- Нүүр
- Аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж
- АРХИ, ТАМХИҮЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
ДОРНОД АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ
Аймгийн Засаг даргын 2012 оын 04 сарын 20-ны өдрийн А/148 дугаар захирамжаар хүчингүйд тооцсугай.
АРХИ, ТАМХИҮЙ ӨДӨР ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ
2002 оны 8 дугааор сарын 26-ны өдөр Чойбалсан
Дугаар 217
![]() |
Монгол улсын “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”, Засгийн газрын 2001 оны 224 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2002 оны 07 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь: |
![]() |
1.”Тамхи ба эрүүл мэнд” аймгийн бага хуралд оролцогсдоос аймгийнхаа хүн амын эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэх, эрүүл мэндийг нь хамгаалах зорилгоор гаргасан “Тамхигүй орчин- Биднийх” уриалга зөвлөмжийг дэмжин хэрэгжүүлэхийг төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн нийт удирдлага, иргэдэд даалгасугай. |
![]() |
2.Хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй архидалт, тамхидалтын хамрах хүрээг багасгахын тулд жил бүрийн 4 дүгээр сарын 15 “Дэлхийн эрүүл мэндийн өдөр”, 5 дугаар сарын 31 “Дэлхий нийтээр тамхи татахгүй өдөр”, 6 дугаар сарын 1 “Эх үрсийн баяр”, 9 дүгээр сарын 1 “Хичээлийн шинэ жилийн нээлт”-ийн өдрүүдийг аймгийн хэмжээнд “Архи,тамхигүй өдөр” болгон тэмдэглэж байсугай. |
![]() |
3.Уг өдрүүдэд аймгийн нийт нутаг дэвсгэрт архи, тамхи худалдаалах, хэрэглэхийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хориглосугай. |
![]() |
4.Энэхүү захирамжийг хэрэгжүүлэхэд анхаарч, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Хууль зүйн хэлтэс, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын алба, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай. |
ЗАСАГ ДАРГА Д.ОДБАЯР
![]() |
2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2178 дугаарт бүртгэсэн. |
Текст томруулах
A
A
A
![](https://legalinfo.mn/storage/uploads/files/suld1.png)
![](assets/custom/legal/image/time.png)
Сонсох:
Таны санал хүсэлт