- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-"Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлын стандартыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох журам"
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар А/118
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Дэлхийн худалдааны байгууллагын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн 7.7 дахь заалт, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 2711 дүгээр зүйлийн 2711.1.16 дахь заалт, Гаалийн Ерөнхий Газрын Мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:
1."Худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлын стандартыг хангасан аж ахуйн нэгжид гаалийн итгэмжлэл олгох журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2.Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн гэрчилгээ болон таних тэмдгийг батлагдсан загварын дагуу хэвлүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс /Д.Долгорсүрэн/-т үүрэг болгосугай.
3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газрын дэд дарга /Ц. Гэндэнцэвээн/-д даалгасугай.
4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн "Журам батлах тухай" А/288 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА Б.АСРАЛТ
Текст томруулах
A
A
A