A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 10 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 343

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 18.1.2, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 11.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Цаг агаарын төлөв байдлын байнгын ажиглалтын талбайн зориулалттай нийт 42292.7 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, талбайн хэмжээ, хилийн заагийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Ус, цаг уур, орчны шинжилгээ хийхэд зориулсан талбайгаас гадагш 100 метрийн дотор хамгаалалтын бүс тогтоож, хэмжилт, шинжилгээ хийхэд саад болох аливаа үйл ажиллагаа явуулахыг хориглосугай.

3. Улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд гэрчилгээ олгож, аймаг, нийслэлийн Ус, цаг уур, орчны шинжилгээний албадтай газар эзэмших гэрээ байгуулж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Барилга, хот байгуулалтын сайд Ц.БАЯРСАЙХАН