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд танилцуулна.

/Энэ хэсгийг 2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

401.2.Нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлт гарснаас хойш 7 хоногийн дотор хэлэлцэн ил санал хураалт явуулах бөгөөд чөлөөлөгдөх хүсэлтийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай тогтоол батлагдсанд тооцно.

401.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр Цэцийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шалтгаан үндэслэлийн талаар гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

41 дүгээр зүйл. Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулах журам

Хэвлэх

41.1.Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн танилцуулгыг Шүүхийн ерөнхий зөвлөл Улсын Их Хуралд ирүүлнэ.

41.2.Нэр дэвшигчийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Хууль зүйн байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд танилцуулна.

41.3.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

41.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчийн талаар санал хураалт явуулахгүй.

41.5.Нэр дэвшигчийг танилцуулсан талаар Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдээлнэ.

42 дугаар зүйл. Улсын ерөнхий прокурор, түүний орлогчийг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх журам

Хэвлэх

42.1.Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг томилохын өмнө зөвшилцөхөөр Улсын Их Хуралд саналаа ирүүлнэ.

42.2.Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

42.3.Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн санал, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэн ил санал хураалт явуулж дүнг Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.

42.4.Нэр дэвшигч олонхийн санал авч чадаагүй бол Ерөнхийлөгч өөр хүнийг санал болгоно.

42.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

43 дугаар зүйл. Гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх журам

Хэвлэх

43.1. Ерөнхийлөгч гадаад улсад суух элчин сайд, бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, эгүүлэн татах саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

43.2.Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.

43.3.Нэр дэвшигч нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй бол Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ.

43.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

43.5./Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

431дүгээр зүйл.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх журам

Хэвлэх

431.1.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох саналыг Улсын Их Хуралд зөвшилцөхөөр ирүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

431.2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Засгийн газраас зөвшилцөхөөр ирүүлсэн санал, танилцуулгыг хуралдаанаараа хэлэлцэж ил санал хураалт явуулж гишүүдийн олонхи дэмжсэн бол саналыг дэмжиж байгаагаа Засгийн газарт хариу мэдэгдэх ба ингэхдээ уг асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд анхаарвал зохих асуудлаар гишүүдийн гаргасан саналыг хавсаргана.

431.3.Хилийн чанадад ажиллах Дипломат төлөөлөгчийн газрыг шинээр нээн ажиллуулах, түвшин, байршлыг тогтоох тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, нэгдсэн хуралдаан ил санал хураалт явуулж гишүүдийн олонхийн саналаар шийдвэр гаргах бөгөөд энэ асуудлаар Улсын Их Хурал тогтоол батална.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

44 дүгээр зүйл. Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөх журам

Хэвлэх

44.1.Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг Улсын Их Хуралтай зөвшилцөхөөр өргөн мэдүүлсэн бол Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 7 хоногийн дотор урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

44.2.Нэгдсэн хуралдаан Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсон ил санал хураалт явуулж, дүнг Улсын Их Хурлын дарга Ерөнхийлөгчид бичгээр мэдэгдэнэ.

44.3.Нэр дэвшигч гишүүдийн олонхийн санал авч чадаагүй бол Ерөнхийлөгч өөр хүний нэрийг дэвшүүлнэ.

44.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

45 дугаар зүйл. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журам

Хэвлэх

45.1.Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана.

45.2.Нэгдсэн хуралдаан эрх бүхий албан тушаалтны санал, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

45.3.Томилогдох нэр дэвшигч гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй бол эрх бүхий албан тушаалтан өөр хүнийг санал болгох бөгөөд чөлөөлөх саналыг дэмжээгүй бол уг саналыг дахин оруулж болно.

45.4.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд эрх бүхий албан тушаалтны санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан, түүнчлэн нэр дэвшигчээс асуулт асууж, үг хэлж болно.

45.5.Хуульд заасны дагуу албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурал, Байнгын хороо, Улсын Их Хурлын дарга гаргах, нэр дэвшүүлэх бол холбогдох хуульд заасан журам, шаардлага, шалгуурыг үндэслэнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

45.6.Байнгын хороо хуульд заасны дагуу албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

ДОЛДУГААР БҮЛЭГ

Засгийн газар, холбогдох бусад байгууллагын тайлан,

мэдээлэл, илтгэл болон асуулга, асуултын

хариуг сонсох, хэлэлцэх журам

46 дугаар зүйл.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцэх журам

Хэвлэх

46.1.Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг жил бүрийн 4 дүгээр сарын 1-ний дотор Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

46.2.Хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Улсын Их Хурал дараа жилийн Үндсэн чиглэлийг хэлэлцэж эхлэхээс өмнө хэлэлцсэн байна.

