- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ,ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2011 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 104
Улаанбаатар хот
ЖУРАМ,ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ (Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай)
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих тухай журам"-ыг 1 дүгээр, "Хүнд үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулах үйлдвэрлэл, технологийн паркийн байршил, үйл ажиллагааны чиглэл"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай./ЗГ-ын 2015-6-15-ны өдрийн 247-р тогтоолоор энэ тогтоолын 2-р хавсралтыг хүчингүй болсонд тооцсон/
2. Үйлдвэрлэл, технологийн парк болон улсын эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн томоохон бүтээн байгуулалтад оролцож байгаа хөрөнгө оруулагчдыг дэмжих эрх зүйн орчныг сайжруулах асуудлыг судлан, тодорхой санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд С.Баярцогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Эрдэс баялаг, эрчим хүний сайд Д.Зоригт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун нарт даалгасугай.
Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД
Хүнс,хөдөө аж ахуй,хөнгөн
үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ
Эрдэс баялаг,эрчим хүчний сайд Д.ЗОРИГТ
Текст томруулах
A
A
A