A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 99

Улаанбаатар хот

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ Төрийн албаны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3, Цагдаагийн албаны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, Цагдаагийн албаны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагдаагийн алба хаагчийн төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам"-ыг 1 дүгээр, "Цагдаагийн алба хаагчдад албан ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл олгох журам"-ыг 2 дугаар, "Цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдлийн хувь хэмжээ"-г 3 дугаар, "Цагдаагийн алба хаагчдад мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох журам"-ыг 4 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай./Энэ тогтоолын 3-р хавсралтад ЗГ-ын 2014 оны 126-р тогтоолоор өөрчлөлт орсон /

2. Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын энгийн орон тоонд шилжин ажиллах алба хаагчид төрийн тусгай алба хаасан хугацааны, цагдаагийн албан тушаалын цолны нэмэгдэл, албан ажлын онцгой нөхцөлийн, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг хэвээр тооцож, энгийн орон тоонд шинээр орох ажилтанд цалин хөлсийг "Төрийн албан хаагчийн албан тушаалын цалингийн сүлжээ, доод жишгийг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 78 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээгээр тооцон олгосугай.

3. Цагдаагийн албан тушаалын цолны ангилал, зэрэглэлийн дагуу цол буурч байгаа алба хаагчдын цолны нэмэгдлийн хувь хэмжээг цалингийн сандаа багтаан бууруулахгүй байх зохион байгуулалтын арга хэмжээ авч, 2015 оноос эрхэлж байгаа албан тушаалын цалин хөлсийг тооцон олгохыг Цагдаагийн ерөнхий газрын дарга Б.Билэгтэд даалгасугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Цэргийн цолны цалингийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 1999 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 38 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн "цагдаагийн болон" гэснийг, "Журам батлах тухай" (Цагдаа, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагын болон дотоодын цэргийн алба хаагчдад төрийн тусгай алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам) Засгийн газрын 1999 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн 211 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн "цагдаа", "болон дотоодын цэргийн" гэснийг, мөн тогтоолын хавсралтын 1 дүгээр зүйлийн "цагдаа", "болон дотоодын цэргийн" гэснийг тус тус хассугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолд нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2005 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 212 дугаар тогтоолыг, "Цагдаагийн алба хаагчдад зарим нэмэгдэл олгох журам батлах тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 243 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ

Хууль зүйн сайд Х.ТЭМҮҮЖИН