A

A

A

Бүлэг: 1979
Засгийн газрын 2001 оны 67 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт

СЭРГИЙЛЭХ ТАРИЛГАД ХАМРАГДАХ ШААРДЛАГАТАЙ АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЖАГСААЛТ, ТАРИЛГЫН ТОВЛОЛ
 
1.Тарваган тахлын вакцинд:
-Байгалийн голомтот халдварт өвчнийг эсэргүүцэн судлах байгууллагын бүх ажиллагчид;
-Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагчид;
-Тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн анчин, тууварчин, жолооч.
Уг сэргийлэх тарилгыг  жил бүрийн  5-6 дугаар  сард 1 удаа хийлгэнэ.
2. "В" гепатитын вакцинд:
-Мэс засал, эх барих, эмэгтэйчүүдийн эмч, сувилагч;
-Шүдний их эмч, сувилагч, техникч;
-Лабораторийн эмч, лаборант;
Уг сэргийлэх тарилгыг нэг удаа, 2  тунг  нэг сарын зайтай хийлгэнэ.
3. Балнадын вакцинд:
-Халдвартын эмнэлэг, тасгийн гэдэсний халдвартай өвчтөнтэй ажиллах хэсгийн эмч, сувилагч;
-Бохир ус цэвэрлэх байгууламжийн слесарь, механик;
-Орон сууц болон албан байгууллага, аж ахуйн нэгжийн цэвэр, бохир усны слесарь, үйлчлэгч.
Уг сэргийлэх тарилгыг хоёр жилд 1 удаа, 4-5 дугаар сард 10 хоногийн зайтай  2 удаа хийлгэнэ
4. Боомын вакцинд:
-Малын их, бага эмч, амьтан маллагч;
-Мал, амьтны гаралтай түүхий  эд /арьс, шир, ноос, ноолуур/ хүлээн авагч, бэлтгэгч, ийм чиглэлийн  боловсруулах үйлдвэрийн хүлээн авах, анхан шатны боловсруулалт хийх  дамжлагын   ажилчин.
Уг сэргийлэх тарилгыг жил бүрийн 4 дүгээр сард 1 удаа хийлгэнэ.
5. Шар чичрэгийн вакцинд:
-Шар чичрэг өвчний голомт бүхий улсад ажиллах дипломат ажилтан, түүнтэй хамт амьдрах гэр бүлийн гишүүд.
Уг сэргийлэх тарилгыг тухайн улсад нэвтрэхээс 10 хоногийн өмнө 10 жилд 1 удаа хийлгэнэ.               
6. Урвах тахлын вакцинд:
-Урвах тахал өвчний голомт бүхий улсад ажиллах дипломат ажилтан, түүнтэй хамт амьдрах гэр бүлийн гишүүд.+
Анхны сэргийлэх тарилгыг тухайн улсад нэвтрэхээс  1 сарын өмнө, цаашид  жил тутам 1 удаа хийлгэнэ.
 
 
----оОо----