A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ХАНДИВЛАГЧ ОРНООС ЗАСГИЙН ГАЗРЫН ШУГАМААР МОНГОЛ УЛСАД ОЛГОЖ БУЙ ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ
Бүлэг: 1979

                                                Сангийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 46 дугаар тушаалын нэгдүгээр хавсралт

 

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА, ХАНДИВЛАГЧ ОРНООС ЗАСГИЙН ГАЗРЫН ШУГАМААР МОНГОЛ УЛСАД ОЛГОЖ БУЙ ХҮМҮҮНЛЭГИЙН БОЛОН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ХӨРӨНГӨӨР ДОТООДЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХУДАЛДАН АВАХ БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭГ НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.9 дэх заалт, 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, дотоодын зах зээлээс худалдан авч байгаа бараа, ажил, үйлчилгээг нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид “албан татвар” гэх/-аас чөлөөлөхөдэнэхүү журмыг мөрдөнө.

1.2. Улсын Их Хурлаас соёрхон батлагдсан зээлийн хэлэлцээрт албан татвараас чөлөөлөхөөр заасан тохиолдолд хөнгөлөлттэй зээлээр авсан барааг Монгол Улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын хуульд заасан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөхтэй холбоотой үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

1.3. Гадаад улсын Засгийн газар, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд импортоор оруулж байгаа барааг албан татвараас чөлөөлөхөд Сангийн сайдын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 317 дугаар тушаалыг дагаж мөрдөнө.

Хоёр. Нэр томьёо

2.1. Энэхүү журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

2.1.1. “хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн бараа” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.9-д заасныг;

2.1.2. “төсөл хэрэгжүүлэгч” Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.21-д заасныг;

2.1.3. “төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага” олон улсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан албан татварын чөлөөлөлт эдлэхээр санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай харилцах эрх бүхий төсвийн ерөнхийлөн захирагч эсхүл төсвийн ерөнхийлөн захирагчаар дамжуулах боломжгүй төсөл, арга хэмжээний хувьд уг зээл, тусламжийг олгож буй хандивлагч олон улсын байгууллагыг;

2.1.4. “жагсаалт” гэж хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, ажил, үйлчилгээг албан татвараас чөлөөлөх төсөл хэрэгжүүлэгчдийн жагсаалтыг;

2.1.5. “төлбөрийн баримт” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.14-т заасныг;

2.1.6. “нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4.1.13-д заасныг;

2.1.7. “бэлтгэн нийлүүлэгч” гэж төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчид хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр бараа, ажил, үйлчилгээг борлуулж буй худалдаа эрхлэгч этгээдийг;

2.1.8. “туслан гүйцэтгэгч” гэж олонулсын байгууллага, хандивлагч орноос Засгийн газрын шугамаар Монгол Улсад олгож буй хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр төсөл, арга хэмжээг гүйцэтгэгч төсөл хэрэгжүүлэгчтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан жагсаалтад хамрагдсан этгээдийг.

Гурав. Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлүүлэх хүсэлт гаргах, хүсэлтийн дагуу жагсаалт батлахтай холбоотой зохицуулалт

3.1. Хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн барааг албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийн хамт ирүүлнэ:

3.1.1. хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламж олгох талаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хуулбар (Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай заалттай байх);

3.1.2. төсөл хэрэгжүүлэх дээд шатны байгууллагад гаргасан төсөл хэрэгжүүлэгчийн албан хүсэлт;

3.1.3. төсөл хэрэгжүүлэгчид гаргасан туслан гүйцэтгэгчийн албан хүсэлт(туслан гүйцэтгэгч болохыг нотлох баримт бичиг, захиалагчтай байгуулсан гэрээ,тендерийн баримт бичиг гэх мэт);

3.1.4. төслийн товч танилцуулга;

3.1.5. төслийн удирдах хороогоор зөвшөөрөгдсөн төслийн хүрээнд дотоодын зах зээлээс худалдан авах барааны жагсаалтыг үнийн дүнгийн хамт.

3.2. Хүмүүнлэгийн барааг албан татвараас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг улирал бүрийн эхний сарын 5-ны дотор Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараах баримт бичгийн хамтирүүлнэ:

3.2.1. хүмүүнлэгийн тусламж олгох талаар байгуулсан олон улсын гэрээ, хэлэлцээрийн хуулбар (албан татвараас чөлөөлөх тухай заалттай байх);

3.2.2. олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас ирүүлсэн хүсэлт;

3.2.3. хүмүүнлэгийн тусламжийн товч танилцуулга;

3.2.4. олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас зөвшөөрөгдсөн дотоодын зах зээлээс худалдан авах барааны жагсаалтыг үнийн дүнгийн хамт.