46.3.Засгийн газар Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг зорилт, арга хэмжээ тус бүрээр гаргасан байна.

46.4.Хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тогтоолын төсөл боловсруулан нэгдсэн хуралдаанд оруулна

/Энэ хэсгийг 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

46.5.Нам, эвслийн бүлэг, Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хөтөлбөр, Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хуралдаанаараа хэлэлцсэн бол гаргасан санал, дүгнэлтээ холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.6.Нэгдсэн хуралдаан Ерөнхий сайдын илтгэл, холбогдох Байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, хөтөлбөр, Үндсэн чиглэлийн биелэлтийн тухай тогтоол батална.

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

46.7.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон холбогдох бусад албан тушаалтан, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

47 дугаар зүйл. Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тайланг хэлэлцэх

Хэвлэх

47.1.Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага жилийн ажлынхаа тайланг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд дараа оны нэгдүгээр улиралд багтаан Улсын Их Хуралд гишүүдийн тоогоор ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

47.2. Байнгын хороод тайланг дор дурдсан харьяаллаар хэлэлцэнэ:

47.2.1.Үндэсний аудитын газрын тайланг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороо;

47.2.2. Монголбанкны тайланг Эдийн засгийн байнгын хороо;

47.2.3.Төрийн албаны зөвлөлийн тайланг Төрийн байгуулалтын байнгын хороо;

47.2.4.Үндэсний статистикийн хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороо;

47.2.5.Хүний эрхийн Үндэсний Комиссын илтгэлийг Хууль зүйн байнгын хороо;

47.2.6.Санхүүгийн зохицуулах хорооны тайланг Эдийн засгийн байнгын хороо;

47.2.7.Байгаль орчны төлөв байдлын тайланг Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хороо.

47.2.8.Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тайланг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо.

/Энэ заалтыг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

47.3.Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи Улсын ерөнхий прокурорын мэдээллийг Хууль зүйн байнгын хороо энэ хуульд заасан журмаар хэлэлцэнэ.

47.4.Байнгын хорооны хуралдаанд тайланг тухайн байгууллагын дарга танилцуулна.

47.5.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тайлан, мэдээллийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх санал, дүгнэлт гаргаж болно.

47.6. Байнгын хороо тайланг хэлэлцсэний үндсэн дээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил дутагдлыг засах, ажлаа эрчимжүүлэх чиглэлээр тайлагнасан байгууллагад чиглэл өгсөн тогтоол гаргаж болно.

47.7.Нэгдсэн хуралдаан энэ хуулийн 47.5-д заасны дагуу холбогдох байгууллагын тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлтийг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл тогтоол батлах буюу бусад шийдвэр гаргаж болно.

47.8.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд тайлан, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлж болно.

47.9.Авлигатай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилт, авлигын ерөнхий нөхцөл байдлын талаархи мэдээллийг Авлигатай тэмцэх газар жил бүрийн эхний улиралд Улсын Их Хуралд мэдээлнэ.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

47.10.Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг энэ хуулийн 47.2.5-д заасан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, зохих журмын дагуу Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн./

48 дугаар зүйл. Ерөнхий сайд нэгдсэн хуралдаанд мэдээлэл хийх журам

Хэвлэх

48.1.Хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилт, улс орны эдийн засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон олон нийтийн анхаарал татсан тулгамдсан бусад асуудлаар Улсын Их Хурал дахь цөөнхийн гишүүдээс амаар тавьсан асуултад Ерөнхий сайд сар бүрийн нэг дэх болон гурав дахь долоо хоногийн Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийж гишүүдийн асуултад хариулна.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

48.2. Ерөнхий сайд энэ хуулийн 48.1-д заасан мэдээлэл хийхэд Засгийн газрын бүх гишүүд байлцана.

48.3. Ерөнхий сайдын мэдээллийг Байнгын хороодын хуралдаанаар урьдчилан хэлэлцэхгүй.

48.4. Ерөнхий сайдын мэдээллийг нэгдсэн хуралдаанаар сонсохоос 7 хоногийн өмнө Улсын Их Хурал дахь цөөнхийн гишүүдэд бичгээр ирүүлнэ.

48.5. Нэгдсэн хуралдаан дээр Ерөнхий сайд 25 минутад багтаан мэдээлэл хийх бөгөөд Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн төлөөлөл 25 минутад багтаан үг хэлнэ.

