A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат Хүүхдийг үрчлүүлэх журам
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД,

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН

САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2001 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр

Дугаар 100/32

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Гэр бүлийн тухай Монгол Улсын хуулийн 58.7-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаадын иргэнд Монгол Улсын харьяат хүүхдийг үрчлүүлэх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Энэ журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жадамбаа нарт даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1999 оны 237/А/287 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД НИЙГМИЙН ХАМГААЛАЛ,

ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ХӨДӨЛМӨРИЙН САЙД Ш.БАТБАЯР