A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар А/239, А/244

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Шүүх шинжилгээний тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Яллагдагч, шүүгдэгчийг эрүүл мэндийн байгууллагад байрлуулах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг зохион байгуулж, үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүх шинжилгээний ерөнхий газрын дарга (цагдаагийн хурандаа Ж.Буянбат)-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга (П.Сайнзориг), Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга (С.Төгсдэлгэр)-д тус тус даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/217/423 дугаар хамтарсан тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Х.НЯМБААТАР                                                                 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЧИНЗОРИГ