A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ (Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 319

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 42.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханд үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам батлах тухай" Засгийн газрын 2018 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 27 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр

Дугаар 343

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТАЛЖ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Барилгын тухай хуулийн 32.1.9, 42.4-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зөвлөх үйлчилгээ үзүүлэх иргэн, хуулийн этгээдэд тавих шаардлага, бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дүрэм батлах тухай" Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 170 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилгын ажлын захиалагчийн дүрэм"-ийн 2.9 дэх заалтыг "Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдах барилга байгууламжийн захиалагч нь Барилгын тухай хуулийн 37.2-т заасны дагуу барилга захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэх эрх бүхий төрийн өмчит хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, эсхүл холбогдох чиглэлээр бүртгүүлсэн зөвлөх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий хуулийн этгээдийг сонгон ажиллуулж болно." гэж өөрчилсүгэй.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатарт үүрэг болгосугай.

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 319 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Б.МӨНХБААТАР