A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХИМИЙН ХОРТ БОЛОН АЮУЛТАЙ БОДИСЫГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ БООМТЫН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2006 оны 12 дугаар сарын 19-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 296

Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 15.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Химийн хорт болон аюултай бодисыг Монгол Улсын улсын хилээр нэвтрүүлэх боомтын жагсаалтыг дор дурдсанаар баталсугай:

а/Дорноговь аймаг дахь Замын-Үүдийн боомт;

б/Сэлэнгэ аймаг дахь Алтанбулагийн боомт;

в/Сэлэнгэ аймаг дахь Cүхбаатар боомт;

г/"Чингис хаан" олон улсын нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх боомт.

д/Дорнод аймаг дахь Баянхошууны боомт;

е/Сүхбаатар аймаг дахь Бичигтийн боомт;

("д, е"- заалтыг 2007-03-20-ны 65-р тогтоолоор нэмсэн)

ж/ Өмнөговь аймаг дахь Гашуунсухайтын боомт.

("ж"- заалтыг 2010-08-18-ны 203-р тогтоолоор нэмсэн)

2. Химийн хорт болон аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлэхэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчны сайд И.Эрдэнэбаатар, Монгол Улсын сайд У.Хүрэлсүх, Улсын гаалийн ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Байгаль орчны сайд
М.ЭНХБОЛД И.ЭРДЭНЭБААТАР