A

A

A

Бүлэг: 1979

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны   06  сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолын хавсралт

 

ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ

 

1.Агаарт бохирдуулах бодис гаргадаг, физикийн хортой нөлөөлөл үзүүлдэг үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл олгоход 300 000 төгрөг

2.Тамхи худалдах тусгай зөвшөөрөл олгоход 100 000 төгрөг

3.Ус хэрэглэгчид газрын доорх ус ашиглалтын цооног өрөмдөх зөвшөөрөл олгоход 144 000 төгрөг

4.Ус ашиглагчтай гэрээ байгуулж, 100 шоо метрээс бага ус ашиглуулах гэрчилгээ олгоход гэрээний жил тутамд 48 000 төгрөг, гэрээг сунгахад 30 000 төгрөг

5.Усны барилга байгууламж гэрээгээр эзэмших, ашиглах эрх олгох, эрх сунгахад 60 000 төгрөг

6.Ан амьтныг эзэмших зөвшөөрөл олгоход 72 000 төгрөг

7.Нэн ховор, ховор амьтаны судалгаа, шинжилгээ, соёл, урлаг, гоо зүйн зориулалтаар амьтныг гэмтээлгүйгээр амьдрах орчныг нь алдагдуулалгүйгээр ашиглах зөвшөөрөл олгоход 60 000 төгрөг

8.Хөрс бүрдүүлэх, байгалийг ариутгах, ургамалд тоос хүртээх зэрэгт амьтны амьдралын үйл ажиллагааны хэрэгтэй чанарыг ашиглахдаа амьтанд гэмтэл учруулахгүйгээр гүйцэтгэх ба ийм хэлбэрээр амьтныг ашиглах зөвшөөрлийг олгоход 12 000 төгрөг

9.Ан амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, хуулийн этгээдэд суман дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт олгоход 1500 төгрөг

10.Үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын ан амьтан агнах, барих гэрээ байгуулахад 1000 000 төгрөг

11.Мал бүхий иргэн, хуулийн этгээдээс төв суурин газарт борлуулах зорилгоор оруулж байгаа олон тооны мал, мах бэлтгэхэд гарал үүслийн гэрчилгээ олгоход 0-10 толгой мал бол 1500 төгрөг, 10-аас дээш тооны толгой мал бол 1500 төгрөг дээр 10-аас дээш тооны малын толгой тутамд 50 төгрөг нэмж,
 Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

12.Ховор ургамлыг ахуйн болон судалгаа, шинжилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход кг тутамд 1800 төгрөг

13.Элбэг ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгоход 1500 төгрөг

14.Элбэг ургамлыг гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд түүж бэлтгэхэд нойтон жингийн кг тутамд 6000 төгрөг

15.Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 кг бол 2500 төгрөг, 10 кг-аас дээш кг тутамд 200 төгрөг нэмж
/Сумын ИТХ-ын 2022 оны 08/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/

16.Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн  хуулийн этгээдэд олгоход 300 000 төгрөг
 Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

17.Мал эмнэлэг, үржлийн ажил үйлчилгээг хувиараа эрхлэх, малын үр, үр хөврөл, мал эмнэлгийн зориулалттай эм бэлдмэл үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сум, дүүргийн нутагт явуулахад зохих байгууллагын дүгнэлтийг үндэслэн сум дүүргийн Засаг дарга олгоход 120 000 төгрөг
 Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

18.Мал, түүний үржлийн чанар, ашиг шим, эрүүл мэнд болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд үзлэг шинжилгээ хийж, гарал үүсэл, чанарыг тодорхойлон гэрчилгээ олгоход 3000 төгрөг

19.Рашаан ашиглах, савлах зөвшөөрөл олгоход 320 000 төгрөг

20.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд  900,000 (Есөн зуун мянга)  төгрөг, бусад суманд 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 300,000 (Гурван зуун мянга) төгрөг,  бусад суманд 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөг 
 Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
/Сумын ИТХ-ын 2022 оны 08/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/

21.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 180,000 (Нэг зуун наян мянга) төгрөг, бусад суманд 90,000 (Ерэн мянга) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 67,500 (Жаран долоон мянга таван зуу) төгрөг, бусад суманд 36,000 (Гучин зургаа мянга) төгрөг
 Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
/Сумын ИТХ-ын 2022 оны 08/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/

22.Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 1,200,000 (Сая хоёр зуун мянга) төгрөг, бусад суманд 750,000 (Долоон зуун тавин мянга) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 600,000 (Зургаан зуун мянга) төгрөг, бусад суманд 300,000 (Гурван зуу мянга) төгрөг
 Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.
/Сумын ИТХ-ын 2022 оны 08/03 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсныг тусгав/ 

23.Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 240 000 төгрөг, бусад суманд 150 000 төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 120 000 төгрөг, бусад суманд 75 000 төгрөг  Энэ хэсгийг Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/07 дугаар тогтоолоор хүчингүй болгосон.

24.Сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгоход 40 000 төгрөг

 

----оОо---