A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дахь жагсаалт, Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 3 дахь жагсаалт/, /ЗХХАЭ №19. 2023.07.03/
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/197

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, Хүний эмийн зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хүний эмийн зөвлөлийн 2022 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд "Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дахь жагсаалт"-ыг нэгдүгээр, "Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 3 дахь жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төрлийн дагуу зайлшгүй шаардлагатай эмээр тасралтгүй, хүртээмжтэй хангаж эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажиллахыг төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

3. "Зайлшгүй шаардлагатай эмийн 10 дахь жагсаалт", "Хүүхдийн зайлшгүй шаардлагатай эмийн 3 дахь жагсаалт"-д орсон эмийг үйлдвэрлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх, импортлох зэргээр эмийн хангамжийг сайжруулж ажиллахыг үндэсний эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн дарга, захирал, эрхлэгч нарт даалгасугай.

4. Тушаалын хэрэгжилтийг хангаж, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлж ажиллахыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газарт үүрэг болгосугай.

5. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2020 оны А/625 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД С.ЧИНЗОРИГ