A

A

A

  • Нүүр
  • Ерөнхийлөгчийн зарлиг
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шинэчлэн найруулсан дүрэм/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2002 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 39

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

/Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шинэчлэн найруулсан дүрэм/

"Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай" Монгол Улсын хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Зарлиг болгох нь:

1.Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын шинэчлэн найруулсан дүрмийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1998 оны 132 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАНБАНДИ