A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 51

Төрийн ордон, Улаанбаатар хот

Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар, Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн тогтоож, 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тогтоосугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2008 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 08 дугаар тогтоолыг 2010 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