48.6. Энэ хуулийн 48.5-д заасны дагуу Ерөнхий сайд мэдээлэл хийж, цөөнхийн төлөөлөл үг хэлсний дараа цөөнхийн төлөөлөл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдээс дор дурдсан журмаар асуулт асууна:

48.6.1. Улсын Их Хурал олонхийн бүлэгтэй бол цөөнхийн бүлгийн, эсхүл 8-аас дээш суудалтай намын төлөөлөл;

48.6.2. Улсын Их Хурал олонхийн бүлэггүй бол Засгийн газрын бүрэлдэхүүнд ороогүй цөөнхийн бүлэг, эсхүл 8-аас дээш суудалтай намын төлөөлөл;

48.6.3. Улсын Их Хурал олонхийн бүлэггүй бөгөөд 8-аас дээш суудал авсан бүх нам, эвсэл Засгийн газарт төлөөлөлтэй бол тэдгээр нам, эвслийн бүлгийн төлөөлөл тус тус 5 минутад багтаан ээлжлэн асуулт асууж, үг хэлж болно.

48.7. Энэ хуулийн 48.6-д заасан асуулт хариулт, үг хэлэх үйл ажиллагааг 1 цаг 30 минутад багтаан зохион байгуулна.

48.8.Ерөнхий сайдыг тодорхой сэдвээр мэдээлэл хийх шаардлагагүй гэж үзвэл мэдээллийн цагт энэ хуулийн 48.1-д дурдсан сэдвийн хүрээнд гишүүдийн тавьсан асуултад шууд хариулт өгөх ажлыг зохион байгуулж болно.

/Энэ хэсгийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

481 дүгээр зүйл.Мэдээлэл сонсох

Хэвлэх

/Энэ зүйлийг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

481.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19.2.7-д заасан мэдээллийг холбогдох байгууллага, албан тушаалтан Байнгын хороонд ирүүлнэ.

481.2.Энэ хуулийн 481.1-д заасан мэдээллийг тухайн асуудлыг эрхэлсэн Засгийн газрын гишүүн, холбогдох байгууллагын дарга, эсхүл тэдгээрийн орлогч хийнэ.

481.3.Байнгын хороо мэдээллийг сонсох үед гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

481.4.Байнгын хороо тухайн мэдээллийг сонсоод шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгч болно.

49 дүгээр зүйл. Гишүүний асуулгын хариуг хэлэлцэх журам

Хэвлэх

49.1.Гишүүн асуулга тавих, түүний хариуг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.2, 33.2-33.6-д заасныг үндэслэн дор дурдсан журмыг баримтална:

49.1.1.гишүүн асуулгын хариуг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх;

49.1.2.Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх тов, дарааллыг Зөвлөлийн саналыг харгалзан тогтоох;

49.1.3.асуулгын хариултыг нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд тухайн асуудлыг хариуцан хэлэлцүүлэх Засгийн газрын гишүүнийг Ерөнхий сайд Улсын Их Хурлын даргад урьдчилан мэдэгдэх;

49.1.4.нэгдсэн хуралдаан дээр асуулгад хариулах хугацаа 5 минутаас илүүгүй, гишүүд асуулгын хариулттай холбогдуулж асуулт асуух хугацаа 3 минутаас илүүгүй байх;

49.1.5.асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх.

49.2.Асуулгын хариуг ээлжит чуулганы үеэр сар бүрийн хоёр дахь, дөрөв дэх долоо хоногийн Баасан гаригийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шаардлагатай бол Баасан гаригийн үдээс өмнөх хуралдаанд хэлэлцэж болно.

/Энэ хэсэгт 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

50 дугаар зүйл. Гишүүний асуултын хариуг хэлэлцэх журам

Хэвлэх

50.1.Гишүүн асуулт тавих, түүний хариуг хэлэлцэхдээ Улсын Их Хурлын тухай хуулийн 33.1.3, 33.7-33.10-т заасныг үндэслэн дор дурдсан журмыг баримтална:

50.1.1.асуултын хариулт нь бичгийн А4 хэмжээний 1 хуудаснаас илүүгүй байх;

50.1.2. гишүүн асуултын хариуг бичгээр авсны дараа түүнийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх саналаа Байнгын хорооны даргад бичгээр ирүүлэх;

50.1.3.Байнгын хорооны дарга асуултын хариуг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх товыг гишүүний саналыг харгалзан Зөвлөлд танилцуулж шийдвэрлэх;

50.1.4. Байнгын хорооны хуралдаан дээр асуултын хариуг холбогдох албан тушаалтан 3 минутаас илүүгүй хугацаанд өгөх ба гишүүд 3 минутаас илүүгүй хугацаанд асуулт асуух;

50.1.5.холбогдох албан тушаалтан асуултад хариулсны дараа асуулт тавьсан гишүүн 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх, тавьсан асуулттайгаа холбоотой өөр асуулт асуух.

