- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ-Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам
ЕРӨНХИЙ АУДИТОРЫН ТУШААЛ
2020 оны 12 дугаар сарын 9-ний өдөр
Дугаар А/95
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 29 дүгээр зүйлийн 29.1.3, 29.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Батлагдсан журмыг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг төрийн аудитын төрөлжсөн болон аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудиторуудад үүрэг болгосугай.
3.Төрийн аудитын байгууллагаас албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох, хэрэгжилтийг тооцох, тайлагнах үйл явцыг загварчлан програмчлах, цахим мэдээллийн сан үүсгэх нөхцөлийг бүрдүүлж, журмыг хэрэгжүүлэх заавар, аргачлалаар хангаж ажиллахыг Стратегийн удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор /Б.Бундхорол/-т даалгасугай.
4.Батлагдсан журмыг аудитад нэвтрүүлэх, төлөвшүүлэхэд шаардлагатай сургалт зохион байгуулахыг Тамгын газрын дарга /Ц.Ганболд/, Стратегийн удирдлагын газрын захирал бөгөөд тэргүүлэх аудитор /Б.Бундхорол/ нарт үүрэг болгосугай.
5.Энэ журам батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн А/95 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ АУДИТОР Д.ЗАНДАНБАТ
Текст томруулах
A
A
A