- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
ИРГЭНИЙ ХАМГААЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
1994 оны 6 дугаар сарын 2-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 40
Иргэний хамгаалалтын тухай хууль шинээр батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
Сайд нарын Зөвлөл, Засгийн газрын шийдвэрийг Иргэний хамгаалалтын тухай хуульд нийцүүлэх арга хэмжээг 1994 оны 11 дүгээр сарын 1-ний дотор авахыг Засгийн газарт даалгасугай.
ДАРГА Н.БАГАБАНДИ
Текст томруулах
A
A
A