Бүлэг: 1979
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 267
ГОРИМ БАТЛАХ ТУХАЙ
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлтийн горим"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлттэй холбоотой захиргааны актыг энэ тогтоолын 1 дэх заалтад заасан горимтой нийцүүлэх арга хэмжээ авч, шинэчлэн баталж мөрдүүлэхийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт тус тус даалгасугай.
3. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох Засгийн газрын гишүүн, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 267

ГОРИМ БАТЛАХ ТУХАЙ

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Шинжилгээнд зориулан авсан хэв загвар, дээжийн хадгалалт, тээвэрлэлтийн горим”-ыг хавсралт ёсоор баталсугай.