50.2. Асуултын хариуг сонсох ажиллагааг олон нийтэд мэдээлнэ.

51 дүгээр зүйл. Байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн тайланг сонсох

Хэвлэх

51.1.Засгийн газрын гишүүд хагас жил тутам хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгийн болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, үндсэн чиглэлийн хэрэгжилтийн талаархи тайланг холбогдох Байнгын хороонд ирүүлнэ.

51.2.Байнгын хороод Улсын Их Хурлын тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан харьяаллаар Засгийн газрын гишүүдийн тайланг хуралдаанаараа хэлэлцэнэ.

51.3.Тайланг хэлэлцэх үед гишүүд асуулт асууж, үг хэлж болно.

51.4.Байнгын хороо Засгийн газрын гишүүний тайланг хэлэлцээд, шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомж, Улсын Их Хурлаас баталсан бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр тогтоол гаргаж болно.

51.5.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл тайлангийн дүнтэй холбогдуулан зохих журмын дагуу хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж болно.

52 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

Хэвлэх

НАЙМДУГААР БҮЛЭГ

НИЙТИЙН СОНСГОЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

511 дүгээр зүйл.Нийтийн сонсгол

Хэвлэх

511.1.Нийтийн сонсголын тухай хуульд заасан Улсын Их Хурлаас зохион байгуулах хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, томилгооны сонсголыг холбогдох Байнгын болон дэд, түр хороо, төсвийн хяналтын сонсголыг Төсвийн байнгын хороо зохион байгуулна.

511.2.Нийтийн сонсголыг нэгдсэн болон тухайн Байнгын, дэд, түр хорооны хуралдаантай давхардуулахгүйгээр зохион байгуулах бөгөөд Улсын Их Хурлын чуулганы чөлөөт цагт зохион байгуулж болно.

511.3.Нийтийн сонсгол зохион байгуулах хүсэлтийг бичгээр гаргах бөгөөд түүнд сонсгол зохион байгуулах үндэслэл, шаардлагыг тодорхой заасан байх ба сэдэв, зорилго, товын талаархи саналаа тусгаж болно.

511.4.Иргэн, хуулийн этгээдээс хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын болон төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах хүсэлтийг Улсын Их Хуралд ирүүлсэн бол холбогдох Байнгын болон дэд, түр хороо Нийтийн сонсголын тухай хуулийн 7.1, 8.4-д заасан шаардлагыг хангаж байгаа эсэх, тухайн асуудлаар нийтийн сонсгол явуулах эсэхийг хуралдаанаараа хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв нийтийн сонсгол зохион байгуулах шаардлагагүй гэж үзсэн бол үндэслэл бүхий хариуг хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд ажлын гурван өдрийн дотор бичгээр өгнө.

511.5.Хууль тогтоомжийн төслийн сонсгол зохион байгуулахыг Нийтийн сонсголын тухай хуулийн 7.2-т зааснаар холбогдох Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэнэ.

512 дугаар зүйл.Нийтийн сонсголын бэлтгэл хангах

Хэвлэх

512.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооноос нийтийн сонсголын товыг тогтоосон бол товлосон өдрөөс хойш долоо хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Улсын Их Хурлын цахим хуудсаар сонсгол явуулах сэдэв, огноо, цаг, байр, ажиглагчаар оролцох хүний тоо, оролцогчдыг хэрхэн бүртгэх, бүртгэл дуусах хугацааг нийтэд зарлаж мэдээлнэ.

512.2.Нийтийн сонсголын товыг хойшлуулах шаардлагатай бол Нийтийн сонсголын тухай хуулийн 20.4-д зааснаар дахин зарлана.

512.3.Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, шинжээч, ажиглагч /цаашид "оролцогч" гэх/ нар нийтийн сонсгол болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө Байнгын болон дэд, түр хороонд бүртгүүлэх ба бүртгэл дуусмагц тэдний нэрсийг жагсаалтаар гарган Улсын Их Хурлын цахим хуудсанд байрлуулна.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

512.4.Оролцогч санал, тайлбар, мэдээллээ нийтийн сонсгол болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө бичгээр өгнө.

