A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2010 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 36

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийг 1 дүгээр хавсралтаар, "Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийн жагсаалтыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2."Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /С.Батболд/-т үүрэг болгосугай:

1/"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлж эхлэх;

2/тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2010 оны намрын, 2011 оны хаврын ээлжит чуулганд тус тус өргөн мэдүүлэх;

3/"Шинэ бүтээн байгуулалт" дунд хугацааны зорилтот хөтөлбөр"-ийн биелэлтийг хоёр жил тутам гаргаж Улсын Их Хуралд танилцуулах.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хороо /Ц.Баярсайхан/-нд даалгасугай.

4.Энэ тогтоолыг гарсантай холбогдуулан "Агаарын бохирдлыг бууруулах талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Улсын Их Хурлын 2007 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 46 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