A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр

Дугаар 60

Улаанбаатар хот

НИЙСЛЭЛИЙН БАГАНУУР ДҮҮРГИЙН "БАГАНУУР-УС" ААТҮГ-ЫН ЦЭВЭР, БОХИР УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийслэлийн Багануур дүүргийн "Багануур-Ус" ААТҮГ-ын цэвэр, бохир усны үйлчилгээний тарифыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Төсөвт байгууллагаас бусад үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллага, айл өрхийн батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 01-ний өдрөөс, төсөвт байгууллагын батлагдсан тарифыг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тус тус мөрдөж, хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажиллахыг "Багануур-Ус" ААТҮГ /Ж.Энхбат/-т даалгасугай.

3.Ус хангамж, ариутгах татуургын үйлдвэрлэл, үйлчилгээний зардалд хяналт тавьж, хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлж хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлж ажиллахыг "Багануур-Ус" ААТҮГ /Ж.Энхбат/-т үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2021 оны 149 дүгээр тогтоолыг энэхүү тогтоолын 2 дахь заалтад заасан хугацаанаас эхлэн тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцож ажиллахыг Үнэ тариф, судалгааны газар /Б.Доржбат/-т даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Л.БОЛД

Ж.ДАВААЦЭРЭН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