512.5.Төсвийн хяналтын сонсгол зохион байгуулах хугацааг товлон зарламагц тухайн асуудлаар дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагад холбогдох баримт бичгийг хүргүүлэх бөгөөд төрийн аудитын байгууллага гаргасан дүгнэлтээ нийтийн сонсгол болохоос ажлын гурваас доошгүй өдрийн өмнө ирүүлнэ.

512.6.Томилгооны сонсголд тухайн албан тушаалтныг нэр дэвшүүлсэн, санал болгосон этгээд, нэр дэвшигчийг заавал оролцуулна.

512.7.Нийтийн сонсголын зохион байгуулалтын асуудлыг Улсын Их Хурлын Тамгын газар хариуцна.

513дугаар зүйл.Нийтийн сонсголд ажиглагчийг оролцуулах

Хэвлэх

513.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанаар нийтийн сонсголд ажиглагчаар оролцох хүний тоог урьдчилан тогтооно.

513.2.Нийтийн сонсголд ажиглагчаар оролцох иргэн, хуулийн этгээд Нийтийн сонсголын тухай хуулийн 22.1-д заасан шаардлагыг хангасан хүсэлтийг бичгээр ирүүлэх бөгөөд тогтоосон хугацаанд бүртгүүлсэн байна.

513.3.Ажиглагч нь нийтийн сонсголын үед асуулт асуух, үг хэлэх эрх эдлэхгүй.

514дүгээр зүйл.Нийтийн сонсгол даргалагчийг томилох

Хэвлэх

514.1.Холбогдох Байнгын болон дэд, түр хорооны хуралдаанаар нийтийн сонсгол даргалагч /цаашид "сонсгол даргалагч" гэх/-ийг томилно.

/Энэ хэсэгт 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

514.2.Нийтийн сонсголыг зохион байгуулах ажлын хэсгийг Байнгын хорооны тогтоолоор байгуулж болно.

/Энэ хэсгийг 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

515дугаар зүйл.Нийтийн сонсгол зохион байгуулах журам

Хэвлэх

515.1.Нийтийн сонсголыг дараахь журмаар зохион байгуулна:

515.1.1.сонсгол даргалагч нийтийн сонсголын зорилго, оролцогчдын ирц, дэгийг танилцуулах;

515.1.2.сонсгол даргалагч оролцогчийн санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуулт асуух дарааллыг тогтоох;

515.1.3.нийтийн сонсголд дуудаж ирүүлсэн албан тушаалтан нь тухайн сэдвээр мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх талаар тодруулга авах;

515.1.4.оролцогчийн санал, дүгнэлт, тайлбар, мэдээллээ танилцуулах хугацаа 10 минутаас илүүгүй байх;

515.1.5.Улсын Их Хурлын гишүүн санал, тайлбар, мэдээлэлтэй холбогдуулан оролцогчоос асуулт асуух хугацаа дөрвөн минутаас илүүгүй, нэмэлт асуулт асуух хугацаа нэг минутаас илүүгүй байх;

515.1.6.оролцогч нь Улсын Их Хурлын гишүүний асуултад хариулах хугацаа дөрвөн минутаас илүүгүй, нэмэлт хариулт өгөх хугацаа нэг минутаас илүүгүй байх.

515.2.Оролцогч нь нийтийн сонсголын үеэр сонсгол даргалагч, Улсын Их Хурлын гишүүн, бусад оролцогчоос асуулт асуухгүй.

515.3.Оролцогч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх бөгөөд санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах, асуултад хариулахдаа бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, нэр төрийг нь гутаах, басамжлах, яриаг нь таслах, бусдын өмнөөс нь үг хэлэх, хүч хэрэглэх зэрэг үйлдэл гаргахыг хориглоно.

515.4.Нийтийн сонсголын тухай хуулийн 20.5-д зааснаар албан тушаалтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сонсголд ирээгүй нь сонсголыг хойшлуулах үндэслэл болохгүй.

