- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (мэдээллийн аюулгүй байдал)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2010 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар 141
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (мэдээллийн аюулгүй байдал)
Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр"-ийг 1 дүгээр, "Мэдээллийн аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээ, шаардагдах хөрөнгийг жил бүрийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх Үндсэн чиглэл, төсөвт тусгах, хандивлагч орон, олон улсын банк, санхүүгийн байгууллагын зээл, тусламжийн хөрөнгөөр санхүүжүүлэх зэрэг арга хэмжээ авч, хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Хөтөлбөр батлагдсантай холбогдуулан "Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын үйл ажиллагааны дүрэм" /MNS/ISO 17799:2007/, "Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, шаардлага" /MNS/ISO 27001:2007/ зэрэг стандартыг яам, Засгийн газрын агентлагуудад мөрдүүлэн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Тагнуулын ерөнхий газрын дарга Р.Болд, Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Сансар нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.ХҮРЭЛБААТАР
Текст томруулах
A
A
A