- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх жура
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам/
2011 оны 07 дугаар сарын 09 -ны өдөр
Дугаар 230
Улаанбаатар хот
Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай Монгол Улсын хуулийн 8.1.7 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1."Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах бие бүрэлдэхүүнийг сургаж бэлтгэх, сонгох, үүрэг гүйцэтгэх үед дагаж мөрдөх журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Энэ журмыг 2011 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөхийг Зэвсэгт хүчний Жанжин штаб /дэслэгч генерал Ц.Бямбажав/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаалыг Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан "Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам"-ын 2.6.1-д зааснаар Улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газар /дэд хурандаа Ш.Сүхбаатар/-т хариуцуулсугай.
4.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, ажиллахыг яамны Мэдээлэл, хяналт шинжилгээ, үнэлгээний газар /хурандаа Н.Бямбадорж/-т даалгасугай.
САЙД Л.БОЛД
Улсын бүртгэлд 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 3265 дугаарт бүртгэсэн
Текст томруулах
A
A
A