515.5.Сонсгол даргалагч нь Нийтийн сонсголын тухай хуулийн 17.1-д заасан эрх, үүргээс гадна дараахь эрхтэй:

515.5.1.сонсголын дэгийг зөрчсөн, энэ зүйлийн 515.3-т заасан үйлдэл гаргасан оролцогчийн үг хэлэх эрхийг сануулахгүйгээр хасах;

515.5.2.сонсголын тогтсон сэдвээс өөр сэдвийг хөндсөн тохиолдолд сануулга өгөх;

515.5.3.сонсголын үйл ажиллагаанд саад учруулсан этгээдийг танхимаас гаргах.

515.6.Сонсгол даргалагч нийтийн сонсголоор хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан бичгээр ирүүлсэн санал, хүсэлт, мэдээллийг уншиж танилцуулан сонсголын тэмдэглэлд тусгуулж болно.

516дугаар зүйл.Нийтийн сонсголыг хаалттай явуулах

Хэвлэх

516.1.Нийтийн сонсголын тухай хуулийн 6.3-т зааснаар хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлаар зохион байгуулах нийтийн сонсголыг хаалттай явуулна.

516.2.Хаалттай сонсголыг явуулахад энэ хуулийн 5, 6 дугаар зүйлд заасан нийтлэг журам, хаалттай хуралдааны дэгийг баримтална.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

/Энэ бүлгийн дугаарыг 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

Бусад асуудал

53 дугаар зүйл. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг Улсын Их Хуралд танилцуулах, ёсчлох, хэвлэн нийтлэх, мэдээлэх журам

Хэвлэх

53.1. Энэ хуульд заасны дагуу батлагдсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хийх, ёсчлох ажиллагааг дараахь журмаар гүйцэтгэнэ:

53.1.1. холбогдох Байнгын хороо, Улсын Их Хурлын Тамгын газрын эцсийн найруулга хийсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга хянаж Улсын Их Хурлын даргад эцсийн хувилбарыг танилцуулах;

53.1.2. Улсын Их Хурлын дарга энэ хуулийн 53.1.1-д заасны дагуу ирүүлсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг хянаж Улсын Их Хуралд танилцуулахыг зөвшөөрөх;

53.1.3. Улсын Их Хурал энэ хуулийн 53.1.2-т заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгатай танилцаж ёсчлохыг зөвшөөрөх.

53.1.4.Улсын Их Хурал энэ хуулийн 53.1.3-т заасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгатай танилцах үед Улсын Их Хурлын гишүүний гаргасан найруулга, үг хэллэгийн засварыг хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр оруулах.

/Энэ заалтыг 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./

53.2. Улсын Их Хурлын дарга болон Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хуулийн 53.1.1, 53.1.2-т заасны дагуу эцсийн найруулгыг хянахдаа түүний агуулга, бодлого, зарчмыг алдагдуулахгүйгээр зөвхөн найруулга, үг хэллэг, дэс дараалал, бүтцийн шинжтэй засвар хийж болно.

53.3. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулга хийж Улсын Их Хуралд танилцуулах хугацааг түүний хэмжээ, цар хүрээ, холбогдох Байнгын хорооны саналыг харгалзан Улсын Их Хурлын дарга тогтооно.

53.4. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн эцсийн найруулгыг энэ хуулийн 53.1.3-т заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулснаас хойш Улсын Их Хурлын дарга ажлын 3 өдрийн дотор түүнд гарын үсэг зурж ёсчилно.

53.5. Энэ хуулийн 53.4-т заасны дагуу ёсчилсон хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Улсын Их Хурлын Тамгын газар 24 цагийн дотор Ерөнхийлөгчийн Тамгын газарт илгээнэ.

53.6. Энэ хуулийн 53.5-д заасны дагуу илгээсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээж авсан өдрөөс хойш ажлын 5 өдөрт багтаан Ерөнхийлөгч тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг бүхэлд нь буюу түүний зарим хэсэгт хориг тавих эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

53.7. Ерөнхийлөгч энэ хуулийн 53.6-д заасны дагуу хориг тавьсан бол Улсын Их Хурал түүнийг хүлээж авснаас хойш дараалал харгалзахгүйгээр тэргүүн ээлжинд, тэгэхдээ ажлын 14 өдрийн дотор нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх бөгөөд түүнд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хоригийг хүлээн аваагүй бол тухайн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөнө.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

53.8. Ерөнхийлөгч Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы чөлөөт цагт хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт хориг тавьсан бол түүнийг ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш энэ хуулийн 53.7-д заасан хугацаанд хэлэлцэн шийдвэрлэнэ.

