A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/483, А/220

Улаанбаатар хот

Гадаад ажилтныг Монгол Улсад ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх заалт, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гадаад ажилтныг Монгол Улсад ирсний дараа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах журам"-ыг нэгдүгээр, "Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалыг мөрдөж ажиллахыг Эрүүл мэндийн байгууллагын дарга, захирал нарт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар (З.Энхболд)-т, Эрүүл мэндийн хөгжлийн төв (Б.Нарантуяа)-д тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч (С.Төгсдэлгэр), Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга (Э.Ганхүү) нарт тус тус даалгасугай.

4.Тушаал батлагдсантай холбогдуулан "Гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтнийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, мэдээлэх журам батлах тухай" Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан 2013 оны 159/А/89 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД  С.ЧИНЗОРИГ                  ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Х.БУЛГАНТУЯА