A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ ТОГТООХ ТУХАЙ /БХС, СС-ын 2021 оны А191/131 дүгээр тушаалаар хүчингүй болсон./
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

1998 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 397/339

Улаанбаатар хот

ГЭРЭЭТ ЦЭРГИЙН АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн нэг, Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 15 дугаар тогтоолын 2 дугаар заалтын дагуу "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ыг хэрэгжүүлэхийн тулд ТУШААХ нь:

1. "Цэргийн албыг сайн дурын үндсэн дээр гэрээгээр хаах журам"-ыг 1998 оноос хэрэгжүүлэхийг БХЯ-ны нарийн бичгийн төрийн нарийн бичгийн дарга /хурандаа С.Баасанхүү/-д даалгасугай.

2. Гэрээт албаны цэргийн албан хаагчийн нэг сарын үндсэн цалинг ТТ-ын 2-оор тогтоосугай.

3. Гэрээт албаны цэргийн албан хаагчийн цалингийн асуудлыг төсвийн дотоод зохицуулалтаар хийхийг БХЯ-ны Санхүүгийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга /хурандаа Д.Бямбацогт/-д үүрэг болгосугай.

4. Гэрээт цэргийн албанд шаардлагатай албан тушаал, мэргэжлээр Зэвсэгт хүчний анги, салбарт 90 хүн, хилийн цэргийн анги, салбарт 50 хүнийг сонгон шалгаруулах журмын дагуу шалган авч алба хаалгахыг Зэвсэгт хүчний Ерөнхий штабын дарга /хошууч генерал Ц.Дашзэвэг/, Хилийн цэргийг удирдах газрын дарга /хошууч генерал Д.Базарсад/ нарт үүрэг болгосугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Р.ОДОНБААТАР

САНГИЙН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Б.БАТБАЯР

1998 оны 6 дугаар сарын 18-ны өдөр улсын бүртгэлийн 1424 дугаарт бүртгэсэн.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2021 оны 08 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/191/131

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Батлан хамгаалахын сайд, Сангийн сайдын 1998 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр баталсан "Гэрээт цэргийн албан хаагчийн цалинг тогтоох тухай" 397/339 дугаар хамтарсан тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангахгүй байх тул хүчингүй болсонд тооцсугай.

2.Тушаалыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэхийг Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар /хурандаа С.Ганбямба/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /хурандаа Б.Эрхэмбаяр/-т даалгасугай.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД   Г.САЙХАНБАЯР

САНГИЙН САЙД   Б.ЖАВХЛАН