53.9. Монгол Улсын Үндсэн хуульд заасан онцгой нөхцөл байдал үүссэн, эсхүл Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы хугацаа өндөрлөхтэй холбогдуулан Улсын Их Хурал Ерөнхийлөгчийн хориг тавих хугацааг энэ хуулийн 53.6-д зааснаас өөрөөр тогтоож болно.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

53.10. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг "Төрийн мэдээлэл" эмхэтгэлд албан ёсоор нийтэлнэ.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

53.11. Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг олон нийтэд таниулах, сурталчлах ажлыг холбогдох Байнгын хороо Тамгын газартай хамтран зохион байгуулна.

531 дүгээр зүйл.Улсын Их Хурлын үйл ажиллагааг мэдээлэх журам

Хэвлэх

531.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааг телевизийн тусгай сувгаар шууд нэвтрүүлэх болон телевиз, радиод тусгай цаг гаргаж олон нийтэд сурталчлах, мэдээлэх ажлыг Улсын Их Хурлын Тамгын газар зохион байгуулна.

531.2.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг хэвлэл мэдээллийн байгууллагаас ирүүлсэн саналыг нь харгалзан Улсын Их Хурлын Тамгын газар хэвлэл мэдээллийн ажилтанд нэр зааж олгоно. Хэвлэл мэдээллийн байгууллага нь саналаа ирүүлэхдээ тухайн ажилтны ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг нь харгалзсан байвал зохино.

/Энэ хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

531.3.Энэ хуулийн 531.2-т заасан сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн ажилтан нь Монгол Улсын Төрийн ордны тухай хуульд заасан журмыг баримтлан үйл ажиллагаа явуулна.

/Энэ хэсэгт 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

531.4./Энэ хэсгийг 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

/Энэ зүйлийг 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар нэмсэн/

54 дүгээр зүйл.Чуулганы хуралдааны тэмдэглэл хөтлөх, түүнийг хадгалах, ашиглах журам

Хэвлэх

54.1. Нэгдсэн болон Байнгын, дэд, түр хороо, ажлын хэсэг, нам, эвслийн бүлгийн хуралдааны явцыг бичгээр болон соронзон хальсанд нэгэн зэрэг, шаардлагатай бол дуу, дүрс бичлэгийн хэрэгсэл ашиглан тэмдэглэж /цаашид "хуралдааны тэмдэглэл" гэх/ хадгална.

54.2.Хуралдааны тэмдэглэлд дараахь баримт бичгийг хавсарган хадгална:

54.2.1.тухайн хуралдаанаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, хуралдаанд урилгаар оролцсон болон байлцсан хүмүүсийн нэр, албан тушаал;

54.2.2.хуралдаанаар хэлэлцсэн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл /хувилбарууд/, тэдгээрийн үзэл баримтлал, танилцуулга, хавсаргасан санал, судалгаа бусад баримт бичиг;

54.2.3.хэлэлцэж байгаа асуудлаар гишүүд, ажлын хэсэг, бусад Байнгын, дэд, түр хороо, нам, эвслийн бүлгээс холбогдох Байнгын хороонд бичгээр ирүүлсэн саналын томъёолол, тэдгээрийн үндэслэл, тооцоо, судалгааг тайлбарласан баримт бичиг;

54.2.4. ажлын хэсгээс Байнгын, дэд, түр хороонд, Байнгын хороо, нам, эвслийн бүлгээс нэгдсэн хуралдаанд оруулсан санал, дүгнэлт, санал хураалгах томъёоллын төсөл;

54.2.5. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурал, гишүүдэд иргэд, байгууллагаас ирүүлсэн санал, сонордуулга, мэдэгдэл, цахилгаан утас;

54.2.6.гишүүн хуралдааны тэмдэглэлд тусгайлан тэмдэглүүлэхээр бичгээр гаргасан санал.

54.3. Хуралдааны товч тэмдэглэлд дараахь зүйлийг заавал тусгана:

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.3.1.хуралдаан эхэлсэн, завсарласан, дууссан болон асуудлыг хэлэлцэж эхэлсэн, дууссан он, сар, өдөр, цаг, минут;

54.3.2.хэлэлцсэн төсөл буюу асуудал, түүнийг танилцуулсан албан тушаалтан, ажлын хэсгийн бүрэлдэхүүн;

54.3.3. хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдээс тавьсан асуулт, түүний хариулт, түүнчлэн гишүүдээс гаргасан санал, шүүмжлэл, хэлсэн үг;

54.3.4.санал хураалтын дүн /тоо, хувиар/, хэрэв нэрээр санал хураасан бол гишүүн бүрийн нэр, өгсөн санал;

54.3.5.хуралдааны ирц /тоо, хувиар/, хуралдаанд ирээгүй гишүүний нэр, шалтгаан;

54.3.6.хуралдаанд хоцорч ирсэн, чөлөө авсан, өвчтэй байсан, тасалсан гишүүний нэр;

54.3.7.гишүүний тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үг.

