A

A

A

Хуулийн төсөл

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2025-2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ

  • Нийтлэсэн:
  • Огноо: 2023-05-08 09:02:23
  • Нийт ирүүлсэн санал 5
  • Дагасан тоо 0
  • Үзсэн тоо 873

дугаар 6

Бусдын эд зүйл хулгайлах гэмт хэргийн субъектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай болон хувийн аль ч сэдэлтээр үйлдэгдэж болно. 2.Эрүүгийн хуулийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон, хязгаарлалт тогтоосон барааг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн хууль бус үйлдлээр илрэх ба хохирол, хор уршиг учруулсан эсэхийг шаардахгүй. Тиймээс Х, Ц нарын улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн эд зүйл буюу халдлагагын зүйл болох “адуу” нь Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд ямар хэм хэмжээгээр хориглодог, эсхүл тодорхой хязгаарлалт тогтоосон болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад зайлшгүй тогтоох, энэ талаарх баримт бичгийг хэргийн материалд хавсаргах шаардлагатай. Энэ нь уг гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. Харин субъектив шинж нь субъект өөрийн үйлдлийг хууль бус гэдгийг мэдэж түүнийг хүсэж үйлдсэн санаатай гэм буруугийн хэлбэртэй байна. 3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив шинж нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдлээр илэрнэ. Субъектив шинж нь гэм буруугийн санаатай хэлбэртэй. Гуравдугаар алхам: Дээрх гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг Х, Ц нарын үйлдлийн шинжтэй нийцүүлэн хуулийн үндэслэл бүхий зүйлчлэлийг хийе. А/.Үндсэн гэмт хэргийн хувьд зүйлчлэл хийх 1.Х-ийн хувьд: а/. Х нь Ц-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэн С-ийн 10 тооны адууг хулгайлан 9 сая 330 мянган төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлд заасан гэмт хэрэг; б/. Х нь Ц-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хулгайлсан иргэн С-ийн 10 тооны адууг Монгол Улсын хилийн боомтгүй газраар хууль бусаар хил нэвтрүүлсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд заасан гэмт хэрэг; в/. Х нь Ц-тэй бүлэглэн, 2016 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүлэглэн улсын хилийн 170 дугаартай тэмдэгтээр хууль бусаар хил нэвтэрсэн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд зааснаар тус тус зүйлчлэх боломжтой. Х, Ц нар С-ийн адууг хулгайлсан үйлдлийн улмаас учруулсан хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан ямар хэмжээний хохирол учруулснаас хамааран хэргийн зүйлчлэлд нөлөөлнө. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт бусдын олон тооны мал хулгайлсан, мөн 145.3 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг хулгайлж их хэмжээний хохирол учруулсан бол хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлтэй. Бусдын малыг хулгайлах гэмт хэргийг Эрүүгийн хуулийг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцсон. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг нь уг хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу гэмт хэргийн ангиллын хувьд “хүндэвтэр” гэмт хэрэгт багтана. 2017 онд батлагдсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан хэрэг нь мөн

  • Г.ШҮРЭНЦЭЦЭГ
  • 2023-05-08 22:26:56

Санал хүсэлтийн ID

KXAX-ZUHO-EOJ32

Санал хүсэлтийн огноо

2023-05-08 22:26:56

Санал хүсэлтийн төлөв

Шинэ