- Нүүр
- Сайдын тушаал
- Журам батлах тухай /Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам/
МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ
Журам батлах тухай / Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам /
2009 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 31
Аялал жуулчлалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Аялал жуулчлалын байгууллагын ангилал тогтоох журам"-ыг 1 дүгээр, ангиллын гэрчилгээний загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, аялал жуулчлалын байгууллагуудын мэдээллийн цахим сан бүрдүүлэхийг Аялал жуулчлалын газар /Э.Баттулга/-т үүрэг болгосугай.
З.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2008 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 79 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Л.ГАНСҮХ
Улсын бүртгэлд 2009 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 3017 дугаарт бүртгэгдсэн
Текст томруулах
A
A
A