- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
ШҮҮГЧИЙН БОЛОН ПРОКУРОРЫН АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
2002 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр
Дугаар 77
Улаанбаатар хот
Төрийн албаны тухай хуулийн 28.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. "Монгол Улсын шүүхийн шүүгчийн албан тушаалын сарын цалингийн хэмжээ"-г 1 дүгээр хавсралтаар, "Монгол Улсын прокурорын байгууллагын прокурорын албан тушаалын сарын цалингийн хэмжээ"-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай. /Улсын Их Хурлын 2004 оны 14 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцсон./.
2. Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан цалинг 2002 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн олгохоор тогтоосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Шүүгчийн болон прокурорын албан тушаалын цалингийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Улсын Их Хурлын 2001 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 80 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Ж.БЯМБАДОРЖ
Текст томруулах
A
A
A