- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2020 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ (ЗАХИРАМЖ)
ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Засгийн газрын 2020 оны 16 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2005 оны 6 дугаар сарын 22-ны өдөр .
Улаанбаатар хот
Дугаар 139
Тариалангийн тухай хуулийн 4.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Буудай" санг "Тариалан эрхлэлтийг дэмжих сан" болгон зохион байгуулж, аж ахуйн тооцооны зарчмаар ажиллуулсугай
2. "Буудай" сан болон тус сангийн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Хөтөл, Сүхбаатар хот дахь Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Хархорин салбаруудыг үндсэн болон эргэлтийн хөрөнгө, өр авлагын хамт "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-д тус тус шилжүүлсүгэй
3. "Тариалан эрхлэлтийг дэмжих санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай./Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2015-10-12-ны өдрийн 403-р тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон/
4. "Тариалан эрхлэлтийг дэмжих сан"-гийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуйн сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Н.Алтанхуяг нарт даалгасугай.
5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 1999 оны З дугаар сарын З-ны өдрийн 37 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A