A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 08/03

Арвайхээр сум

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭНД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 6.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн "Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоох тухай" 08/05 дугаар тогтоолын хавсралтын 15, 20, 21, 22-т заасан улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг дор дурдсанаар өөрчилсүгэй. Үүнд:

1/ Ойн дагалт нөөцийг ашиглах эрхийн бичиг олгоход 0-10 кг бол 2500 төгрөг, 10 кг-аас дээш кг тутамд 200 төгрөг нэмж;

2/ Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 900,000 (Есөн зуун мянга) төгрөг, бусад суманд 450,000 (Дөрвөн зуун тавин мянга) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 300,000 (Гурван зуун мянга) төгрөг, бусад суманд 150,000 (Нэг зуун тавин мянга) төгрөг;

3/ Спиртийн сул агууламжтай согтууруулах ундаа худалдах тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 180,000 (Нэг зуун наян мянга) төгрөг, бусад суманд 90,000 (Ерэн мянга) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 67,500 (Жаран долоон мянга таван зуу) төгрөг, бусад суманд 36,000(Гучин зургаа мянга) төгрөг;

4/ Спиртийн өндөр агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөл олгоход аймгийн төвийн суманд 1,200,000 (Сая хоёр зуун мянга) төгрөг, бусад суманд 750,000 (Долоон зуун тавин мянга) төгрөг, тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад аймгийн төвийн суманд 600,000 (Зургаан зуун мянга) төгрөг, бусад суманд 300,000 (Гурван зуу мянга) төгрөг.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тогтоосон хувиар ногдуулан тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (А.Ишдорж)-д үүрэг болгосугай.

ДАРГА О.ПҮРЭВДОРЖ