A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай

2003 оны 12 дугаарсарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 54

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.

2. Үйлдвэрлэл, технологийн парк байгуулж, хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд олон улсын байгууллага, хандивлагч орнууд, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах ажлыг зохион байгуулахыг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

MOНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР