- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ТӨРИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЗЭРЭГЛЭЛ, ЦАЛИНГИЙН СҮЛЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ
1995 оны 7 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 132
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :
1.Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Үндсэн хуулийн цэц, Хүний эрхийн үндэсний комисс, Төрийн албаны зөвлөлийн ажлын албаны зарим албан тушаалын ангилал, зэрэглэлийг 1 дүгээр хавсралтын, дээрх албадын албан хаагчдын албан тушаалын цалингийн сүлжээг 2 дугаар / 2-р хавсралтыг ЗГ-ын 1995 оны 199 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/ хавсралтын ёсоор тус тус баталж, цалинг энэхүү сүлжээг үндэслэн энэ о-ны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн тооцож олгохоор тогтоосугай.
2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд дурдсан байгууллагуудын туслах албан тушаал эрхэлж байгаа албан хаагчийг Засгийн газрын 1995 оны 94 дүгээр тогтоолоор баталсан "төрийн үйлчилгээний албаны албан тушаалын ангилал, зэрэглэл"-ийн "ТҮ-4"-т хамааруулсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ
Монгол Улсын шадар сайд Л.ЭНЭБИШ
/ Засгийн газрын 2001 оны 53, 2002 оны 183 дугаар тогтоолоор оруулсан нэмэлтийг тусгав./
Текст томруулах
A
A
A