- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007-264-т/ - БХС-ын 2020 оны А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/
МОНГОЛ УЛСЫН БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2007-264-т/
2010 оны 10 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 403
"Улсын нисэхийн тухай" хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-ийг үндэслэн "Журам батлах тухай" Батлан хамгаалахын сайдын 2007 оны 8 дугаар сарын 1-ний өдрийн 264 дүгээр тушаалаар баталсан "Онцгой үүргийн нислэг үйлдэх журам"-д өөрчлөлт оруулахтай холбогдуулан ТУШААХ нь:
1. "Онцгой үүргийн нислэг үйлдэх журам"-ын 2.1-ийн "Монгол Улсын Ерөнхийлөгч болон Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь" гэснийг "Захиалагч нь" гэж, мөн журмын 8.1-ийн "ИНЕГ-ын даргын баталсан Онцгой үүргийн нислэг үйлдэх журам" гэснийг "Иргэний агаарын хөлгийн онцгой үүргийн нислэгийн журам" гэж, "Онцгой үүргийн нислэг үйлдэх журам"-ын нэрийг "Улсын агаарын хөлгөөр онцгой үүргийн нислэг үйлдэх журам" гэж тус тус өөрчилсүгэй.
2. "Онцгой үүргийн нислэг үйлдэх журам"-ын 1.3 дахь заалтын онцгой үүргийн нислэгт тооцох нислэгүүдийг "Улсын нисэхийн тухай" хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3-д "Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Гадаад улсын өндөр хэмжээний зочдод үйлчлэх нислэг" гэж тодорхой заасан тул уг журмын 1.3 дахь заалтыг хассугай.
3. "Журамд өөрчлөлт оруулах тухай" Батлан хамгаалахын сайдын 2010 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 345 дугаар тушаалыг хүчингүйд тооцсугай.
САЙД Л.БОЛД
Улсын бүртгэлд 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 3195 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A
/БХС-ын 2020 оны А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/