3.3. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ньэнэ журмын 3.1, 3.2-т заасан албан хүсэлтийг хүлээн авч, хянасны үндсэн дээрэнэ журмынхоёрдугаар хавсралтад заасан жагсаалтыгулиралбүрийн эхний сарын 15-ны доторбатална.

3.4. Дараах тохиолдолд энэ журмын 3.3-т заасан хугацааг үл харгалзан жагсаалтыг батална:

3.4.1. шинээр хэрэгжих төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан олон улсын гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хуваарийн дагуу дараагийн улирал хүртэл хүлээх боломжгүй, яаралтай хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хувьд тухай бүр шинээр жагсаалтыг батлах;

3.4.2. энэ журмын 3.3-т заасан жагсаалтын хүрээнд ажлын шаардлагын улмаас гэрээнд өөрчлөлт орохоор байгаа, эсхүл жагсаалтад заасан хугацааг сунгах шаардлагатай болсон тохиолдолд батлагдсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулах.

3.5. Энэ журмын 3.4.2-т заасны дагуу жагсаалтад заасан хугацааг сунгах бол уг хугацааг дуусгавар болохоос 2 сарын өмнө төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллагаас төслийг сунгасан талаарх гэрээ хэлэлцээр эсхүл сунгах талаар солилцсон албан захидлын хуулбарыг холбогдох албан ёсны хүсэлтийн хамтСанхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагадирүүлж, батлагдсан жагсаалтад нэмэлт, өөрчлөлт оруулснаар төслийн албан татвараас чөлөөлөгдөх хугацааг сунгасанд тооцно.

3.6. Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь энэ журмын 3.5-д заасан хугацаанаас хойш хүсэлтийг ирүүлсэн болтөслийн хугацаа сунгагдах хүртэл албан татвараас чөлөөлөхгүй.

Дөрөв. Албан татвараас чөлөөлөгдөх хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийнбарааны татварын бүртгэл мэдээллийн сан

4.1. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ журмын 3 дугаар зүйлд заасны дагуу батлагдсан жагсаалтыг, шаардлагатай бусад баримт бичгийн хамт ажлын 5 хоногийн дотор гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад албан бичгээр хүргүүлнэ.

4.2. Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь батлагдсан жагсаалтад орсон төсөл, арга хэмжээний мэдээллийн хүрээнд төсөл арга хэмжээ бүрээр төсөл хэрэгжүүлэгчдэд албан татвар төлөгчийн дугаартай адилтгах бүртгэлийн дугаар /цаашид “бүртгэлийн дугаар” гэх/, нэвтрэх эрх олгон, татварын бүртгэлмэдээллийн нэгдсэн санд бүртгэнэ.

4.3. Төсөл хэрэгжүүлэгч нь Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас энэ журмын 4.2-т заасан бүртгэлийн дугаар авч, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд нэвтрэх эрхээ баталгаажуулна. 

4.4. Төсөл хэрэгжүүлэгч нь татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн сан дахь өөрийн бүртгэлдээ Төслийн хөрөнгөөр гүйцэтгэх ажлын төсөв болон уг ажлыг хийж гүйцэтгэхэд зориулан Монгол Улсын дотоодын зах зээлээс худалдан авах бараа, ажил, үйлчилгээний тоо, үнийн дүнгийн жагсаалтыг хийгдэх ажлын төрөл бүр дээр гаргаж, Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ. Уг жагсаалтад дотоодын бэлтгэн нийлүүлэгчтэй байгуулсан гэрээг хавсаргасан байна.

Тав. Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааг албан татвараас чөлөөлөхтэй холбогдсон харилцаа

5.1. Хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн барааны албан татварын чөлөөлөлтийг энэ журмын 4.1-д заасан жагсаалтад дурдагдсан төсөл хэрэгжүүлэгч, түүний туслан гүйцэтгэгчидтэй төслийн хүрээнд бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулахаар гэрээ байгуулсан бэлтгэн нийлүүлэгчид эдлүүлнэ.

