Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2000 оны 10 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

/Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам /

1. Монгол Улсын Хилийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3-т заасныг үндэслэн "Улсын хил хамгаалалтад иргэдийг оролцуулах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Уг зарлиг батлагдсантай холбогдуулан 1996 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 19 дүгээр зарлигийг хүчингүйд тооцсугай.

3. Энэ зарлигийг 2001 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАГАБАНДИ