- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам/ - БХС, ЗТХС-ын 2022 оны А-38/A/24-р тушаалаар хүчингүй болсон.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ЗАМ, ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2007 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр
Дугаар 390/180
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам/
Улсын нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 13 дугаар зүйлийн 13.2 дахь заалтуудыг үндэслэн ТУШААХ НЬ:
1.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам-ыг Хавсралт 1-ээр, Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам-ыг Хавсралт 2-оор тус тус баталсугай.
2.Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам, Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам-ыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тус тус мөрдсүгэй. 3.Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт шинжилгээ, үнэлгээний газар (хурандаа Б.Коля), Иргэний нисэхийн ерөнхий газар (С.Батмөнх)-т тус тус даалгасугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД М.СОНОМПИЛ
ЗАМ ТЭЭВЭР, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Ц.ЦЭНГЭЛ
Улсын бүртгэлд 2008 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 2972 дугаарт бүртгэсэн.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2022 оны 2 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар А-38/А/24
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Улсын нисэхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Улсын агаарын хөлгийн онцгой болон тусгай үүргийн нислэгийн хөдөлгөөнийг зохицуулах хамтарсан журам"-ыг нэгдүгээр, "Улсын нисэхийн аэродромыг хамтран ашиглах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Батлан хамгаалахын сайд, Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 390/180 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Батлан хамгаалах яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (хурандаа Б.Эрхэмбаяр), Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (М.Энхболд)-т тус тус даалгасугай.
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Г.САЙХАНБАЯР
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР
Текст томруулах
A
A
A