5.2. Албан татварын чөлөөлөлтийг дараах журмаар эдлүүлнэ:

5.2.1. татварын алба нь энэ журмын 4.2-т заасан татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн төсөл хэрэгжүүлэгч /туслан гүйцэтгэгч/ бүрээр төслийн хэрэгжилтийн хүрээнд худалдан авахаар төлөвлөж буй жагсаалтад заасан бараа, ажил, үйлчилгээний тоо хэмжээ, үнийн дүн, бэлтгэн нийлүүлэгч зэрэг мэдээллийн дагуутөсөл хэрэгжүүлэгч /туслан гүйцэтгэгч/ бүрээр албан татвараас чөлөөлөгдөх эрхийг нээж өгнө;

5.2.2. төсөл хэрэгжүүлэгч /туслан гүйцэтгэгч/ нь төслийн хүрээндМонгол Улсын дотоодын зах зээлээс  бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа бэлтгэн нийлүүлэгчид албан татваргүй үнээр төлбөрийг хийж, төлбөрийн баримт, падааныг авснаар авч, тайлагнаснаар татвараас чөлөөлөгдөнө.Падаанд тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу бэлтгэн нийлүүлэгчийн нэр,  хаяг,  татвар төлөгчийн дугаар, худалдан авагч болох төсөл хэрэгжүүлэгчийн нэр, хаяг, бүртгэлийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг тусгана;

5.2.3. төсөл хэрэгжүүлэгч  /туслан гүйцэтгэгч/-д бараа, ажил, үйлчилгээгээ борлуулсан бэлтгэн нийлүүлэгч буюу нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгч этгээд нь журмын 2.1.5-д заасан падааныг үндэслэн албан татваргүй үнээр борлуулсан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын дүнг “Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан”-гийн чөлөөлөгдсөн борлуулалт хэсэгт бичиж тайлагнана.

5.3. Энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дараах үндэслэлээр албан татвараас чөлөөлөхгүй:

5.3.1. худалдан авах бараа, ажил, үйлчилгээ нь жагсаалтад заасан тоо, үнийн дүнгээс хэтэрсэн;

5.3.2. худалдан авалт хийсэн этгээдийн нэр нь жагсаалтад ороогүй.

Зургаа. Албан татварын чөлөөлөлтийн талаарх тайлангийн зохицуулалт

6.1. Төсөл хэрэгжүүлэгч нь энэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд төслийн гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийн дотоодын зах зээлээс татваргүй үнээр худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний тайлагналд хяналт тавьж, төлбөрийн баримт, падааныг тухай бүр бэлтгэн нийлүүлэгчээс авч, татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн санд тайлагнана.

6.2. Төсөл хэрэгжүүлэгч ньэнэ журмын 4.1-д заасан жагсаалтын хүрээнд дотоодын зах зээлээс худалдан авсан бараа, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээний худалдан авалтын сар бүрийн тайланг, бэлтгэн нийлүүлэгчидтэй байгуулсан гэрээ, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт буюу албан татваргүй дүнгээр төлсөн төлбөрийн баримт, падаан зэрэг мэдээллийн хамт гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад дараа сарын 10-ны дотор хүргүүлнэ.

6.3. Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийн энэ журмын 6.1, 6.2-д заасан тайлан болон холбогдох бусад материалыг хүлээн авч, тулган шалгаж, төсөл хэрэгжүүлэгчийн албан татвараас чөлөөлөгдсөн бараа, ажил, үйлчилгээний худалдан авалт болон албан татвар суутган төлөгчийн тайланд борлуулалт  нь үнэн зөв туссан эсэхэд хяналт тавьж ажиллана.

6.4. Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь энэ журмын дагуу татвараас чөлөөлсөн бараа, ажил, үйлчилгээний дүнг улирал тутам гаргаж, дараагийн улирлын эхний сарын 15-ны дотор Сангийн яамны гадаад улсын буцалтгүй болон хүмүүнлэгийн тусламж, төслийн санхүүжилт, зохицуулалтын асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

6.5. Төсөл хэрэгжүүлэгчнь тухайн барааг нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлангийн тодруулгад тусгаж, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.1, Төсвийн тухай хуулийн 54.4, 54.5-т заасны дагуу тайлангаа гарган Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад дараа оны 1 дүгээр сарын 25-ны дотор ирүүлнэ.

6.6. Төсөл хэрэгжүүлэгч дээд шатны байгууллага нь хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн бараагбүртгэж, холбогдох татвараас чөлөөлсөн тухай тайланг хандивлагч орон, олон улсын байгууллага, салбар болон хүлээн авагч байгууллагаар нь ангилан дараа оны хоёрдугаар сарын 25-ны өдрийн дотор энэхүү журмын хоёрдугаар хавсралтын дагуу Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тайлагнана.

Долоо. Хөнгөлөлттэй зээл, хүмүүнлэгийн болон буцалтгүй тусламжийн бараанд хяналт тавих

7.1. Энэхүү журмын хэрэгжилтэд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Гааль, татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран байнгын хяналт тавьж ажиллана.

7.2. Энэхүү журмыг зөрчсөн төслийн нэгж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага болон албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

 

 

---оОо---