54.4.Гишүүний хэлсэн үгийг хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгах бөгөөд тусгайлан тэмдэглүүлэхээр хэлсэн үгийг тухайн гишүүнээр хянуулж гарын үсэг зуруулна.

54.5.Гишүүн хүсвэл хуралдааны тэмдэглэлтэй аливаа хязгааргүйгээр танилцах эрхтэй бөгөөд төрийн нууцад хамрагдсан хуралдааны тэмдэглэлтэй танилцсан бол нууцлалыг задруулахгүй байх бүх талын арга хэмжээ авна.

54.6.Хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн болон нэгдсэн хуралдааны анхны, эцсийн хэлэлцүүлгийн дүнг тусгасан төслүүдийг гарсан шийдвэрийн хамтаар дарааллаар нь байршуулан дугаарлаж, хуралдааны товч тэмдэглэлд заавал хавсаргана.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.7.Нэгдсэн хуралдааны тэмдэглэлтэй Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны тэмдэглэлтэй холбогдох Байнгын хорооны дарга, ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэлтэй түүний ахлагч тус тус танилцаж гарын үсэг зурна.

54.8.Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг энэ хуульд заасан журмаар эмхэлж архивын нэг нэгж болгон товъёоглож, архивын тухай хууль тогтоомжид заасан журмын дагуу хадгална.

/Энэ хэсэгт 2018 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт "архивын тухай хууль тогтоомжид" гэснийг "архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль тогтоомжид" гэж 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

54.9. Хууль тогтоомж, бүлгийн дүрэмд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн хуралдааны тэмдэглэлийг энэ хуульд заасан журмын дагуу хөтлөх бөгөөд түүнийг хадгалах, ашиглах, архивын нэгж болгох, архивт шилжүүлэх журмыг бүлэг өөрөө тогтооно.

55 дугаар зүйл. Хуралдааны тэмдэглэлийг ашиглах, хадгалах журам

Хэвлэх

55.1.Хуралдааны бичвэр болон соронзон тэмдэглэлийг чуулганы мэдээлэл бэлтгэж нийтлэх, хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээлэл, лавлагаа өгөх, маргаантай асуудлыг шийдвэрлэх зорилгод ашиглана.

55.2.Нэгдсэн хуралдааны тэмдэглэлийг Улсын Их Хурлын номын санд болон Улсын Их Хурлын үйл ажиллагааг орон нутагт сурталчлах сүлжээнд байршуулж олон нийт танилцах бололцоог хангана.

55.3.Хуралдааны бичвэр, соронзон болон дуу, дүрс бичлэгийн тэмдэглэлтэй гишүүд, Тамгын газрын ажилтнууд шууд, бусад байгууллагын ажилтан, албан тушаалтан Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвшөөрснөөр танилцаж болно.

55.4.Энэ хуулийн 55.3-т заасан тэмдэглэлтэй гишүүд, Тамгын газрын ажилтан 7 хоног хүртэл хугацаагаар танилцаж болох бөгөөд зөвшөөрөлгүйгээр олшруулах, хувилахыг хориглоно.

55.5.Бусад байгууллагын ажилтан энэ хуулийн 55.3-т заасан тэмдэглэлтэй Тамгын газрын архивт танилцана.

55.6.Энэ хуулийн 55.3-т заасан тэмдэглэлийг Тамгын газрын архивт хадгалах бөгөөд түүнийг хадгалах, ашиглах нарийвчилсан журмыг Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.

/Энэ хэсэгт "архивын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын" гэснийг "архив, албан хэрэг хөтлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын" гэж 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

55.7.Төрийн нууцтай холбоотой асуудал хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл, түүнчлэн төрийн нууцад хамаарах баримт бичгийг архивын нэгж болгох, тэдгээрийг ашиглах, хадгалах асуудлыг төрийн нууцын хууль тогтоомж, тэдгээрийн дагуу батлагдсан журам, дүрэм, зааврын дагуу зохицуулна.

56 дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

56.1.Энэ хуулийг батлагдсан өдөр буюу 2007 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ЛҮНДЭЭЖАНЦАН