A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам/
Бүлэг: 1979

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/182

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн ТУШААХ нь:

1."Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан илгээх, хүлээн авах, хянах, баталгаажуулах журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, хугацаа хоцроосон тайлан ирүүлэх албан хүсэлтийн бүртгэлийн хяналтын картын маягтыг хоёрдугаар хавсралтаар, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогод залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг гуравдугаар хавсралтаар, даатгуулагчийн төрөлд залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг дөрөвдүгээр хавсралтаар, даатгуулагчийн үндсэн мэдээлэлд залруулга хийснийг мэдүүлэх тайлангийн маягтыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тушаал, баталсан журам, маягтыг мөрдөн ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Д.Зоригт/-т үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Батжаргал/, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Чинзориг/-т тус тус даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны А/99 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тушаалыг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдсүгэй.

САЙД  А.АРИУНЗАЯА