- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ /Оюутан-цэрэг/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг, Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Оюутан-цэрэг хөтөлбөр"-ийг 1 дүгээр, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. "Оюутан-цэрэг хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэхтэй холбогдсон 2014 оны үйл ажиллагаанд шаардагдах 712.757.500 (долоон зуун арван хоёр сая долоон зуун тавин долоон мянга таван зуун) төгрөгийг батлан хамгаалахын 2014 оны төсөвт зохицуулалт хийж санхүүжүүлэхийг зөвшөөрч, цаашид шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгах арга хэмжээ авахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Улаан нарт даалгасугай.
3. Их, дээд сургуулиудын оюутан залууст суралцах хугацаанд нь цэргийн ерөнхий бэлтгэл болон цэргийн тусгай бэлтгэл сургалтыг зохион байгуулж цэргийн алба хаалгах журам боловсруулан ажиллахыг Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр нарт тус тус даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Батлан хамгаалахын сайд Д.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A