A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 7 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 252

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сурталчилгааны хөтөлбөр"-ийг 1 дүгээр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн I улиралд Засгийн газарт танилцуулж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид тус тус даалгасугай. 3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсвийн төсөлд тусган зээл, тусламж, төсөлд хамруулан санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Д.Хаянхярваа, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