- Нүүр
- Ерөнхийлөгчийн зарлиг
- ГАЗРЫН ТОСТОЙ ХОЛБОГДСОН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
1995 оны 2 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 39
Улаанбаатар хот
ГАЗРЫН ТОСТОЙ ХОЛБОГДСОН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ТАВИХ ТУХАЙ
1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 1995 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 2 дугаар зөвлөмжид улсын стратегийн ач холбогдолтой түүхий эдтэй холбогдсон асуудлыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байнгын хяналтад байлгаж, тогтмол зөвлөлдөж байх тухай заасан билээ. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, боловсруулалт, хадгалалт, борлуулалттай холбогдсон асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээс нь өмнө түүнийг судалж, санал, дүгнэлтээ Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулж байх орон тооны бус ажлын хэсгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд байгуулсугай.
2.Газрын тосны хайгуул, олборлолт, тээвэрлэлт, боловсруулалт, хадгалалт, борлуулалттай холбогдсон асуудлаар шийдвэр гаргахаасаа хоёр долоо хоногийн өмнө холбогдох материалыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулахаар ирүүлж байхыг төрийн болон аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагад үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ П.ОЧИРБАТ
Текст томруулах
A
A
A