A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар А/603

Улаанбаатар хот

Экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин байгалийн нөөцийн удирдлагын газар /Ц.Уранчимэг/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А/677 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙДЫН ТУШААЛ

2025 оны 2 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар А/75

Улаанбаатар хот

ЭКОЛОГИ-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНЭЛГЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Зарим зүйл нэн ховор, ховор, элбэг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар /Ц.Уранчимэг/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ОДОНТУЯА

/Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2026 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авсан/