A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 

Дугаар 374

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3, 7.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам"-ыг 1 дүгээр, "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг дэмжиж, уг аргачлалыг батлан хэрэгжүүлэхийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд даалгасугай.

3. Энэхүү тогтоолоор баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.ОЮУН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 58

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 5.3, 7.7-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Байгаль орчны стратегийн болон хуримтлагдах нөлөөллийн үнэлгээний журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачлалыг баталж мөрдүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд даалгасугай.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