A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам батлах тухай /ЗХХАЭ-ийн 2021 оны 2-т нийтлэгдсэн/.
Бүлэг: 1979

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар A/235

Улаанбаатар хот

Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам батлах тухай

Оюуны өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дах заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Аж үйлдвэрийн өмчийн эрхийн Маргаан шийдвэрлэх зөвлөлийн ажиллах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Б.Баасандорж/-д, үйл ажиллагаандаа мөрдөхийг Оюуны өмчийн газрын дарга /Б.Энхсүх/-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын "Комиссын ажиллах журам, бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай" 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.НЯМБААТАР