- Нүүр
- Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
- ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 25/07
Арвайхээр сум
ТОГТООЛЫН ЗАРИМ ЗААЛТ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:
1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 08/05 дугаар тогтоолоор батлагдсан Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай тогтоолын хавсралтын 11, 16, 17, 20, 21, 22, 23 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА О.ПҮРЭВДОРЖ
Текст томруулах
A
A
A
