A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 5 дугаар сарын 16-ны өдөр

Дугаар 169

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн "Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг сайжруулах тухай" Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны 01/01 дүгээр зөвлөмжийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Төрийн гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдмэл байдлыг хангах журмыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолын 1 дэх хэсэгт заасан журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан "Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай" Засгийн газрын 2010 оны 162 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Гадаад харилцааны сайд Л.БОЛД

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.БАТБАЯР